НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан. Авлигын эсрэг, ил тод байдлын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд уг өдрийг угтан, олон үйл ажиллагаа зохион байгуулдаг юм.
Монголын Залуучуудын Холбоо нийгэмд буй ашиг сонирхлын зөрчлийн эсрэг залуусыг уриалах, авлигын хор уршгийг таниулах, төрийн байгууллагуудыг аянд нэгтгэхийн тулд “Авлигын эсрэг: Би авахгүй!, Би өгөхгүй!” аяныг 2012 оны дөрөвдүгээр сараас амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ удаад энэ сарыг “Авлигын эсрэг” сар болгон зарлаж, авлигын эсрэг таван цуврал зурагт хуудсыг орон даяар тарааж, сошиал ертөнцөөс мэдээлэл авах боломжгүй орон нутгийн залуустаа авлигын хор уршгийн талаар мэдээлэл олгохоор ажиллаж байна.
Мөн “Авлигын эсрэг: Би авахгүй!, Би өгөхгүй!” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.