Өмнөговь аймагт 27 аргаль харангадаж үхсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Харин энэ талаарх мэдээллийг БОНХАЖЯ-аас үгүйсгэлээ.
Энэ талаар тус аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Тэгшжаргал хэлэхдээ “Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт сайн байна. Ерөнхийдөө цасгүй дулаахан өвөлжиж байна. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа Өмнөговь аймгийн зарим нутгаар зэрлэг ан амьтан усгүйдэж, хорогдоод байна гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл. Өмнөговь аймгийн Байгаль орчны газар 2015 он гарснаас хойш бүх сумдынхаа байгаль хамгаалагч нарт үүрэг даалгавар өгч аргаль, янгир, хар сүүлт, хулан гэх мэт зэрлэг туурайтан амьтад нутагладаг газруудын ард иргэдтэй холбоо тогтоолгож судалгаа хийн ажиллаж байна.
Одоогийн байдлаар ан амьтан харангадаж хорогдсон тохиолдол гараагүй. Цаашид усгүйдэж харангадах байдал илэрвэл ан амьтдын нутагладаг газруудаар мөс тавих, булаг шандыг задгайлах, малчдын худгийг байнгын устай байлгах зэрэг биотехникийн арга хэмжээ авахаар төлөвлөж байна.