Сэлэнгэ аймаг Зүүнхараа суманд барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компанид байгаль орчныг бохирдуулсан тул Улсын байцаагчийн шийдвэрээр 382.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Хог хаягдлын тухай хуулийн 9.1.6 -д “ иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ил задгай хог хаягдал шатаахгүй байх” заалттай бөгөөд дээрх компани уг заалтыг зөрчжээ. Эл заалтыг зөрчвөл хуулийн 23.1.6-д заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай бөгөөд байгаль орчны байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэжээ.
Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлсэн Улсын байцаагч Ононд талархал илэрхийлж, улсын бусад байцаагчдыг “Хог хаягдлын тухай хуулийн” холбогдох заалтыг хэрэгжүүлэх, иргэн аж ахуйн нэгж байгууллагад хог хаягдлыг шатаах нь ямар хор аюултай болохыг суртчлах, ухуулах арга хэмжээг эрчимтэй зохион байгуулахыг уриалж байна.
Монголчууд бидний хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр гарч байгаа хог хаягдлын бүтэц ихээхэн өөрчлөгдөж байна. Хог хаягдлыг ил задгай болон нам даралтын зууханд шатаах нь удаан задардаг хорт бодисууд ялгаруулдаг. Эдгээр хорт бодис нь агаар, хөрсийг хүчтэй бохирдуулсаар байгаа билээ.
Удаан задардаг хорт бодисын төрөл болох фуран, диоксин нь хөрс, хөрсөөр дамжин ургамлыг, ургамлаар дамжин амьтан, хүнийг удаан хугацаанд хордуулдаг. Улмаар хорт хавдар, ураг, үр хөврөлийгт100 гаруй жилийн туршид гэмтээх чадвартай юм. Иймд энэ аюул заналыг иргэд, олон нийт ойлгон хог хаягдлаа шатаахаас татгалзах шаардлагатай байна.