gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Татвараа зөв ногдуулж, тайлагная

Бизнес
2015-01-27
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2015-01-27

                                Нэг.  Татварын тайлангаа хэрхэн бэлтгэх вэ?
 
 Та  татварын хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад үндэслэн татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээгээ өөрөө үнэн зөв тодорхойлж,   татварын тайланг үйлдэнэ. Тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж татвар төлөгч  гарын үсгээ зурж, тамга, тэмдгээ дарсан байна. Тайлангийн тоон үзүүлэлтийг төгрөгөөр гаргаж, тайлангийн хугацааг  тэмдэглэсэн байна. Тухайн тайлангийн хугацаанд үйл ажиллагаа  явуулаагүй тохиолдолд тайланд  «х» тэмдэглэгээ хийж ирүүлэх ба энэ тухай  үндэслэлээ тайлбарлана.

                               Хоёр. Та тайлангаа хэзээ, хэрхэн  ирүүлэх вэ?

 Та тайлангаа өөрийн биеэр болон  цахим хэлбэрээр,  мөн  шуудангаар ирүүлж болно.  Тайланг хуулиар тогтоосон  хугацаанд гаргаж татварын албанд ирүүлнэ.  Жишээлбэл: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын улирлын тайланг улирлын дараа сарын 20-ны дотор, тухайн жилийн эцсийн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор, НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор, онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ны дотор  татварын албанд тушааж, татварын тооцоо хийнэ.

Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байдаг. Энэ нь тайлагнах хугацаа дууссан үед  төлөхөөр тооцсон татвараа  төлсөн байх ёстой гэсэн үг.

Татвар тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварын тайлангаа ирүүлнэ.

Та татварын хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах бол  тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь  татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах үндсэн баримт болно.

Та татварын албанд ирүүлсэн тайлангаа тайлагнах эцсийн хугацаа хүртэл засварлах эрхтэй  ба засварлах тухай   хүсэлтээ   илэрхийлэх  ёстой.

Татварын алба тайлан хүлээн авсан хугацааг татвар төлөгч өөрийн биеэр ирүүлсэн тайлангийн хувьд уг тайланг татварын албанд хүлээн авч баталгаажуулсан өдрөөр, шуудангаар ирүүлсэн тайлангийн хувьд илгээсэн өдрөөр, интернетээр ирүүлсэн бол цахим мэдээллийн системд илгээсэн өдрөөр тооцно.

                                Гурав. Тайлангаа  цахим  хэлбэрээр хэрхэн илгээх вэ?

Та  тайланг цахим системээр илгээхдээ  харъяалагдах татварын албанаас системд нэвтрэх код, тоон гарын үсэг авна. Та “Татварын цахим мэдээллийн систем” /e-tax.mta.mn/-д хандаж, дараахь горимын дагуу ажиллана.

  • Системд нэвтрэх - “Татварын цахим мэдээллийн систем” -д нууц үг, хэрэглэгчийн нэрээ оруулан нэвтэрнэ.
  • Татварын тайлангийн төрлийг сонгох – "Татварын тайлан" цэснээс тайлагнах татварын төрлийг сонгоно.
  • Татварын тайланг шивж оруулах ба хадгалах- Сонгосон татварын тайланг үзүүлэлтийн дагуу шивж оруулах ба хадгална.
  • Татварын тайланг илгээх – Шивсэн тайланг сайтар нягтлан, төгрөгөөр илэрхийлсэн эсэхийг шалган илгээнэ. Илгээхээс өмнө алдаатай оруулсан тайланг засварлаж болно.
  • Илгээсэн тайланг харах – “Тайлан харах” цэсээр орж илгээсэн татварын тайлан, мэдээ болон НӨАТ-ын падааныг тайлант хугацаагаар нь, маягтын үзүүлэлтээр нь харна.
  • Татварын тайланг залруулах- Алдаатай тайланг залруулна.
  • Системээс гарах-  Тайланг шивж дууссаны дараа заавал системээс гарах үйлдлийг хийнэ.

Та “Татварын цахим мэдээллийн систем”-д хандан тайлан гаргах заавар, демо хичээл, зөвлөмжтэй сайтар танилцаж тайланг маягтын дагуу үнэн зөв, алдаагүй шивж татварын албанд илгээх нь зүйтэй.  
Та “Татварын цахим мэдээллийн систем”-д хандан цахим тайланг ирүүлэхээс гадна татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг авч, татварын албатай харилцах  боломжтой байна.  
            
                               Дөрөв. Татварын алба тайланд хэрхэн хяналт тавих вэ ?

Таны тайланг татварын албаны нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх улсын байцаагч хүлээн авна. Татварын алба таны  санхүүгийн болон татварын тайлангийн тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх, татварын тооцоолол, хувь хэмжээ зөв эсэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хуульд нийцэж байгаа эсэхийг хянана.

Байцаагч таны төлсөн татварын дүнг татварын албаны холбогдох бүртгэлтэй тулган тохирч буй эсэхийг нягталж авна.

Татварын албаны байцаагч тайланг хүлээн авах үед  тайланд  тооцоо, үйлдлийн алдаа байвал татвар төлөгчөөр өөрөөр нь засуулж баталгаажуулна. Таны тайланг буруу гэж үзэн  зарим зүйлийг тодотгох шаардлагатай бол байцаагч энэ тухай танд мэдэгдэж, тайланг засварлуулахаар буцаан өгч болно.

Татвар төлөгч өөрөө эсвэл шуудангаар тайланг ирүүлсэн бол татварын  байцаагч тайланг мэдээллийн баазад шивж оруулна.

Шуудангаар ирүүлсэн тайланг хүлээн авч баталгаажуулсан хувийг тухайн хуулийн этгээд, иргэний шуудангийн хаягаар илгээнэ.

Цахим тайланг хянаж хүлээн авах явцад алдаа гарвал татвар төлөгчид энэ тухай “Татварын цахим  мэдээллийн систем”-ээр дамжуулан  хариу мэдэгдэнэ.

Хэрэв алдаа гарсан бол ямар  алдаа  гарган талаарх мэдээллийг хүргүүлнэ. Цаашид татварын тайлан, тооцоогоо хэрхэн хуулийн дагуу зөв хийхийг зааж зөвлөнө.
    
                               Тав. Хариуцлага

Зөрчил гаргасан үйлдэл, хэмжээг харгалзан хариуцлага хүлээлгэнэ.

Байцаагч таны хугацаандаа төлөөгүй татварын дүнд хоног тутам 0.1 хувийн торгууль  ногдуулна.

Таны хугацаандаа төлөөгүй татварын дүнд хоног тутам алданги тооцно. Алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна. Алдангийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтоодог бөгөөд 2014  оны Засгийн газрын 38 дугаар тогтоолоор  хоног тутамд  0.051 хувь  байхаар тогтоосон байна.

Хэрэв та татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192.0 мян.төг) болон түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (384.0-576.0 мян.төг),  албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (576.0-768.0 мян.төг) торгодог болохыг анхаарна уу.
                                                    
                               Зургаа. Таны эдлэх эрх, хүлээх үүрэг

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын албанаас авах, 1800-1288 утсаар лавлах, mta.mn  цахим хуудсанд  хандах, илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны буруугаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, татварын албаны байцаагчаас гаргасан аливаа шийдвэртэй  танилцах эрхтэй.

Хэрэв та   байцаагч алдаа гаргасан,  таны эрх зарим талаар зөрчигдсөн,  тантай буруу харьцсан гэж үзвэл  гомдлоо тухайн шатны татварын албаны дарга, дээд шатны байгууллага, эрх бүхий төрийн захиргааны байгууллага болон шүүхэд гаргах эрхтэй.                                             
Та  хэдийгээр  татварынхаа  тайлан,  тооцоог  нягтлан  бодогч  буюу   мэргэжлийн зөвлөхөөрөө хийлгэдэг байсан ч татварын хуулинд зааснаар татварын албанд  гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч Та өөрөө  хариуцах үүрэгтэй.
 
                                        Үндэсний татварын алба

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан