Хан-Уул дүүргийн ИТХ-аас 2014 оны хагас жилийн төсвийн тодотголыг хэлэлцэн батлах үед “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зорилт тавьсан.
Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр дүүргийн Соёлын ордонд “Томоогүй явж боллоо Ээжээ” архигүй хороо-архигүй амьдрал-бодит үр дүн нээлттэй хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгууллаа.
“Архидалтгүй хороо” хөтөлбөр нь аравдугаар сараас эхлэн, архидалт болон түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт өндөр байгаа дүүргийн 5,6,7 дугаар хороодыг түшиглэн хэрэгжсэн аж.
ХУД хороод болон дүүргийн Цагдаагийн хэлтэс, Халамжийн хэлтэстэй хамтран иргэдийг “Архидалтгүй хороо” хөтөлбөрт хамруулах, орон гэртэй болгох, хувцас хэрэгслээр хангах зэрэг ажлыг зохион явуулсан нь тодорхой үр дүнд хүрсэн байна.
Одоогоор 30 орчим иргэн архинаас хамааралтайгаар хүлээн зөвшөөрч, архины хор хордлогоо тайлуулах хөтөлбөрт хамрагдан нэг сар гаруй хугацаанд архи огт хэрэглэлгүй, архинаас татгалзах, гарах шийдвэрийг гаргаж байгаа нь ХУД-ээс хэрэгжүүлж буй “Архидалтгүй хороо” хөтөлбөрийн үр дүн гарч эхэлсээр байна.
Энэ нь нийслэлд анх удаа Хан-Уул дүүрэг “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн бодит үр дүнд хүрч ХУД-ын эдийн засаг, нийгмийн 2015,2016 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг хүргүүлсэн байна.