Дэлхий дээр сүүлт од унаснаар ус үүссэн гэсэн онол батлагдаагүй тухай Европын сансрын агентлагийн төлөөлөгч мэдэгджээ.
“Розетта” сансрын төхөөрөмжийн “Фила” модуль арваннэгдүгээр сарын 12-ны өдөр түүхэнд анх удаа Чурюмова-Герасименко сүүлт одны гурван километрийн хэмжээтэй цөм дээр амжилттай газардсан юм. Ийнхүү амжилттай буулт хийснээс нэг хоногийн дараа модуль сүүлт одны цөмийн химийн найрлагыг судлах ажиллагаандаа орж байв.
Чурюмова-Герасименко сүүлт одны усны уурыг судлахад сүүлт од болон Дэлхий дээрх усны найрлага өөр болох нь тогтоогдсон байна. “Европын сансрын агентлагаас хөөргөсөн “Розетта” сансрын төхөөрөмж нь сүүлт одны ус дэлхийнхээс өөр болохыг тогтоосон” хэмээн агентлагийн албан ёсны цахим хуудсан дээр мэдээлжээ.
Эрдэмтдийн мэдэгдснээр сүүлт одон дээрх усны уурны найрлага дахь хүнд устөрөгчийн хувь Дэлхийн усны найрлага дахь хүнд устөрөгчийн хэмжээнээс их байсан гэнэ. Энэ нь Дэлхий дээр сүүлт од унаснаар ус үүссэн гэсэн онолыг үгүйсгэж байна хэмээн Швейцарийн Бернийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан мэдээлжээ.
“Дэлхий дээр сүүлт од биш харин жижиг гаригууд унаснаар ус үүссэн байх гэж дүгнэж болохоор байна” хэмээн Европын сансрын агентлагаас мэдэгдсэн байна. Гэхдээ одоогийн байдлаар энэ таамаглал бүрэн батлагдаагүй байгаа бөгөөд ус хэрхэн үүссэн тухай асуудал нээлттэй хэвээр байгаа юм.