Францын долоо хоног тутмын “Чарли Эбдо” сэтгүүлд гарсан халдлага гараад удаагүй байхад л энэхүү халдлагыг ашиглан ашиг олох сонирхолтой хүмүүсийн тоо ч олширчээ.
“Je suis Charlie” буюу “Би бол Чарли” гэсэн өгүүлбэр энэ сарын 7-нд сонины редакцад гарсан халдлагын дараа бий болсон юм. Твиттерт “Би бол Чарли” гэсэн хаштагаар (#JeSuisCharlie) таван сая хүн жиргэж, дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Je suis Charlie” гэсэн бичигтэй зургийг сонин, сэтгүүлийнхээ эхний нүүрэнд нэг хэсэгтээ байршуулав.
Энэ өгүүлбэр дэлхий даяар терроризмын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх нэг хэлбэр болов. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр тус халдлагыг ашиглан орлогоо нэмэгдүүлэх гэсэн хүмүүс багагүй байна.
Парис хотод гарсан халдлагын дараа өдрөөс л эхлэн бизнес эрхлэгч францчууд “Би бол Шарли” гэсэн бичигтэй цүнх, футболк, түлхүүрний оосор зэрэг бусад дагалдах хэрэгслүүдийг оршин суугчид болон жуулчдад санал болгож эхэлжээ. Онлайн худалдааны amazon.fr сайтнаас дээрх бүтээгдэхүүнүүдийг 10-27 еврогоор худалдан авах боломжтой аж.
Түүнчлэн онлайн худалдааны eBay дэлгүүр мөн ийм бичигтэй малгай, машинд өлгөх туг, ороолт, утасны гэр, дэр гэх зэргийг 3-20 ам.долларын хооронд худалдаалж байгаа юм.
Мягмар гарагт /01.13/ Францын Үндэсний оюуны өмчийн хүрээлэнд “Би бол Чарли” гэсэн барааны тэмдгийг бүртгүүлэх гэсэн 50 гаруй хүсэлт иржээ. Гэхдээ тус логог жижиг, дунд бизнес эрхлэгч олноор ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан дээрх 50 хүсэлтийг хүлээн аваагүй хэмээн холбогдох байгууллагын хүмүүс мэдээллээ.
Хамгийн сонирхолтой нь i-am-charlie.co, i-am-charlie.net болон i-am-charlie.mobi зэрэг домэйнуудыг 150 мянган ам.доллароос худалдаалах санал хүртэл нийгмийн сүлжээгээр тарсан юм.
“Чарли Эбдо” сонины шинэ дугаар өчигдөр /01.14/ гарсан даруйдаа Франц даяар нэг цагийн дотор зарагдаж дууссан юм.
Ердийн үед хоёр еврогоор зарагддаг байсан сонин гурван еврогийн үнэтэй худалдаалагдаж, найман сая еврогийн орлого олов.
Долоо хоног тутам гардаг энэ сонин өмнө 60 мянга хэвлэгддэг байсан бол энэ удаад шинэ дугаар нь таван сая хувиар хэвлэгдсэн нь сонины түүхэнд байгаагүй амжилт юм.
Залилан мэхлэгчид сонины шинэ дугаарыг хуулбарлан онлайн худалдаанд оруулан, нэг дугаарыг нь 100-300 ам.долларын хооронд худалдаалахыг хүртэл оролдов.
Эх сурвалж: РИА Новости