Технологийн аварга Google компани CES 2015 үзэсгэлэн дээр харилцагч компаниудын сурталчилгааг хүмүүс үзсэн үгүйг хянах системийн тухай танилцууллаа. Google-ийн видео сурталчилгааны хэлтсийн дэд ерөнхийлөгч Нил Моханы хэлснээр “Компанийн харилцагчид өөрсдийнх сурталчилгаа үнэхээр хүмүүст хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг мэддэг болно” гэжээ.
EMarketer судалгааны байгууллагын мэдээлснээр өнгөрсөн жил АНУ-ын зар сурталчилгааны орлого 30 хувиар өсөж 7,8 тэрбумд хүрсэн хэдий ч Уламжлалт Телевизийн зар сурталчилгааны орлого ес дахин их хэвээр байгаа юм.
Харин Google компани зар сурталчилгаа үнэхээр хүмүүст хүрч байгаа үгүйг баталж чадсанаар энэ зах зээлд ноёлох боломж хайж байна гэсэн үг. Моханы хэлснээр “Видео сурталчилгаа жинхэнэ зорилтот хэрэглэгчиддээ хүрнэ гэдэг нь тэднийг инээлгэж, нэг зүйлийг бодогдуулж, шууд утгаараа зар сурталчилгаагаа цацуулагч компанитай холбох юм” гэжээ.
Компани өнгөрсөн жил харилцагчид даа Зураг болон Текст сурталчилгаагаа хянах боломжийг олгож байсан билээ.
Google DoubleClick үйлчилгээний танилцуулага