-“Сүмитомо” гол борлуулалтаа хариуцах учир хөрөнгө оруулалтын дийлэнхийг босгоно-
Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт хийх компаниудыг нэгдүгээр сарын 5-нд шалгаруулсан. Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа”, “Энержи ресурс”-ын консорциум шалгарч, талууд хөрөнгө оруулалтыг хэлэлцээг эхлээд байна. Хэлэлцээний эхний шатанд энэ төслийн нөхцөл, санхүүгийн байдал, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Монголын талаас хийсэн ажил гэх мэт мэдээллийг хөрөнгө оруулагчидтай хуваалцсан.
Үр дүн нь хөрөнгө оруулалтын талаарх нэгдмэл ойлголтод хүрч чаджээ. Энэ талаар уг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож буй Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлэл хийсэн юм. Хоёр тал энэ долоо хоногт өргөтгөсөн хоёр дахь хэлэлцээг хийх бөгөөд энэ нь хамгийн чухал ажил болно гэж онцлон тэмдэглэв. Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар сэтгүүлчдийн тавьсан асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.
-Тавантолгой төслийг хэрэгжүүлэх хэлэлцээ ямар түвшинд байна вэ?
-Монгол Улс санхүүгийн ямар нэг эрсдэл үүрэхгүй. Тийм учраас хөрөнгө оруулагчдад Концессийн ямар гэрээ хиймээр байна гэсэн анхны төслийг гаргаж ирэхийг хүссэн. Тэр дагуу төслүүдийг хүлээж авсан. Манай талаас Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Зам тээврийн яам болон Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг суугаад, ямарч байсан төслүүдэд бидний санаа зовох ёстой бүх асуудал туссан байна гэж үзсэн.
Хөрөнгө оруулалтын 30 хувийг оролцож буй компаниуд өөрийн хөрөнгөөр, 70 хувийг олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл босгох замаар шийдвэрлэнэ.
Энэ бол чухал үр дүн. Үүн дээр суурилан цаашид яаж үргэлжлүүлэн тохироо хийх вэ гэж өчигдөр хоёр дахь удаагаа өргөтгөсөн хэлэлцээг эхэлж байна. Бид энэ талаар УИХ дахь намын бүлгүүд, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дуудагдаж мэдээлэл өгч байгаа. Ер нь том төсөл мэдээллийн нэгдмэл байдал, нэгдсэн ойлголтод хүрч байж бүтдэг учиртай. Нэг том төсөл хөдлөхөд араас нь олон төсөл хөдлөх бололцоо бүрддэг.
-Хөрөнгө оруулалтыг яаж босгох вэ?
-30 хувийг оролцож буй компаниуд өөрийн хөрөнгөөр, 70 хувийг олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл босгох замаар шийдвэрлэнэ. “Сүмитомо” гол борлуулалтаа хариуцах учир хөрөнгө оруулалтын дийлэнхийг босгоно. Тэгэхээр энэ төслийн бараг 20-30 хувийг “Сүмитомо” худалдаж авч таарах болов уу.
-Өнөөг хүртэлх хэлэлцээний явцад шийдсэн ямар асуудал байна вэ?
-Хэлэлцээрийн бүх хүндрэл бэрхшээлийг 100 хувь гэж тооцвол 50 хувьтай л явж байна. Бид ямар ямар харилцааг зохицуулах ямар гэрээнүүд байгуулахаа тохирсон. Өргөтгөсөн хоёр дахь том хэлэлцээр олон асуудлын шийдлийг гаргах чухал ач холбогдолтой.
Зөвхөн уул уурхайн ашиглалт, олборлолт явуулах биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дээр нь төмөр замын төсөл холбогдсон. Манай төрийн өмчит хоёр компани “Эрдэнэс Тавантолгой”, Монголын төмөр замын төслүүдийг харилцааг зохицуулах асуудал бий. Дээр нь Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээ гэсэн үндсэн гэрээнүүд дээр хоёр тал хүчин чармайлт гаргаж суугаад голлох харилцаа, гэрээнд тусгах асуудлуудаа гаргаж ирсэн.
-Чухам ямар гэрээ хийхээр тохирсон бэ?
-Гэрээний хамрах хүрээ том. Тэгэхээр хоёр тал зөвхөн нэг гэрээн дээр 80 орчим асуудал ярьж байна. Эдгээр асуудлаас тэдийг нь шийдлээ гэж ярихад эрт байна. Концессийн болон Хөрөнгө оруулалтын гэрээ өргөн цар хүрээтэй, олон асуудлыг манай хууль тогтоомжуудтай нийцүүлэх шаардлагатай. Мөн хөрөнгө оруулагчийн тавьж байгаа шаардлагыг хангаж, олон улсын стандартын түвшинд хүрсэн гэрээ байгуулахаар ажиллаж байна.
-Хөрөнгө оруулагчид ямар шаардлага тавьж байна вэ?
-Мэдээж олон шаардлага тавьж байна. Гол нь энэ төсөл тогтвортой, амжилттай хэрэгжих зорилгод нийцсэн байх шаардлага гэж бид ойлгож байгаа. Бид Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, хөрөнгө оруулагчидтай гэрээ хийж байхад гарч буй баримт бичиг банкны шаардлага хангасан байх ёстой.
30 жилийн хугацаатай энэ төсөл амжилттай ажиллаж чадвал мөнгө босгох үнийн дүн хамгийн багаар бодоход 94 тэрбум доллартай тэнцэж байгаа юм.
Том төсөл учир олон банк санхүүгийн байгууллага санхүүжүүлнэ. Банкны шаардлага хангасан баримт бичгийг дундаасаа гаргана. Бид анхнаасаа харилцан ашигтай байх стратегийг тохиролцсон. Энэ ойлголт нь эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна харилцан нээлттэй, мэдээлэлтэй, бүх асуудлаар бүтээлч санаачилга тал талаасаа гаргаж ажиллах зарчмуудыг агуулдаг.
-Энэ төслийн эдийн засгийн үр өгөөж нь ямар байх вэ?
-УИХ-ын намын бүлгүүдэд өчигдөр төслийн танилцуулга хийхдээ эдийн засгийн үр ашгийн тооцоог товчхон хэлсэн. Ер нь 30 жилийн хугацаатай энэ төсөл амжилттай ажиллаж чадвал хамгийн бага тооцоогоор Монгол Улсын ДНБ болоод зарцуулалт, зардлын хөрөнгө мөнгө босгох үнийн дүн 94 тэрбум доллартай тэнцэж байгаа юм.
Тэгэхээр энэ төсөл эдийн засгийн үр дүнтэй нь ойлгомжтой. Хамгийн гол нь хэлэлцээний хүрээнд олон эмзэг асуудал яригдаж байна. Үүн дээр тохиргоо олох нь чухал учир энэ долоо хоногийн хэлэлцээ онцгой үүрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна.
-1072 хувьцааг яах вэ?
-1072 хувьцаа бол бие биедээ наймаалцдаг хувьцаа биш, амилж чадаагүй. Энэ хувьцаанд ногдол ашиг олгохгүй байгаа. Бид энэ хувьцааг амилуулахын тулд анхаарал тавьж байна. “Эрдэнэс тавантолгой” компанийн 20 хувийг 1072 хувьцаа болгосон.
Тэгэхээр тус компанид орж ирсэн тодорхой мөнгө төгрөгийг өр зээлийн төлбөр зарцуулсаар байгаад 1072 хувьцаа амилж чадахгүй аюул байна. Би энэ тухай УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Энэ төсөл амжилттай явах нөхцөл бүрдсэн тохиолдолд 1072 хувьцааг яаж амь оруулах вэ гэдэг асуудлыг УИХ-ын түвшинд оруулж, асуудлыг шийднэ.
-Яагаад заавал банк, санхүүгийн байгууллагаас зээл авах тухай ярина вэ. Хөрөнгийн зах зээлийн хөрөнгө босгож болохгүй юү?
-30 жилийн хугацаатай ийм том хэмжээний хөрөнгө оруулалтыг Монголд дангаараа хийх улс, компани гэж байхгүй. Монгол хөрөнгө оруулалт хийхэд асар эрсдэлтэй орны тоонд багтдаг. Ийм үед хөрөнгө оруулагч ганцаараа эрсдэл гаргахыг хүсэхгүй.
Эрсдэлийг хуваалцахын тулд аль болох олон банк, санхүүгийн байгууллагыг татан оролцуулахыг эрмэлздэг. Тэр нөхцөлийг хангасан үр дүнд бид хүрэх хэрэгтэй байна. Бид өөдрөг сэтгэлээр хандаж байна. Түүнээс бэрхшээл байгаа гэдгийг нуугаад хэрэггүй.