1965-2000 оны хооронд баригдсан 1077 ширхэг угсармал хуучин орон сууц нийслэлийн 14 хороололд байдаг ажээ. Эдгээрийн:
- 34 ширхэг нь 12 давхар,
- 263 ширхэг нь 5 давхар,
- 780 ширхэг нь 9 давхар
Дээрхи орон сууцнуудад 45462 өрх амьдардаг гэсэн судалгааг гаргасан аж. Эдгээр барилгыг тухайн үеийн нийтээр нь орон сууцжуулах бодлогын хүрээнд төлөвлөж баригдсан барилгууд нь хүний тав тухтай, эрүүл амьдрах нөхцлийг төдийлөн сайн бүрдүүлээгүй. Мөн тухайн үеийн норм дүрмийн дулаан техникийн шаардлагад нийцүүлэн барьсан нь өнөөгийн шаардлагатай харьцуулбал дулаан алдагдал маш ихтэй.
УГСАРМАЛ ОРОН СУУЦ ЯАГААД ДУЛААН АЛДАГДАЛ ИХТЭЙ БАЙДАГ ВЭ?
Энэ төрлийн орон сууцны барилгуудын дулааны алдагдал, тав тухтай амьдрах нөхцөл байдал алдагдах болсон хэд хэдэн үндсэн шалтгааныг нэрлэж болно. Үүнд:
- Угсармал барилгууд нь нийтдээ 35 ба түүнээс дээш жил ашиглагдаж байна. Энэ хугацаанд томоохон хэмжээний их засвар хийгдэж байгаагүйгээс угсармал хавтангууд хоорондын шов заадлын чигжээсний битүүмжлэл алдагдаж хяналтгүй агаар сэлгэлт нэмэгдсэн.
- Барилгын үндсэн хэсэг болох гадна хананд халаалтын улиралд чийг үүсэхээр тооцоо гарч байгаа ба энэ нь түүний дулаан тусгаарлах чанарыг бууруулдаг. Энэхүү чийг нь зөвхөн дулааны алдагдлыг бууруулаад зогсохгүй өвлийн улиралд чийгтсэн хана гадна талаасаа хөлдөж түүний дотоод бүтцэд гэмтэл гарч ашиглалтын хугацааг бууруулдаг. Доорх зурагт тухайн ханны голын хэсэгт буюу 125 – 250 дахь мм –н хооронд чийг үүсэж байгаа нь харагдаж байна.

- Уг барилгуудын халаалтын систем, халаах хэрэгслүүдийг 90/700С –н горимд тооцож суурилуулсан ба өнөөгийн халаалтын хүчин чадлын дутмаг байдлаас дээрх горимд хүрэлгүй дутуу халааснаас өрөөний агаарын температур буурч улмаар гадна ханын дотор гадаргууд хөлрөлт чийгшил үүсэх үндсэн нөхцлийг бүрдүүлж байна.
- Нэгэнт халаалт нь хүрэлцэхгүй байгаа өрөө тасалгааг нэмж агааржуулах ойлголт оршин суугчийн хувьд боломжгүй юм. Энэ нь буцаад барилгын хана хашлага бүтээцийг чийгтүүлж, дулааны алдагдлыг нэмэгдүүлэх, тав тухыг бууруулах цаашлаад барилгыг хөлдөөж гэмтээх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Энэ бүгдээс харахад барилгыг дулаалснаар зөвхөн эрчим хүчийг хэмнэх бус барилгын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх бас нэгэн чухал үзүүлэлт болдог.
ХЭСЭГЧИЛСЭН ДУЛААЛГА ҮР АШИГ МУУТАЙ
Хуучин барилгын гадна хана хашлага бүтээцийг дулаалах оролдлого тодорхой хэмжээгээр хийгдэх болжээ. Гэвч эдгээр нь нэгдсэн төлөвлөгөө, төвлөрсөн санхүүжилт байхгүйгээс технологийн алдаатай хэсэгчилсэн хэлбэрээр айл өрх тус бүрийн төлбөрийн чадвар, өнгө үзэмжид тулгуурласан шийдлээр хийгдэж байгаа нь энэ үйл ажиллагааг бодлогын хэмжээнд зангидаж удирдан чиглүүлэх хэрэгтэйг харуулж байна.
Гадна ханыг хэсэгчилэн дулаалж буй нь орон сууцны дулааны эрчим хүчний төлбөр тооцоог хэрэглээгээр бус барилгын талбайгаар тооцож буй өнөөгийн нөхцөлд эдийн засгийн ашиггүй гэж хэлж болно. Харин тухайн оршин суугчийн хувьд алдагдаж буй тав тухтай байдлаа буцааж хангахад оршиж байна.

Гэвч угсармал хийцтэй барилгыг ингэж хэсэгчилсэн байдлаар дулаалах нь барилгын гадна хананд температурын ялгаатай үйлчлэлийг бий болгодог. Түүнчлэн хавтан хоорондын шов заадлын хуучирч муудсан битүүмжлэлийг улам муутгах, дулаалаагүй хэсэгт чийгтэх эрсдэлийг нэмэгдүүлэх сул талтай. Энэ төрлийн барилгын үндсэн даацын элемент болох гадна хана, гадна фасад зэрэг нь дундын эзэмшилд байдаг тул дур мэдэн хийсэн технологийн бус арга хэмжээ эргээд бусдын /дундын/ эд хөрөнгийг гэмтээсэн шийдэл болох боломжтой юм.
ОРОН СУУЦНЫ ГАДНА ХАНЫГ БҮХЛЭЭР НЬ ДУЛААЛАХ

Дээрх угсармал ханыг гадна талаас нь 130мм зузаан хөөсөнцөр материалаар дулаалахад өнөөгийн норм дүрмийн шаардлагыг хангаж хувийн дулаан алдагдал нь (U=0,26 Вт/м2*К) болж буурна. Түүнээс гадна дээр үүсээд байсан чийгний асуудал энэ тохиолдолд бүрэн арилж хүний тав тухтай, эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ.

20м2 гадна ханыг дулаалснаар гарах дулааны эрчим хүчний болон зардлын хэмнэлт
|
Хана |
Талбай
м2 |
U-Утга
Вт/м2*К |
ХХХ фактор
кКцаг/жил |
Жилийн дулааны алдагдал (кВтцаг/жил) |
|
Хуучин угсармал хана |
20 |
1.71 |
142,2 |
4863.24 |
|
Дулаалсан угсармал хана |
20 |
0.26 |
142,2 |
739.44 |
|
Халаалтын эрчим хүчний хэмнэлт |
4123,8 |
|||
|
Зардлын хэмнэлт * ( цахилгаан халаалт = 96төг/кВтцаг) |
395884,8 төг |
|||
|
Зардлын хэмнэлт * ( төвлөрсөнн халаалт = 17,96төг/кВт*цаг) |
74063,4 төг |
|||
*Талбайгаар тооцож байгаа үед зардлын хэмнэлт гарахгүй
Барилгын зөвлөх инженер С.Түвшинхүү