Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нярайн эмч нарт зориулан амьсгал хямралын хам шинжтэй дутуу нярайд сурфактант эмчилгээ хийх, эмчилгээний дараа хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хянах онол, практикийн сургалт эхлүүлжээ. “Монгол Эм импэкс” концернтай хамтран явуулж буй сургалтад ЭХЭМҮТ, Нийслэлийн амаржих газрууд болон Бүсийн оношилгооны төвийн эмч нар хамрагдаж байна.
Сургалт өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт эхэлжээ.
ОХУ-ын Екатеринбург хотын Бүсийн хүүхдийн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Марк Пруткинг урилгаар ирж, багшлах аж.
Дашрамд хэлэхэд дутуу нярайн хамгийн эрт үеийн хүндрэл буюу төрсний дараа шууд үүсдэг эмгэгийн нэг нь амьсгал хямралын хам шинж юм.
Сурфактант эмчилгээ нь дээрх хүндрэлээс сэргийлэх төдийгүй дутуу нярайн амьдралын чанарыг сайжруулах, орчин үеийн эмчилгээний нэг хэлбэр юм байна.
Энэ эмчилгээг ЭХЭМҮТ 2013 оноос эмчилгээний практиктаа амжилттай нэвтрүүлжээ. Харин одоо нийслэлийн амаржих газрууд болон Бүсийн оношилгооны төвүүдэд нэвтрүүлэхээр зорьж байна.