“Өв соёлоо хадгалж
үлдсэн гайхамшигтай улс үндэстэн гэдгээ
дахин баталж морин хуураа Хятадуудаас түрүүлээд “ЮНЕСКО”-д бүртгүүлж чадлаа шүү дээ Манай үндэсний
хөгжмүүдийг Хятадууд манайх гэж хэлэх нь олонтоо байдаг.” хэмээн ярих энэ гавьяатыг Чүлтэмийн Батсайхан гэдэг.
Түүнтэй морин хуур хөгжмийн гарал үүсэл, хөгжлийн тухай цөөн хорим ярилцлаа.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Сүхбаатар аймгийн
Дарьганга сумын харьяат, 1978 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг морин хуурч
мэргэжлээр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Г.Жамъян, Ардын жүжигчин
Б.Буян багш нарын удирдлага дор сурч
төгссөн.
-Сурч байсантайгаа нийлээд 40 жил морин хууртай хамт
байжээ. Морин хуурын үүсэл гарлын тухай яривал ушигчдын мэдлэгт нь нэмэр болох
болов уу?
-Үүслийн тухай ярих юм
бол аль тэртээ Чингисийн үеэс ч өмнө
байсан гэдэг. Чингис хааны их өргөөнд “Алтан хуур” хэмээн залагдаж үе улиран уламжлагдсаар одоо Ерөнхийлөгчийн
өргөөнд “Төрийн хан хуур” болоод залагдаж байна. Морин хуурыг их бага гэж ангилдаг. Их гэдэг нь одоо бидний мэргэжлийн хөгжмийг, бага гэдэг нь эхлэн сурч буй хүүхдүүдийн
хуур юм. Мөн морин хуур нь икэл, хун, шанаган, матар толгойтой хуур гэж байсан.
-Анх морин толгойтой үүсээгүй юм уу?
-”Хөхөө Намжил”-ын үеэс
л морин толгойтой болсон гэдэг. Өмнө нь янз янзын толгойтой байсан нь тухай үеийн хүмүүсийн аж амьдралтай холбоотой
байсан гэж үздэг. Жишээ нь шанаган хуур нь зууван дугуй шанага шиг хэлбэртэй
гадуураа ширэн бүрээстэй. Икэл хуур нь
Баруун Монголоос гаралтай татлага буюу бүжгийн хөгжим тоглоход зориулсан байх
жишээтэй. Бидний энэ тоглож байгаа морин хуур ч гэсэн ширэн гадаргуутай байсан.
Үүнийг 1969 онд Оросын мэргэжилтэн Яровое модон цартай, сонгодог, боловсронгуй хэлбэрт оруулсан гэж түүхэнд өгүүлдэг. Ширтэй
морин хуурын дуу бүдэг, чийг авахаараа аялгуу эгшгэнд нь нөлөөлдөг учир ийм болгосон. Ширэн цартай
хуур нь жинхэнэ монгол аялгуу, уртын дуу тоглоход илүү тохиромжтой.
-Морин хуурын чавхдас, нумыг морины сүүл бас
сатуркаар хийдэг болсон. Чанарын
хувьд ялгаатай юу?
-Сүүлийн үед
Өвөрмонголчууд сатуркаар хийж
байгаа. Чанарын хувьд сүүл нь сайн ч
дуу, аялгуу эгшгийн хувьд чихарсан чимээ ихтэй учир жаахан аргалж тоглодог.
Амьтны үс юм болохоор хөлдөх гээд байдаг
талтай.
-Морин хуур урладаг хүмүүс олон байдаг болов уу?
-Хөгжмийн мастер Энхболд,
Байгалжав, Баярсайхан гээд цөөн
мастерууд байдаг. Морин хуурын ихэнхийг тэд урласан.
-Хүмүүс сүүлийн үед хуур аргадана гэж ярих болсон. Энэ
хэр зөв яриа вэ?
-Буруу яриа, нэг маяг л
юм . Морин хуур хөглөнө, тоглоно, хөгжимдөнө гэж ярина.
-” Их Монгол-800"-д 1000 морин хуурч олж тоглуулахад
хүндрэлтэй байв уу?
-800 морин хуурч
тоглуулсан шүү дээ. Харин санасныг бодвол гайгүй шүү. Багтаах гэж нилээн
сандарсан заримыг нь хассан. Одоо морин
хуурын наадам явуулах болжтой болсон байна лээ.
-Аль аймаг олон морин хуурчтай байв?
-Нэг аймаг сумдад 20
гээд тоо хязгаарласан байсан. Ер нь Дундговь, Өмнөговь аймгууд арай илүү байсан
гэж хэлж болно.
-Сайн морин хуурч гэснээс дээхэн үеийн сайн морин хурчдыг нэрлэхгүй юу?
-Түвдэн, Түдэв гээд
мундаг хуурчид байсан гэдэг. Харамсалтай
нь тэр үед бичлэг энээ тэрээ байгаагүй
болохоор бидэнд хөгжим зохиолоос нь
өвлөх юм бага үлдсэн шиг санагддаг юм. Гэхдээ Ардын жүжигчин хоёр багшийгаа муу
гэж байгаа юм биш.
-Морин хуурч бүр ерөөлч магтаалч байдаг уу?
-Морин хуурчид бол
тоглогчид байдаг. Ерөөлч магтаалчид тэр болгон зохиол бүтээл тоглоод байдаггүй.
Ерөөл магтаалаа л хэлдэг. Жишээ нь би ерөөл магтаал хэлж байгаагүй.
-Гадаадын олон улс оронд тоглож явахад морин хуурыг аль улс их сонирхож байсан бэ?
-Япон, Америк, Францчууд
илүү сонирхдог, сурдаг.
-Таныг нэгдүгээр морин хуурчаар ажилладаг гэсэн. Энэ нь
ямар үүрэгтэй вэ?
-1982 онд Морин хуурч Д.Цогтсайханы санаачлагаар Ардын
жүжигчин Ж.Батчулуун, их хуурч асан Т.Ганбат бид дөрөв анхны “Морин хуурын дөрвөл”-ийг
байгуулахад би нэгдүгээр морин хуурчаар тоглосон. Түүнээс хойш одоо болтол
нэгдүгээр морин хуурчаараа л байна.Энэ нь гоцлол хөгжимчин гэсэн үг. 1989 онд
Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайн зохиолоор морин хуурд
зориулсан анхны симфони оркесторыг тоглосон. Ер нь 30 жил морин хуур тоглохдоо
олон бүтээл зохиол тоглосноос 30 гаруй хөгжмийг гоцлон тоглосон.
-Цэргийн болон урлагийн хүмүүс бусад салбарт ажиллагсдыг бодвол арай
эрт гавьяаныхаа амралтанд гардаг. Танд төлөвлөсөн ажил бий юу?
-Бэлтгэл ажил ч юу байх
вэ. Өөрийгөө хөгжүүлээд Соёл урлагийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй, 2004
онд “Шинэ иргэншил” дээд сургуулийг магистраар төгссөн. Өнгөрсөн жил СУИС,
Хөгжим бүжгийн коллежид хэдэн сар
багшилсан. Түүнийгээ л үргэлжлүүлнэ дээ. Олон сайхан залуус морин хуур сурч байна. Манай чуулгад гэхэд 10
морин хуурчтай хамгийн залуу нь 18 настай О.Чулуунбат гэж хүү бий. Залууст хандаж
хэлэхэд ахмад үеэсээ сайн суралц та
нарын энэ үе бол бидний сурч байсан үеэс давуу талтай сурах маш их боломж бий
гэж хэлмээр байна.
С.Туул