12 жилийн түүхтэй уран зөгнөлт кино ийнхүү өндөрлөж байна!

“Хоббит: Таван армийн тулалдаан” киногоор Питер Жэксон найруулагчийн их туульс өндөрлөнө. “Бөгжний эзэн” цувралаар эхэлж 12 жил үргэлжилсэн уран зөгнөл дуусаж байна. Уран зөгнөлт зохиолын эрин үеийг нээсэн Толкины “Хоббит” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэ кино “Бөгжний эзэн”-аас өмнөх үеийн түүхийг өгүүлдэг.
Билбо Бэггинс, царсан бамбай Сорин, одой нарын урт аяны төгсгөл. Одой нар өөрсдийн голомт байсан Эребороос асар их эрдэнэс олсон боловч энэ нь аймшигт луу Смаугийг нуурын тосгоны сул дорой иргэд рүү довтлоход хүргэнэ.
Уулын бэлийн хаан царсан бамбай Сорин шуналд автан сохорч нөхөрлөл, нэр алдрыг умартаж хааны эрдэнэс Аркенстоныг хайдаг. Сориныг эрүүл ухаантай байгаач гэж ятгасан боловч бүтээгүй тул Билбо бүр бэрх зүйлтэй учрахаа үл мэдэн тун осолтой шийдвэр гаргадаг.
Эртний өстөн дайсан нь Дундад дэлхийд орж ирнэ. Харанхуйн хаан Сорин царсан цэргүүд явуулж зэлүүд ууланд гэнэт довтолдог. Түгшүүртэй байдал үүсэж харанхуй нөмрөхөд одой, элф, хүн нэгдэх үү, устах уу гэдгээ сонгох хэрэгтэй болно. Эцэст нь таван армийн тулалдаан эхэлж Билбо өөрийнхөө болон бусдын амиар дэнчин тавьж тэмцэх болдог.
“Хоббит: Таван армийн тулалдаан” киноны 2-р анги нэлээд сулбагар байлаа гэсэн шүүмжлэлийг хүлээж авсных уу энэ удаа харуулсан шиг харуулъя гэж зорьжээ. Үндсэн түүхийн хувьд 1, 2-р ангиудыг үзсэн хүмүүс сайн мэдэх учир киноны гол хүчийг тулалдаанд хандуулж дээ гэж мэдрэгдэхээр болжээ. Ийм ч учраас энэ анги үзэгчдийн сэтгэлд илүү хүрч байна.
Энэ бүтээлийг найруулагч Питер Жэксон бизнесийн зорилго бүхий блокбастерт бүрэн нийцүүлжээ. Өмнөх бүтээлүүдээс олж авсан мэдлэг туршлага, арга технологийг цогцоор нь хэрэглэсэн нь мэдрэгдэнэ. Технологийн талаас авч үзвэл “Бөгжний хаан” цувралаас ч давж гарахаар байна. Иймд уг бүтээлээс мэдрэх агуу ихийг цувралын бүх ангиас давна гэж ойлгож болно.
Гэхдээ “Хоббит: Таван армийн тулалдаан” кино “Бөгжний эзэн” цувралаас уян, цэгцтэй түүхтэй танилцсан үзэгчдэд сонирхол багатай санагдаж болзошгүйг үгүйсгэж болохгүй. “Бөгжний хаан” киноны эцсийн 3-р ангид Сауронтой тэмцэж байгаа бүх дүрүүдийн нарийн түүхийг хүртэл анхаарсныг харгалзвал энэ бүтээлд нарийн ширийн зүйл хомс байна уу даа гэж бодогдохоор болсон мэт.
Хэдий тийм боловч “Хоббит: Таван армийн тулалдаан” кино блокбастерын хувьд мөнгө төлж үзсэндээ харамсахааргүй болсон нь үнэн. Ялангуяа “Бөгжний эзэн” цуврал ба “Хоббит” цувралыг бүгдийг нь үзсэн үзэгчид энэ чухал төгсгөлийг яахин орхих билээ.