Монгол Улсын Үндсэн хуулийг баталсны 23 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Иймд жил бүрийн энэ өдөр Үндсэн хуулийг эх баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулж байхаар болсон юм.
Энэ шагналын эхний эзнээр 1992 онд Үндсэн хуулийн эхийг барилцаж явсан залуу хуульч, хууль тогтоох дээд байгууллагад Ардын Их хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүнээс эхлэн УИХ-ыг хүртэлх 25 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж буй УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцан тодорлоо. Түүнд УИХ-ын дарга З.Энхболд өргөмжлөл, нэрт хуульч Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагнал гардууллаа.
Нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот Захирамжаар баталсан юм.
Энэ журам батлагдсанаар Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэхээр зорьжээ.