-Та
"Хань" сонины 2008 оны анхны дугаарын "Мэргэжлийн эмч"
булангийн зочноор уригдаж байна. Та эмч мэргэжлийг хэзээ, хаана эзэмшсэн бэ?
-Баярлалаа. Юуны өмнө "Хань" сонины хамт олонд
болоод Монголын мянган мянган уншигчдад шинэ оны баярын мэнд дэвшүүлээд, ажил
үйлсэд нь арвин амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Би АУДС-ийн эмчилгээний ангийг их эмч мэргэжлээр төгссөн. 1978 оноос Цэргийн
Төв Госпитальд арьс харшлын их эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо
"Гялс" төвийн арьс эмчилгээний гоо заслын эмчээр ажиллаж байна. 1979,
1989, 2001 онуудад арьс өнгө, арьс гоо сайхны эмчийн мэргэжил дээшлүүлж, 2004,
2006 онуудад Бээжин, Хөх хотод гоо заслын мэргэжил дээшлүүлж суралцсан.
-Хоёулаа
яриагаа хүний арьс ямар бүтэцтэй, биед
ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгээс эхэлье?
-Арьс нь хүний биеийг гаднаас нь хучиж гадаад орчноос
тусгаарлан хамгаалахаас гадна орж ирэх бактери, вирус, бичил биетэн, бүх
төрлийн химийн бодис туяа, нарны цацраг гэх мэтээс өөрийн гэсэн өвөрмөц
дархлалын тогтолцооны эсүүдийн тусламжтайгаар тасралтгүй хамгаалж байдаг дархлалын чухал эрхтэн юм. Арьс нь
2.7-3 кг жинтэй. Арьсны РН сул хүчиллэг буюу 5.0-6.0 байдаг. Арьсны өнгөн
давхарга 26-28 хоногт бүрэн шинэчлэгддэг. Арьс нь өнгөн хөрс, жинхэнэ арьс,
арьсан доорх өөхөн эдээс тогтдог. Өнгөн хөрс ньдотроо таван давхаргатай маш
нарийн бүтэцтэй. Арыс нь үс тосны '"булчирхай, хөлсний булчирхай, хумс гэсэн дайвар
эрхтэнүүдтэй. Арьс хүний
биед мэдрэхүйн дулаан зохицуулах, дархлаа, бодисын солилцооны болон шүүрэл
ялгаруулах, шингээх, хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал: Хүний биеийн
арьсанд өвдөлтийг мэдрэх төгсгөл
хоёроос дөрвөн сая орчим буюу 1 см куб талбайд 100-200 ширхэг байна.
-Арьсны
өвчин ямар ямар шалтгаанаас үүсдэг юм бэ?
-Арьсны өвчин маш олон шалтаг шалтгааны улмаас үүснэ. Мөн
шалтгаан нь тодорхойгүй олон өвчин байдаг.
Үүнд
нь:
-Арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, арьсны РН
өөрчлөгдөх, арьс бохир байх, арьсны хамгаалах чадвар буурах, үүсгэгч нянгийн
хоруу чанар их байх, витамины дутагдал, дотор эрхтний архаг өвчнүүд, биеийн
дархлаа сульдах мөн вирус, мөөгөнцрийн шалтгаан зэргээс өвчин үүснэ.
-Арьсны
өвчнүүдээс ямар нь хамгийн их тохиолддог вэ?
-Цэргийн Клиникийн Төв Госпиталийн арьс харшлын тасагт
сүүлийн арван жил хэвтэн эмчлүүлэгсэдийн материалыг ашиглан өвчлөлийн бүтцэд
судалгаа хийхэд арьс харшил, арьсны идээт үрэвсэлт өвчний өвчлөл нилээд өсөх
хандлагатай байна. 2007 онд хамуу өвчний гаралт ихсэж буй нь ажиглагдсан.
-Хамуу
өвчин нэг хэсэг гарахаа байсан. Гэтэл яагаад ихсэж байна вэ?
-2007 оноос хамуугаар өвчлөгсөдийн
тоо ихсэх хандлагатай байна. Энэ нь хамууны хачиг эмийн бодист дасах, өвчтөн
эмнэлэгт оройтож ирэх, хугацаа алдах, буруу оношлох ариутгал хийхгүй байх, энэ
өвчний талаар хүмүүсийн мэдлэг хомс байх зэрэг нь хамуу өвчний тархах явдлыг
газар авахуулж
байна.
-Хамуу
өвчин юунаас үүсдэг юм бэ?
-Хамууны хачигаар үүсгэгддэг. Хачиг нь энгийн нүдэнд
үзэгдэхгүй, эм хачиг нь эр хачигнаас арай том шар өнгөтэй, дөрвөн хос хөлтэй.
Эм хачиг нь нэг удаад 50 хүртэл өндөг гаргадаг. Өндөг нь дөрвөөс зургаан хоногт авгалдай болж, 14 хоногийн дараа бие гүйцсэн
хачиг болно.
-Хамуу
хүнд яаж халддаг вэ?
-Өвчтэй хүнтэй шууд хүрэлцсэнээс халдана. Мөн өвчтэй
хүний хэрэглэж байсан хувцас, эд зүйлсээр
дамжиж халдана.
-Хамуу
өвчний гол илрэх шинж тэмдэг нь...
-Хүчтэй загатнана. Энэ нь орой хувцас тайлах үеэр
загатнаа ихсэж, арьсны нимгэн хэсгээр бугуй, ууц нуруу, хэвлий, мөчдийн дотор
талаар, хос байрлалтай гүвдрүү цэврүүнцэр гарна. Өнөө үед хүүхдийн хамууг
оношлох асуудал бэрх болж байна. Учир нь хүүхдийн хамуу түүхий, чонон хөрвөс
мэтийн арьсны өвчнүүд хавсарч хамууны шинж халхлагдан бүдгэрдэг бөгөөд
хамуугаар өвчилсөн хүүхдийн тэн хагаст загатнаа илрэхгүй байх, хэвлийгээр цөөн тооны бүдгэвтэр элемент гарах нь ажиглагдаж байна. Хамгийн аюултай нь өвчтэй хүүхэд шууд хавьтаж хамт амьдарч байгаа хүмүүст халдаахаас гадна тэдний хэрэглэж байсан тоглоомоор дамжин халдах нь их байна. Хамуу нь хөхүүл буюу бага насны хүүхдийн хөлийн тавхайг голлон өвчлүүлж, хумсыг гэмтээж болно.
-Хамууны
хачиганд ямар ариутгал хийх вэ?
-Хамууны хачиг нь орчны нь хэм багасч, чийглэг нь ихэссэн
тохиолдолд амьдрах чадвар нь уртасдаг, үүний эсрэг амьдарч буй орчны нь хэм
(градус) ихэсч, хуурайших тутам хачигны амьдрах хугацаа богиносдог. Хүний
биенээс хачиг салаад орчны хэм 15-25 градус болж 60-90 хувийн чийглэг болсон
нөхцөлд гурваас зургаан хоног амьдрах чадвартай байдаг. Иймд өвчтөний дотуур
хувцас, орны даавуу, дэвсгэр хөнжлийн даавуу, алчуур зэргийг өвлийн цагт таваас долоон
хоногдулааны улиралд долоогоос арав хоног гадаа нар салхинд тавьсны дараа
содтой (1 литр 10.0) халуун бүлээн усанд 30-минутаас нэг цаг байлгаж савандаж
угаагаад индүүднэ.
-Улирлын
чанартай ихэсдэг арьсны өвчнүүд байдаг уу?
-Байлгүй яахав. Хавар намрын улиралд голдуу вирусын
шалтгаант өвчин ихэсдэг. Тухайлбал: Бүслүүр үлд буюу могой яр, халдвар харшлын
шалтгаант ягаан үлд өвчин гарах нь ихэсдэг. Зуны цагт гэрлийн шалтгаант арьсны
өвчнүүд ихэсдэг.
-Бүслүүр
үлдийг манайхан "могой
яр" гэдгээр илүү мэддэг юм билээ. Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Энэ өвчний эхлэх үеийт мэдэлгүй андуурч бусад эмч нарт
үзүүлэх явдал гардаг. Зүрхний орчим өвдөх үед зүрхний эм уух, элэг цөсний орчим
өвдөхөд элэг цөсний эм ууж андуурдаг тал бий. Учир нь бүслүүр үлд нь мэдрэлийн
гаралтай өвдөлт бөгөөд халууралтаар эхэлж хэд хоногийн дараа арьсан дээр
тууралт гардаг. Арьсан дээр
бүлэг бүлгээрээ байрласан шар будаанаас вандуйн чинээ хэмжээтэй цэврүүнцэрүүд
гарна. Бүслүүр үлдийн үед голдуу цэврүүнцэрүүд нь хавирга завсрын мэдрэлийг
дагаж гардаг. Гэхдээ толгой, дух, нүдний мэдрэлийг дагаж гарах тохиолдол
байдаг. Энэ нь их аюултай. Нүдний хараанд сөргөөр нөлөөлөх тал бий.
-Арьсны
өвчнийг дотор эрхтний өвчлөлтэй холбоотой гээд байдаг. Энэ үнэн үү?
-Арьс, дотор эрхтний өвчлөлтэй холбоотой гэдэг нь үнэн
юм. Арьс бол дотор эрхтний толь гэж багш маань хэлж байсан. Энэ үг үнэхээр
үнэн. Ходоод гэдэсний ферментүүдийн дутагдал, цөс ялгаруулах замын үйл
ажиллагааны өөрчлөлт, төв мэдрэлийн систем, дотоод шүүрлийн булчирхайн үйл
ажиллагааны алдагдал, нойр булчирхайн үрэвсэл, сэтгэл санааны цочрол, тайван
бус байдал өвчин сэдрэхэд нөлөөлнө.
-Арьсны
өвчин хүндрэхээрээ ямар байдалд хүргэдэг вэ?
-Арьсны ямар ч өвчнөөр өвчилсөн тохиолдолд мэргэжлийн
эмчид заавал хандаж байх нь зүйтэй. Арьсны өвчин
аминаас хол гэж хэзээ ч бодож болохгүй. Арьсан дээр устай цэврүү гарсан үед
мэргэжлийн эмчид хандахгүй бол аминд ч хүрч болдог. Тухайлбал: Арьс цэврүүтэх
өвчнүүд байна. Эдгээр өвчний
үед хүний бүх биеийн арьс салстад цэврүү гарч хагарч, шалбархай үүсэж хуурна.
Арьсгүй болвол улаан мах л үлдэнэ шүү дээ.
-Олон
жил эмийн эмчилгээ хийлгэсэн хүний арьс ямар байдалтай болдог вэ?
-Олон жил арьсан дээрээ гормонтой тосыг эмчийн
зөвлөгөөгүйгээр замбараагүй дур мэдэн хэрэглэснээс арьс харлах, хатингарших
байдаг ажиглагддаг.
-Арьсны
өвчин эцэг эхээс нь удамшдаг уу?
-Арьсны удамшлын өвчнийг үр хөврөлийн,
их биеийн гаралтай өвчин гэж
хуваадаг. Үр хөврөлийн гаралтай арьсны
удамшлын өвчинд: арьсны хэт
эвэршил, загасан хайрс, цэврүүт эпидермолиз
зэрэг өвчнүүд ордог. Их биеийн
гаралтай арьсны удамшлын өвчинд:
хавдар, арьсны үрэвсэл, хайрсан
үлд, вирусын гаралтай арьсны өвчнүүд
ордог бөгөөд эдгээр нь эцэг эхээс
удамшдаг тал бий.
-Арьсны
өвчтэй хүн ямар дэглэм баримталвал
зохистой вэ?
-Харшил багатай хоол хэрэглэх, халуун ногоо, цитрусын
төрлийн жимс, согтууруулах ундаа, давс, өндөг, хиам, сүү, улаан лооль, шоколад,
нүүрс ус ихтэй хоол, цууны хүчил, самар, загас, загасан бүтээгдэхүүн зэргийг
хоолондоо аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Хэт бариу ноосон мөн үслэг хувцас,
нийлэг эдээр хийсэн болон хатуу ширүүн хувцас, цагаан хэрэглэл, резинин чийг
татагч гутал, үнэртэй ус, янз бүрийн цочроогч саван, гоо сайхны бүтээгдэхүүн
хэрэглэхгүй байгаарай. Усанд их орсноос арьс хуурайшдагийг анхаарах хэрэгтэй.
Сэтгэл санааны таагүй байдал, айж түгших, уурлахгүй байх, элэг цөс, нойр
булчирхай, ходоодны өвчин, дотоод шүүрлийн өвчнөө цаг алдалгүй эмчлүүлэх
хэрэгтэй.
-Та
өмнө нь гоо сайхны чиглэлээр зөвлөгөө өгч байсныг манай сонины уншигчид сайн
мэднэ. Батга өвчин залуусын дунд нилээд элбэг байх юм. Хичнээн төрлийн батга
байдаг вэ?
-Гоо заслын практикт
хамгийн элбэг тохиолдож байгаа өвчний нэг нь батга юм. Тосны булчирхай үрэвсэж
өвчлөхийг батга гэдэг. Батга нь дотроо залуу насны батга, нарны батга, хар,
цагаан, ягаан, идээт үрэвслийн, эмийн гаралтай мэргэжлээс шалтгаалах гэх мэтийн
олон төрлийн батга байдаг.
-Батганаас урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?
-Батганаас сэргийлэхийн
тулд юуны өмнө дотор гэдэсээ цэвэрлэх, өглөө бүр буцалсан ус ууж занших, ходоод
гэдэсээ йогийн аргаар угааж сурах, хоолны дэглэм, ахуйн дэглэмийг баримтлах,
хөдөлгөөнийг эрхэмлэвэл зохино. Хоолны дэглэмд өөх тостой халуун ногоо, хэт
чихэрлэг, шарсан хуурсан хоол, кофе, махан хоолноос аль болох зайлсхийх нь
чухал. Ажиллаж байгаа өрөө тасалгаа хэт халуун биш, агаар байнга оруулдаг,
чийгшилттэй байх хэт халуун болон өдөн дэр хэрэглэхээс татгалзах, явган явах,
биеийн тамирын дасгал хийх нь чухал. Тосны булчирхай хэт ихээр тос ялгаруулах
нь дааврын харьцаа алдагдсанаас бодисын солилцооны өөрчлөлт, мэдрэлийн
системийн өөрчлөлттэй холбоотой юм. Батгатай эмэгтэйчүүдийн ихэнх хэсэг нь
сарын тэмдгийн алдагдалтай биеийн юм ирэхийн өмнө батга их нэмэгдэж, ирээд
дуусмагц намддаг. Ийм тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчтэй хамтарч эмчилвэл үр
дүнтэй эмчилгээ болдог.
-Батгыг яаж цэвэрлэх талаар та яриач...
-Батга цэвэрлэх үйл
ажиллагаа нь нарийн дэс дараатай, өөрийн журамтай байдаг. Ихэнх тохиолдолд
арьсны нэг удаагийн зүүгээр цоолж гэмтээж цэвэрлэдэг тул эмчилгээний гоо засалд
хандах нь зүйтэй. Бохирдсон зүүгээр шар өвчин, ДОХ хүртэл халдах аюултайг анхаарах
хэрэгтэй. Мөн батга өвчтэй хүмүүст өтгөн хатах явдал элбэг байдаг. Иймд
буцалсан ус өглөө, өдөр, орой уух, хар чавга, үзэмний шүүс, жимсний ундааг
хүйтнээр уухад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хатахаас
сэргийлнэ.
-Арьсны хөгшрөлт эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн хэдэн
насанд явагддаг вэ?
-Судлаачид арьсны
хөгшрөлтийг 30-35 наснаас эхэлж явагддаг гэж үздэг бөгөөд энэ нь бэлгийн
дааврын үйл ажиллагаатай холбоотой. Ялангуяа 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд
эстроген дааврын хэмжээ байнга буурдаг бөгөөд цэвэршилтийн дараах таван жилд
арьсны коллагений хэмжээ 30 хувь хүртэл буурдгийг тогтоосон. Арьсны хөгшрөлтөөс
сэргийлэхийн тулд бие болон сэтгэл санааны хувьд эрүүл байх, зөв хооллох, сайн
унтаж амрахын зэрэгцээ арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өөрийн арьсны онцлогт
тохируулан зөв, тогтмол хэрэглэж хэвших нь чухал байдаг. Мөн шар буурцаг, шош,
вандуй, усан үзэм, улаан вино зэрэгт фитоэстроген ихээр агуулагддаг тул
хүнсэндээ хэрэглэвэл арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж чадна.
-Одоо энгийн зүйл рүү яриагаа хандуулъя. Гэр бүлээ
танилцуулахгүй юу?
-Миний ханийг
Н.Нямжав гэдэг. Багш, зураач мэргэжилтэй. Манайх гурван охин, хоёр зээ,
нэг хүргэнтэй өнөр өтгөн айл. Том охин Цэнгэлдалай СКАЙ их дэлгүүрт
компьютерийн хэлтэсийн дарга, дунд охин Тосонхүү АУИС-ийн эмчилгээний ангийг
төгсөөд одоо Цэргийн Клиникийн Төв Госпиталийн Хордлогын Үндэсний Төвд их эмчээр
ажиллаж байна. Бага охин Нямцэцэг УЭДС-ийн багш, дизайнер.
-Ямар ч хүн сайн ханийн дэмэнд өөдрөг явдаг гэдэг үг
байдаг даа. Та ханийнхаа ямар зан чанараар бахархдаг вэ?
-Хань маань тайван,
юманд их хүлээцтэй ханддаг хүн. Сайн ханийн хүчинд би өдий зэрэгтэй бас амьдрал
маань өөдрөг яваа гэж боддог шүү.
-Хань тань таны ажлыг хэр ойлгож дэмждэг вэ?
-Миний ажпыг хань маань
харин ч сайн ойлгож дэмждэг хүн дээ. Гадаадад явахдаа ч надад мэргэжлийн
номнууд авчирч өгсөн удаа их олон доо.
-Ханийнхаа халамжийг ямар үед их мэдэрдэг вэ?
-Сэтгэл санаагаар ямар
нэг юманд зовж шаналсан үедээ их мэдэрдэг. Ханийн сэтгэл, мөс чанар зовсон үед
л илүү танигддаг гэдэг үнэн юм. Намайг баярлах үед минь хамт баярлаж, гуних үед
минь дэргэд байж, зовлон жаргалыг хамт хуваалцаж яваа ханьдаа би үргэлж баярлаж
явдаг.
-Манай сониноор уламжлан ханьдаа сэтгэлийнхээ үгийг хэлэхгүй
юу?
- "Хань"
сониноор уламжлаад ханьдаа "Чамаараа их бахархаж, хайрлаж явдаг шүү"
гэж хэлье.
-Амьдралыг юу хөглөж явдаг гэж та боддог вэ?
-Хайр, сэтгэл, итгэл
амьдралыг хөглөж, харин хань, үр хүүхэд амьдралыг утга учиртай болгодог болов
уу.
-Гэр бүлийн аз жаргал гэж юуг хэлдэг юм бэ?
-Эвсэг, халуун дулаан
уур амьсгал, эрүүл саруул, өвчин зовлонгүй амьдрахыг л гэр бүлийн аз жаргал гэж
хэлэх байх даа.
-Гэр бүл нь өөдрөг явахад эмэгтэй хүний үүрэг хариуцлага
их байдаг биз?
-Тэгэлгүй яахав. Эмэгтэй
хүн хань ижил, үр хүүхдээ өнгөтэй, өөдрөг, сэтгэл хангалуун, эрүүл явахад
байнга анхаарч байх ёстой гэж боддог. Энэ бол эмэгтэй хүний хамгийн эрхэм
үүргийн нэг шүү.
-Өнөөдрийн стресс ихтэй нийгэмд хүн өөрийгөө яаж эрүүл
энх байлгаж, бухимдалгүй өөдрөг сайхан амьдарч болох талаар эмч хүний хувьд та
зөвлөөч...
-Өнөөгийн нийгэмд хүн
эрүүл байж, ирээдүйдээ итгэлтэй, ажилсаг байвал бүхнийг бүтээж чадна. Хүн эрүүл
байхын тулд ядаж жилдээ хоёр удаа эрүүл мэндийн бүх үзлэг шинжилгээг өөрийн
санаачилгаар хийлгэдэг байх хэрэгтэй.
-Жаргал гэдгийг та өөрийнхөө бодлоор хэлэхгүй юу. Хүмүүс
хол юм шиг ойлгоод байдаг...
-Жаргал гэдэг чинь хол
бишээ. Ерөөсөө эрүүл байхыг л хэлж байгаа юм шүү дээ. Эрүүл байвал хүн юуг ч
хийж, бүтээж, ажиллаж, амьдарч чадна шүү дээ.
-"Хань" сонины уншигчдад хандаад юу хэлэх вэ?
-"Хань"
сониныг уншдаг бүх уншигчдад ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн
байгаарай гэж ерөөе.
Танд баярлалаа.
Яриласан Г.Батцэцэг