Хэрвээ таны веб хөтчийн нүүр хуудас Google байдаг бол та зарим зүйлсээс хоцорчээ. Жишээ нь та өдөр бүхэн шинэ зүйл заадаг эсвэл сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн хуудсуудыг ашиглаж болох юм.
1. Мерриам Вебстерийн “Өнөөдрийн үг”
Хэрэв та хэлний хорхойтон бол энэ сайт тун зөв сонголт болох юм. Өдөр бүр үгийн сангаа шинээр баяжуулаарай.
Хэрвээ та Google Doodle-д дуртай бол энийг ашиглаад үзээрэй. Ядаж л Google компани тухайн өдөр ямар баярыг онцгойлж байгааг мэднэ шүү дээ.
Магадгүй та сансар огторгуйд дуртай байж болох юм. Тэгвэл энэ сайтын тусламжтай НАСА агентлагийн онцолж байгаа зураг болон гэрэл зургуудыг мэргэжлийн сансар судлаачийн тайлбартайгаар хүлээн аваарай.
4. Wikipedia дээрх санамсаргүй сонгогдсон сэдэв /Монгол, Англи/
Хэрвээ та мэдлэгээ дээшлүүлмээр байгаа бол үүнийг нүүр хуудсаа болгоорой. Яагаад “Санамсаргүй” сонгогдсон сонирхолтой сэдвүүдийг уншиж болохгүй гэж? Хэзээ нэг өдөр хэрэг болох ч юм бил үү.
5. Current сайтын “Өнөөдрийн дуу”
The Current сайтын энэ булан өдөр алгасалгүй цоо шинэ гарсан дуунуудыг нийтэлдэг.
6. Санамсаргүй сонгогдсон Youtube сэтгэгдэл
Тун ч өвөрмөц шийдэлтэй энэ сайтаас та магадгүй сэтгэл хөдөлгөсөн цэцэн үг ч уншиж болох юм. Хуудсыг дахин ачаалах бүрд өөр сэтгэгдэл харуулдаг энэ сайт донтуулах гэмтэй шүү.
Та яруу найрагт дуртай юу? Тэгвэл энэ сайт яг танд тохирно. Шүлэг бүрийн эх хувийг нийтлэх энэ сайт ажлын өдрүүдэд цоо шинийг, амралтын өдрүүдэд сонгодог шүлэг нийтэлдэг аж.
8. Би өнөөдөр үүнийг олж мэдлээ
Та өдөр бүр энэ сайтын тусламжтай тун сонирхолтой мэдээллүүдийг уншиж болно.
9. National Geographic-ийн “Өнөөдрийн гэрэл зураг”
Өдөр бүр нэг өөр зураг харж, бүрэн тайлбарыг нь сонирхоорой.
10. Муужгай
Эцэст нь зүгээр л өдөр болгон муужгайны зураг тавьдаг сайтыг санал болгож байна. Энэ сайт өдөр бүрийн оройн 23 цаг 07 минутад шинэхэн муужгайны зураг оруулдаг аж.
ЖИЧ: Wikipedia-гийн URL: mn.wikipedia.org/wiki/Special:Random /mn гэснийг en, de, ru гэх мэтээр сольж өөр өөр хэл дээрх хуудас болгоорой/