Монголын толгой баячуудад данстай Энержи ресурсын Таван толгойн 14 хувь зарим хүний хувьд нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах нь. Тиймдээ ч С.Баярын Засгийн газар Таван толгойг төр 100% мэдэлдээ авна гэдгээ зарласан. Өөрсдийн хувиа гадныханд заралгүй хадгалж, хямгадаж ирсэнд нь Энержи ресурсынханд талархсанаа Ерөнхий сайд илэрхийлсэн. Гэвч Энержи ресурсынхан "Баярлалаа" гэдэг хоосон үгэнд хууртахгүйгээ мэдэгдсэн. Одоогоор Энержи ресурс болон Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард гурвантаа суусан ч төдийлөн үр дүнтэй шийдэлд хүрээгүй л байна. Энэ талаар "Энержи ресурс" консерциумын ТУЗ-ийн дарга Ц.Гомбосүрэн ярьж байна.
-"Энержи
ресурс"-ийнхэн Засгийн газартай хэлэлцээрт орж буй. Хэлэлцээрийн явц ямар
байна вэ?
-Төрийн
өмчөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон гэдэг утгаар нэг удаа захиран
зарцуулах эрхээ төр өөр дээрээ ямар нэг хэмжээгээр авна гэдгийг Энержи
ресурсийн хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрч байгаа л даа. Тэгэхдээ Таван
толгойн орд газрыг эзэмших санхүүгийн боломж, техник технологи байгаа билүү,
цаашилбал боловсон хүчин, мэргэжилтнүүд нь байгаа юу гэхээр бүгдээрээ л тийм
боломж байхгүй гэдэг. Төр Таван толгойг хэн нэгэнтэй хамтарч, хэн нэгэнтэй
хувааж ашиглах нь тов тодорхой. Хууль номынх нь дагуу хайгуулынх нь лицензийг
авч холбогдох ажлыг хийсэн дараа нь тэрийгээ ашиглалтын лиценз болгосон Энержи
ресурсийнхэн өөрсдөд нь ямар нэг хэмжээгээр юм оногдуулна гэдэг ойлголттой
байгаа. Хувь оногддоггүй юм гэхэд гаргасан зардлыг нь 100 хувь нөхөж өгөх нь
зүйн хэрэг. Тэгэхдээ өнөөгийн зах зээлийн үнээр л нөхөж өгөх ёстой гэж ойлгож
байгаа. Харин Ерөнхий сайд төсвөөс мөнгө өгөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Иймээс Засгийн
газрын ажлын хэсэг Энержи ресурсийн ажлын хэсгийн хооронд явж буй хэлэлцээр яг
бүрэн дүүрэн ойлголцох хэмжээнд хүрээгүй байна.
-Засгийн газар ямар
санал тавиад байгаа юм бэ?
-Энэ
чинь л ойлгомжгүй байна. Энержи ресурсийнхний төлбөрийг яаж хийх вэ гэдэг дээр
тодорхой юм хэлж чадахгүй л байна. Давуу эрх гэсэн нэг юм яриад байгаа юм. Тэр
нь яг энэ уурхайг эзэмшихтэй холбогдуулж хэлж байгаа юм уу, эсвэл тэрийг
тойрсон юманд оролцуулах юм уу гэдэг нь яг одоогоор барин тавин яригдсан юм
байхгүй! Ерөнхий л нэг тийм санаа гарсан.
-Тэр давуу эрх гэсэн
саналыг хүлээн авах бололцоотой харагдаж байна уу? Эсвэл...
-Зарчмын
хувьд болохгүй юм байхгүй. Гагцхүү ойлголцож тохиролцох нь чухал. Эхийг нь эцээхгүй
тугалыг нь тураахгүй гэдэг шиг ойлголцвол болохгүй юмгүй. Консерциумынхан наад захын
хоёр хувилбарыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа.
Нэгдүгээрт, засаг Таван толгойг аваад, өөрсдийнх нь гаргасан зардал чирэгдлийг зах зээлийн үнээр бүрэн төлбөл болж байна гэж байгаа. Хэрвээ ингэж чадахгүй бол та нар оруулж чадах хөрөнгөнийхөө хэмжээгээр энэ төсөлд оролц гэвэл бас болно. Энэ нь хаана хаанаа амар. Оролцох хэмжээ нь заавал 14 хувь гээд байх албагүй шүү дээ. Иймэрхүү л саналтай байна.
-Тэгэхээр Засгийн газар
Энержи ресурсийнхэнд хэдий хэмжээний мөнгө өгөх ёстой болж байна?
-Тэр
бол нарийн тооцооны асуудал. Би тэр болгоныг нарийн мэдэхгүй. Энержи ресурсийнхэн
өчнөөн зардал гаргасан гэдгээ нотолоод тийм хэмжээний зардлыг буцаан өгч байж
төр бүрэн авах ёстой гэж үзэж байгаа. Гэтэл төр тэр мөнгийг хаанаас гаргаж өгөх
нь тодорхойгүй. Ямар ч байсан төсвөөс өгөхгүй гэсэн. Та нар өөрсдөө тэр мөнгөө
зах зээл дээрээс олж ав гэж байгаа юм шиг яриа сонсогдсон. Энэ бол хараахан
байж болохгүй асуудал. Нэг хүн нэг арга зааж өгдөг. Тэр бүтэх юм уу, тэгээд
тэндээс мөнгө олдох ч юм уу үгүй ч юм уу бүү мэд шүү дээ. Хэзээ тэр мөнгөө яаж
олж авах нь бүү мэд юм болж мэднээ дээ. Тэгэхээр хэн ч ийм алхам хийхгүй нь
ойлгомжтой.
-Мөнгийг нь өгч чадахгүй
юм бол хамтарч ажиллаж болохгүй юу?
-Наадах
чинь л боломжийн хувилбар юм шиг надад санагдаад байгаа юм. Төр дангаараа
эзэмшиж ашиглалтанд оруулж чадахгүй. Тэгээд зөвхөн гадныхныг гуйна гэдэг бол
үнэхээр үндэсний бодлогод нийцэхгүй хэрэг. Төрийн бодлогын дотор үндэсний
хөрөнгөтнүүдийг дэмжих гэж зүйл анги байх ёстой. Хуучин бид гадны хөрөнгө
оруулагчдад илүү хөнгөлөлттэй нөхцөл үзүүлдэг байлаа. Тэгвэл өнөөдөр
үндэснийхээ хөрөнгөтнүүдэд хөнгөлөлттэй нөхцөл үзүүлэх ёстой. Илүү хөнгөлөлттэй
нөхцөл үзүүлдэггүй юмаа гэхэд үгүйдээ гадныхантай адил түвшинд үзэх ёстой. Ямар
ч байсан дорд үзэх ёсгүй. Гадныхан их мөнгөтэй, та нар ийм их мөнгө байхгүй гэж
болохгүй. Байгаа мөнгөнийх нь хэмжээгээр тэр тоглоомонд оруулах нь зүйтэй шүү
дээ.
-Төр Таван толгойг
мэдэлдээ бүрэн авна гэдэг нь хууль зүйн талаасаа зөрчилгүй юу?
-Энэ
бол ард түмний өмч, үүнийг хэдхэн компани хуваагаад идчихэж уучихаж болохгүй
гээд баахан юм явсан л даа. Тэр ч яахав манайхны нэгнийгээ илүү үздэг зангийнх
биз. Хууль ном яривал ашиглалтын лиценз чинь мөнгөн агуулгатай болчихсон өмч
шүү дээ. Энэ компаниуд лицензийнхээ төлбөрөөс гадна хөрөнгө мөнгө зараад
судалгаа шинжилгээ хийгээд, гадныханаар техник эдийн засгийн үндэслэл хийлгээд
зөндөө ажил хийчихсэн. Тэгэхээр тэр лиценз чинь зүгээр нэг зөвшөөрөл цаас төдий
юм биш мөнгөжчихсөн өмч. Хүний өмчийг зүгээр ингээд хураагаад авчихна гэдэг
чинь үнэхээр ноцтой асуудал.
-Төрийн хөрөнгөөр Таван
толгойтой адил хайгуулыг нь хийчихсэн 600 гаруй лиценз бий. Тэр бүгдийг нь төр
хурааж авах болов уу?
-Тийм
жишиг тогтохыг үгүйсгэх газаргүй. Тэр үүднээс энэ нь маш ноцтой үр дагавар
авчирч мэднэ. Тийм учраас маш оновчтой шийдвэр гаргах ёстой. Төр өөрийн
хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон учир авч болно гэж энгийн ухамсарын
түвшинд яриад байна л даа. Харин Үндсэн хуулин дээр бол хүний өмчийг төр, төрийн
эрх бүхий байгууллага нийгмийн зайлшгүй шаардлагын үүднээс дайчлан авч болно
гэж байгаа. Таван толгой дээр нийгмийн зайлшгүй шаардлага гэсэн хуульчилсан
ойлголт харагдахгүй байна. Эцсийн бүлэгт төр засаг энэ дээр ямар жишиг тогтоож
байгаа нь чухал. Хожмын өдөр 600 гаруй орд газрыг хурааж авах жишиг тогтоож
байна уу, эсвэл нийгмийн зайлшгүй шаардлага гэдгийг хууль зүйн талаас нь
нотлоод авах уу гэдэг асуудал байна. Таван толгой дээр стратегийн орд газар
гэсэн ганц л ойлголт байгаа. Гэхдээ тэр стратегийн орд нь нийгмийн зайлшгүй
шаардлага болно гэсэн ойлголт хаана ч байхгүй. Нийгмийн зайлшгүй шаардлага
гэдэг чинь ерөнхий ойлголтоор хоёр, гурван юмыг л хэлдэг юм. Жишээлбэл өргөн
олон нийтийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулахаар, нийгмийн хэв журам ноцтой
зөрчигдөх гээд байгаа, хүн амын амгалан тайван байдал алдагдах гээд байгаа
нөхцөлд нүүлгэх суулгах, тэр газрыг авах төлбөр төлөөсийг төр өгөх ёстой байдаг
юм.
-"Энержи
ресурс" 14 хувиа Хятадын "Чинхуа Мак"-д зарах нь тодорхой болсон
гэсэн мэдээллийг веб сайтдаа тавьсан байна лээ?
-Наад
мэдээлэл чинь зохиомол юм. Тэр веб сайт дээр чинь хэн ч юу ч тавьж болно.
"Чинхуа" веб сайтандаа юу ч тавьж болно. Веб сайт гэдэг юман дээр
байгаа юмыг үнэний шалгуур гэж үзэж хэрхэвч болохгүй. Хэрвээ зарах байсан бол
аль ноднин зарчихгүй юу. Ямар юмаа хийж өдий болтол ингэж явах юм. Манайхан
хайгуулын лиценз, ашиглалтын лиценз нэртэй өчнөөн юмаа гадныханд зарчихсан шүү
дээ. Зарах гээгүй чухамхүү энд л өөрсдийнхөө бяр тэнхээг үзье гэсэн учраас л
өнөөг болтол яваа юм. Тэр "Чинхуа"-д юм дөхүүлж өгье гэсэн юм огт
байхгүй. Энэ яриа бол хий юманд дөрлүүлж байгаа үзэгдэл.
-Таван толгойгоос ард
түмэнд хувь хүртээнэ гэдэг. Энэ нь нийгмийн зайлшгүй шаардлага мөн үү?
-Энэ
бол ерөөсөө хуульжаагүй, зүгээр л хүмүүнлэг ойлголтын хүрээний хүсэл зоригийн
хэмжээний асуудал. Ард түмэнд төрийн олсон ашгаас хувааж өгнө гэдэг бол байж
болох л асуудал. Гэхдээ энэ нь нөгөө хувьчлалын ягаан, цэнхэр тасалбар гэдэг
шиг юм байж болохгүй. Тодорхой сан байлаа гэхэд тэр нь заавал Таван толгойгоос
бүрдэнэ гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Өнөөдөр байгаа Эрдэнэт, бусад орд газраас
олсон бүхэн л байх ёстой. Хамгийн гол нь ард түмэн эд нар бушуухан хэл амаа
ололцоосой, олох юм байвал олж, өгөх юм байвал өгөөсэй л гэж хүсч байна.
Түүнээс биш болсон болоогүй ярианд дөрлүүлэн хий дэмий бужигнах хэрэггүй.
-Таван толгойн хэлэлцээрт
талуудын байр суурь нэгдэх шинж байна уу?
-Нэгдэх
ёстой гэдэг зарчим байгаа учраас байр суурь ойртоно гэж үзэж байгаа. Ямар нэг
байдлаар шийдэж л таарна. Үүний цаана нийгмийн эрх ашиг байгаа. Энэ Таван
толгойн орд газрыг аж ахуйн эргэлтэнд бушуу оруулж тэндээс орлого олох ёстой.
Үүнийг түргэн хийх ёстой гэдэг дээр цөмөөрөө нэгдэж байна. Засгийн газар байр
сууриа даруй тодорхой болгоосой гэж хүсч байна. Ингэж мөнгөө олж ав, эсвэл энэ
мөнгийг ав гэж тодорхой хэл л дээ. Тэгвэл тэр хувилбарыг нь хүлээж авч болох юм
байна уу, үгүй юу гэдгийг ярилцаад боломжгүй бол дараачийнх нь яригдана. Өмнө
нь дотоодын хөрөнгө оруулагчид 14 хувь, төр 50 хувь, гадны хөрөнгө оруулагчид
36 хувь гэдэг нь тодорхой байсан. Одоо бол огт ойлгомжгүй байна.