Украины зүүн нутагт болж буй байлдааны ажиллагааны үеэр Луганскийн 3000 гаруй оршин суугч орон гэргүй хоцорсон бол 1500 орчим байшин бүрэн сүйджээ. Энэ тухай Луганск хотын зөвлөл мэдээлсэн байна.
Луганск хотын дарга Манолис Пилавовын хэлснээр, хотын зөвлөлийн засаг захиргааны үйлчилгээний төвд ихэвчлэн өвлийн бэлтгэлийн тусламж хүсэн ханджээ.
“Маш олон байшин эвдэрч эсвэл бүрэн сүйдсэн, мөн маш олон орон сууцны цонх хагарсан. Хүмүүс чадах чинээгээрээ дулаалж байна. Эн түрүүнд бид цэцэрлэг, эмнэлэг, сургууль гэсэн олон нийтийн объектуудыг сэргээн зассан. Оросоос үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж маш их тус болсон” гэж хотын дарга хэлжээ.
Луганскийн нийт 7 423 хүн засаг захиргааны төвөөс тусламж хүссэн байна.