gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Галбадрах: Ийм байхад алт шиг хөтөлбөр, дэлхийд гайхагдсан мэргэжилтэн багш заагаад ч нэмэргүй

Боловсрол
2008-01-09
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2008-01-09
-БОЛОВСРОЛЫН САРБАРТ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА-

Монголын боловсролын салбарын түүхэнд бас нэгэн шинэ хуудас эргэх гэж байна. Дунд сургуульд 11 жил сурч төгсдөг байсан хүүхдүүд одоо бүтэн 12 жил ерөнхий эрдмийн хичээл үзэх нь. Долоо биш зургаан настай балчрууд том цүнх үүрээд, данагар том ширээний араас цухуйж ядан суухдаа үг холбон уншиж эхлэх нь байна. Ийм бяцханууд ээж, ааваасаа хол сум, аймгийн төвийн сургуулийн дотуур байранд амьдарч чадах болов уу. Ингэхэд тэд бага ангидаа хэдэн жил сурах вэ. Энэ шинэчлэлээр бол бага ангийн сурагчдад “А” үсэг заасан багш нь шавь нартаа бүтэн зургаан жил хичээл заах гэнэ.

Суурь боловсролын үндэс болсон багын сургалтын чанарыг сайжруулах гэхдээ улс 12 жилийн боловсролын тогтолцооныхоо зургаан жилд бага ангийн гэсэн хавтас бүхий хөтөлбөрөөр явна хэмээжээ. “Өнөөдөр” сонин боловсролын салбарт бодлого үгүйлэгдэж байгаа талаар цувралаа үргэлжлүүлж байна. Шинэ хуудас эргүүлэх нь тодорхой, галт тэрэг нэгэнт хөдөлсөн ч боловсролын салбарынхан дунд үзэл бодол, байр суурь өөртэй олон эрдэмтэн доктор байна. Тэдний нэг “Шинэ Монгол” дээд сургуулийн захирал, докторант Ж.Галбадрахтай ярилцлаа.
(Түүний гэр бүлд золгүй явдал тохиолдохоос өмнө энэ ярилцлагыг авсан юм. Танд болон танай гэр бүлд редакцийн зүгээс харамсал илэрхийлж, эмгэнэлийг тань хуваалцаж байна)

-Хуучин бага ангидаа гурав, дунддаа тав, ахлах ангидаа хоёр гээд нийт арван жил сураад төгсдөг. Өөрөөр хэлбэл 3 /бага анги/ +5 /дунд анги/+2 /ахлах/ гэсэн тогтолцоо байлаа. 11 жилийн сургалттай болсноос хойш багачууд бага ангидаа таван жил сурдаг. Тэгэхдээ цагаан толгойгоо бараг бүтэн жил үздэг боллоо. Одоо хийх шинэчлэлээр бага ангид сурах жилийн тоог дахин нэмэх гэж буй сураг байх юм.

-1995 онд манай улс 4+4+2 гэсэн тогтолцоонд, үүнээс 10 жилийн дараа буюу 2006-2007 оны хичээлийн жилд 11 жилийн тогтолцоонд үсрэлтийн арга хэрэглэн  шилжсэн. Одоо дахин үсрэх гэж байна.Сайн бодох хэрэгтэй. 12 жил болгохдоо  бага сургуульд сурах таван жилийг зургаа болгон уртасгах гээд байна. Дундынхаа дөрвөн жилийг гурав, ахлахын хоёрыгоо гурав болгох юм байна.

-11 жилийн сургалттай болоход нэмэгдсэн жилд ийм хөтөлбөрөөр ийм хичээл үзнэ шүү гэсэн төлөвлөгөө гараагүй. Хуучин хөтөлбөрөө л сунгасан. 12 дугаар ангид үзэх хичээлийн хөтөлбөрийн талаар одоо ч таг л байна.

-Эцсийн дүнгээр хэлэхэд 10 жилийн хөтөлбөр 11, 12 болсон ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л сайхан сунгаж байгаа юм. Япон, Хятад, Солонгос, Америкт ийм байдаг юм гэнэ лээ гээд дуурайсан. Дэлхийн улс орны  55 хувь нь 12 жилийн сургалттай байгаа юм. Ийм хугацаанд сурсан гэсэн нөхцөлөөр гадаадын их, дээд сургуульд шууд элсүүлэх гээд жилээр нь тооцоод байна л даа. Жилээс гадна агуулга, хөтөлбөрийг нэмэх ёстой. Чех, Унгар 12 жилийн тогтолцоонд орсон. Гэхдээ тэнд 4+4+4 гэсэн системтэй. Бага, дунд, ахлах сургуульд ижилхэн дөрвөн жил сурдаг болсон. Эхний найман жил нь суурь боловсрол. Энэ хугацаанд хүүхэд эрдэм номын мөр хөөх үү, ажлаар явах уу гэдэг нь тодорчихдог. Японд ч ийм.

-Бага сургуулийн сургалтыг уртасгаад байгаа нь таны бодлоор буруу байх нь ээ?

-5 /бага/+4 /дунд/+ 3 /ахлах/ байхад болох юм. Манайх дунд ангид сурах жилийн тоог бууруулаад багыгаа нэмэгдүүлэх гэж байна. Уг нь ахлахаа л нэмчихвэл… 5+4+2+1 гэж нэмбэл жинхэнэ 12 дахь жилд шинэ хичээл үзэж, шинэ программаар явж болно. Төгсөх ангид нь шинэ хөтөлбөрөөр хичээллүүлж, сургалтыг олон улсын жишигт нийцүүлье.

-Та 12 жилийн тогтолцоог эсэргүүцэхгүй байна. 6 /бага/+3 /дунд/+3 /ахлах/ гэсэн өөрчлөлтийг эсэргүүцэж буй бололтой. Энэ намраас зургаан настнууд сургуульд орно. Тэд бүтэн зургаан жил бага ангийн багшаараа хичээл заалгах учиртай?
-Тийм ээ. 12 жилийн тогтолцоог 6+3+3 гээд тогтчихсон. Ингэхээр дахин үсрэлт хийхээс аргагүй. Зарим хүн үсрэлт биш гэх юм. Энэ шинэчлэлтийг чинь 11 жилд шилжээд ердөө удаагүй, ганцхан жилийн дараа хийдэг юм биш. Орост 1994 онд ийн үсэрч 11 жилд орсон. Гэхдээ дараагийн шилжилтээ бүтэн 10 жилийн дараа жинхэнэ утгаар нь хийсэн юм.

-Таны дэвшүүлж буй гол асуудал юу вэ? Хүүхдүүд бага, дунд, ахлах сургуулийн алинд нь илүү олон жил сурах ёстой гэж та үзэж байна?
-5+4+2 гэсэн системээ 5+4+3 болгож өөрчлөх.

-Гэтэл 6+3+3 болгож байна.
-Тийм ээ. Ийм өөрчлөлт хийхээр гурван ангийн хичээлийн агуулга, хөтөлбөр гурвууланг нь зэрэг өөрчлөх шаардлага гарна. Гурван зэрэг ийм өөрчлөлтийг дэлхийн ямар ч оронд хийгээгүй. Боловсролын ийм шинэчлэлт хийдэг толгойтой агуу газар улс, орон хаана ч байхгүй.

-Бага сургуульд зургаан жил сурах нь. Та ямар хөтөлбөр, суурь мэдлэг олгох ямар хичээл  нэмэгдэнэ гэж бодож байна?
-Би багын багш биш. Нэгдүгээр ангийн турш цагаан толгойгоо дөнгөж үзээд л дуусах байх. Манай улс бага ангийн багшаа Багшийн сургуулиар, дунд, ахлахынхыгаа Багшийн их сургуульд бэлтгэдэг. Бусад оронд Багшийн их сургуулиараа ялгалгүй бэлтгэдэг тул бага, дунд ангийн алинд нь ч  заах чадвартай боловсон хүчинтэй.

Математикийн хичээлээр жишээ авахад дөрөвдүгээр ангид заах үе уламжилж тогтсон бэлэн хөтөлбөр бий. Одоо зургаа болох ч тэр хөтөлбөр нь хэвээрээ, багш нар хичээлээ сунгаж заахаас өөр яах юм. Зургаа боллоо гээд агуулгын хувьд ч, хичээлийн хөтөлбөрт ч өөрчлөлт гарахгүй.
Үүнээс гадна бага ангийн багшийн тоо дутна. 11 жилийн тогтолцоонд шилжихэд багш дутагдсан биз дээ. Одоо бүр хэцүүднэ.

-Курст сургаад багш болгочихдог туршлага манайд бий. Нэгэн үе орос хэлний багш нар ийм курст суугаад цугаараа англи хэлний багш болсон шүү дээ. Одоо ч багын багшийг дамжаагаар бэлтгэж л байна.
-Багын сургалт, багшийн чанар ямар байхаас ирээдүйн иргэн маань ямар хүн болж төлөвшихийг шийднэ шүү дээ. Орос хэлний багш нараа англи хэлний курст суулгаж алдсан гашуун туршлага байна. Энэ янзаар бол 10, 11 дүгээр  анги төгссөн жаахан охин нэг, хоёр сар ч, юм уу 45 хоногийн курст суугаад бага ангийн багш болно.

-Тэгээд ийм хэмжээний боловсролтой, чадвартай багш хүүхдэд минь зургаан жил хичээл заах уу?
-Бага ангийн багш гэдэг хамгийн нарийн мэргэжил. Хамгийн ярвигтай ажил. Сурган хүмүүжүүлэх ухаан, нарийн ур дуй, заах аргын ур чадвар тэднээс л гарах ёстой. Курсийн багшаар бага насны хүүхдэд хичээл заалгана гэдэг хүүхдийг жинхэнэ алж байгаа юм. Ийм багшийн гараас Монголын ирээдүйн боловсролтой сэхээтэн гарна гэхэд хэцүү. Яг үнэнийг хэлэхэд, ахмад багш нар л багын сургалтыг авч явж байна. Тэдний нас явчихлаа. Араас нь түрж гарч ирж буй нь чадвар муутай. Дээр нь курсийн багш нар  нэмэгдэнэ. Ийм байхад дунд ангид нь алт шиг хөтөлбөр байгаад, ахлах сургуульд дэлхийд гайхагдсан мэргэжилтэн багш хичээл заагаад ч нэмэргүй, тэд юу ч хүлээж авахгүй. Хуучин хэрэглэж байсан гурав, дөрөвдүгээр ангийн хөтөлбөрийг зургаан жил үзнэ.  Хүнийг дээш нь дэвшүүлэх, хөгжүүлэх сургалт явуулах учиртай дунд, ахлах ангид заах хөтөлбөр нь 11, 12 жилийн тогтолцоонд шилжээд ч аанай л хэвээрээ. Арван жилийн сургуулиа ах эгч нар нь ямар мэдлэгтэй төгсөж байсан, дүү нар нь тэр хэмжээний мэдлэгтэй 12 дугаар ангиа төгсөнө. 12 жил сурсан гэсэн үнэмлэх авсан нэр нь л илүү юм даа.

-Сургалтын хөтөлбөр, агуулга нэмэгдэхгүй юм бол 12 жил сурсан гэсэн цаасны төлөө хоёр жил алдах хэрэг байна уу?
-Харин тийм. Хуучин болоод байсан хөтөлбөрийг сунгачихаар хүүхдүүд бүр залхуу, сурах идэвх муутай болоод байгаа юм. Манай яамныхан ингэж ярьдаг л даа. Манайх академик сургалттай, орос школтой. Дэлхийгээс бараг түрүүлчихсэн, хүүхдүүд минь арван жилдээ илүү ихийг үздэг гэж. Энэ худлаа шүү. Японы ахлах сургуульд дөнгөж үржүүлэхийн хүрд үздэг гэнэ лээ, мангар юм гэцгээнэ. Тэндхийн ахлах сургууль нь маш олон янз. Манайхан хар хайрцагны гэх сургуулийг нь мэдэхгүй, япончууд түүнийгээ үзүүлж, танилцуулах ч үгүй. Тэр сургуулийнханд тийм зав байхгүй.

Монголоос хүүхэд авдаг сургууль ч юм уу, хүүхдүүд нь насанд хүрээгүй юм чинь ахлах сургуульд сурч байг дээ гэсэн доод шатны хувийн сургуулийг л манайханд үзүүлдэг. Ийм нь Монголоос толгойтой хүүхдүүдийг аваад идэвх нь сул хүүхдүүдийнхээ дунд гялалзуулаад, “Хүн чинь ингэж сурдаг юм” гэж үлгэр үзүүлж, жишээ болгодог юм. Идэвх урам өгч байгаа хэрэг. Угаасаа түвшин доогуур тийм сургуульд квадрат тэгшитгэл л заахаас өөр яахав. Ийм сургуульд байгалийн ухааны хичээлийг физик, хими, биологи гэж салгахгүй нэгдсэн нэг хөтөлбөрөөр заана. Үүнийг нь манай дарга нар үзчихээд “Өө, энэ өндөр хөгжилтэй Японд ямар бага хичээл заадаг юм бэ” гэж андуурч давхиад байгаа юм. Өнөөдрийн манай сургалтын агуулга, хөтөлбөр олон улсын жишгээс ихээхэн доогуур байгааг Японы их, дээд сургуулийн элсэлтийн төв шалгалттай харьцуулсан судалгаанаас  харж болно.

Математикийн шалгалтыг Японы 336387 хүүхэд өгөхөд дундаж оноо нь 68.9 байгаа юм.  Манай 334 хүүхдээс яг ийм шалгалт авахад дундаж оноо нь 15-хан хувь байгаа юм. Хими, физикийн мэдлэгээр ч манайхан дульхан. Энэ шалгалтыг гэр хорооллын захын сургуулийн  сурагчдаас авсан юм биш. Шилдгүүдээс нь авсан юм.

Монголд өнөөдөр маш хүчтэй боловсролтой толгойнууд  хэрэгтэй. Япон байтугай Америкийн хар хайрцагны хөтөлбөр дээр нэмсэн хөтөлбөр, агуулга бүхий боловсрол хэрэгтэй байгаа юм. Ингэж байж бид хөгжилтэй орнуудыг хөөж гүйцнэ биз дээ  Гэтэл бид ийм “шинэчлэлт” хийчихээд ирээдүйд Монголыг авч гарах хүмүүс төрүүлнэ ээ гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй ээ. Цаашдаа сурах чадвартай хүүхдүүдийг дөрвөн жилийн ахлах сургуульд сургаж Япон, Америкийнхаас том хөтөлбөрөөр “нүдэж”, илүү шахах хэрэгтэй. Энэ ч цаашид сурахгүй нөхөр дөө гэсэн хүмүүст бол физикийн хүчтэй бодлого заах хэрэг байхгүй л дээ.

Би пуужингээр жишээ авах дуртай л даа. Доод зэрэглэлийн ахлах ангид пуужин нисэхэд арагшаа хий гараад дээшээ нисдэг юм гэхэд л хангалттай. Дунд зэрэглэлийнхэнд импульс хадгалах хууль ч юм уу, дээд ахлах ангийнханд нь Цейлковскийн тэгшитгэл бичнэ гэдэг ч юм уу. Ийм тэгшитгэл бичиж, бодох толгой хүмүүс л Монгол орны ирээдүйн удирдагч, хар хайрцаг нь болж гарч ирэх ёстой. Ийм цогц бодлого жигдэрч, цэгцрэх эсэх нь бидний шилжих гээд буй 12 жилийн тогтолцоотой холбоотой. Тиймээс энэ шинэчлэлтийг яаран хийх шаардлага байхгүй. Эс бөгөөс 5 /бага/+4 /дунд /+2 /ахлах/ гэсэн одоо байгаа хөтөлбөр дээрээ нэг гэж нэмээд 5+4+2+1 гэж болж байгаа юм. 12 жил сурах нь  хэнд хэрэгтэй вэ. Гадаадын их, дээд сургуульд сурах хүүхдүүдэд буюу өчүүхэн  хувьд нь л шүү дээ. Нийт хүүхдүүдээ 11 жилээр нь төгсгөчих. 12 жил сурах сонирхолтой нь ийм эрх бүхий сургуульдаа сураг. Улс зарим нэг сургуульд ийм эрх өгчихөг л дээ, тийм ээ. Яваандаа бид 12 жилийн тогтолцоонд орох ёстой. Ойрын үеийн, яаралтай хэрэгцээг хангах ийм арга байж болно. Шилжилтийн үе болно биз.

-Бэлтгэл хангагдаагүй учир аргаа барахдаа, түр зуурын ийм арга зааж өгч байна аа даа?
-Зургаан настай хүүхэд сургах амар биш. Хөдөө орон нутгийн малчин айлын хүүхэд лав сурч чадахгүй. Гэрээсээ, ээжээсээ холдоно, дотуур байранд тэр амьтан бие даагаад амьдарч чадна гэж үү. Яагаад Монголд найман настай хүүхэд сургуульд ордог байсан юм бэ, учир нь үүнд л байж. Бид Улаанбаатар хотоороо л төсөөлөөд байх юм.

-Галбадрах хувийн дунд, ахлах сургуультай. Тэгэхээр энэ нөхөр хувийнхаа эрх ашигт нийцүүлэх гэж ахлах сургуульд сурах жилийн тоог нэмэгдүүлэх сонирхолтой байна гэж энэ ярилцлагыг уншаад хардах  хүмүүс гарна даа?
-Тэгдэг юм. Манай  сургуульд элсэх гэж ирсэн таван хүүхдийн нэгийг л би авдаг. 500 хүүхэд конкурс  өгөхөд, зууг нь л авдаг. Энэ надад хангалттай. Өнөөдрийн боловсролд ийм шинэчлэлт хийх эрт байна, хүүхдүүдийг минь баллах гэж байгаа учраас л ярилцлага өгч байгаа юм шүү. Хар хайрцаг гээд яриад буй сургуулийнхаа жишигт сургуулиа багтаахсан гэж явна. Хүүхдүүдийг мэдлэгээр нүдэж байгаад улс орныхоо хар хайрцгийг авч явах боловсон хүчин гаргах сан гэж зорьдог.

-Хар хайрцагны бодлогыг барих хүүхдүүд сурдаг Японы сургуулийн тухай Та хэр мэдэх вэ. Сонирхуулаач?
-Мэднэ ээ. Би дөрвөн хүүхдээ дагуулаад Японд очсон. Дунд сургуулийн тоог нь харчихаад ямар сул сурлагатай, үхэр тэрэг шиг удаан юм гэдэг байлаа. Том охин минь ахлах сургуульд орох боллоо. Судалж үзтэл бидний амьдарч байсан Ямагата аймагт 16 ахлах сургууль байна аа. Нэг, хоёр, гуравдугаар…  гээд зиндаатай. Дунд сургууль болгоны нэгдүгээр толгой зүүн ахлах сургуульд, хоёрдугаар толгой нар баруунд нь орно гээд толгой дугаарлачихаж. Би сайн ойлгодоггүй, охиноо нэг номерийнход оруулна гэлээ. “Танай охины сургуулийн эхний 12-15-д жагсах түвшний хүүхэд манай сургуульд орно. Танай хүүхэд 20-д орсон байна” тэнцэхгүй гэнэ. “Шалгалт өгнө” гээд ч нэмэргүй.

Хоёрдугаар шатны ахлах сургуульд нь охиноо өглөө. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр захирал нь “Амжилттай сураарай” гэхийн оронд “Манай  сургуулийн эхний 20-д багтсан хүүхэд Токиогийн их сургуульд орох боломжтой” гэсэн. Бид хоёр гайхаад… Охин минь дунд сургуульд байхдаа хичээл асуудаггүй байснаа “Энийг хараад өгөөч” гэх боллоо. Би физикийн багш, охины минь бодлого хүнд байна. Дунд сургуульд үхэр тэрэг шиг явсан хүүхдүүд үүнийг яаж ойлгодог юм гэж бодлоо. Математикийг нь би бүр дийлдэггүй. Зуны амралтаар номыг нь авчраад охиныхоо багшаас асуулаа. “Өө, энэ чинь олон улсын олимпиадын бодлого байна шүү дээ. Танай охин математикийн гүнзгийд ороо юу” гэсэн. Юун сонгон, манайхаар бол Ховд аймгийн хоёрдугаар зэрэглэлийн сургууль гэсэн үг шүү дээ.

Япон багш нараас асуухад “Суурь боловсролын хөтөлбөрийг нь улсаас зохиодог учраас удаан сургалттай. Нэгдүгээр зэрэглэлийн сургуульд оруулахын тулд гэрийн багш авч орой болгон хичээл заалгадаг юм” гэлээ. Охины минь ангийнхан болохоор шажигнатал бодож байна гэнэ. Гэрийн багш аваад бэлтгээд байж. Тэгэхээр нь аймгийнхаа 16 дахь сургууль дээр нь яваад очлоо. Багш хичээл зааж байна, ард нэг нөхөр унтаж л байна. Тэнд  ёстой өнөө квадрат тэгшитгэл заах юм.
Ингээд охиноо Токиогийн их сургуульд оруулна гээд хоёулаа зүтгэлээ дээ. Тэгээд Токиогийн тав дахь их сургуульд тэнцлээ. Тэр их шартай л даа, би ч шарыг нь нэлээд малтана.

Монголынхоо нэрийг гаргана гээд л үзчихнэ. Сонинд гараад л… Харин охин минь ингэж хэлсэн шүү. “Аав аа, зөвхөн шалгалтын төлөө явах чинь буруу юм аа. Утгагүй ээ, аав аа. Ерөнхий мэдлэг надад алга. Би энэ гурван жилд өөрийгөө хөгжүүлж, уран зохиолын ганц ч ном уншсангүй. Ганц уран сайхны кино үзсэнгүй. Би хүнийхээ хувьд хэн ч биш боллоо. Англи хэл мэддэг, тоо боддог л хүн болжээ. 100 хуудас тоо  байсан ч машиндаад байдаг. Гэтэл надад монгол хүүхдүүдийн өнөө сайхан чадвар алга” гэж. Би ч гэсэн үүнийг нь ажиглаж байсан юм.

-Тийм байх. Гэхдээ Монголд зөвхөн математик, физикээр ийн “өвчилсөн” инженерийн толгойнууд хэрэгтэй биз?
-Ингэж байж суурь шинжлэх ухаанууд хөгжинө. Охины минь хувьд найз нартайгаа сайхан ярилцдаг, чөлөөтэй сэтгэдэг хувь хүн байхыг хүсчээ. Хуулийн нарийн зүйлүүдийг маш сайн мэддэг атлаа, энэ нийгэмд энэ хууль яаж үйлчлэх вэ гэхээр дутагдалтай байдаг л даа. “Шинэ Монгол” хар хайрцагны бодлого авч явах боловсон хүчнийг бэлтгэнэ, гэхдээ охиныхоо хэлсэнчлэн хүүхдүүдээ хөрвөх чадвар сайтай болгохыг зорьдог. Японы нийгэм хатуу  л даа. Ингэж чиглэсэн хатуу зорилготой байж л амжилтад хүрнэ. Монголд бол өөр өө. Миний яриад буй энэ зүйл бол зөвхөн араг яс нь.

Өнгөрсөн жил ахлах ангид хими, физик, байгалийн ухааны хичээлийг нэгдсэн байгалийн ухаан гэж заая гэж ярьж байлаа. Тэгэхдээ энэ хичээлийг  нэг багш заах гэнэ. Ийм яриа л байсан. Хүүхдүүдийн гэрчилгээн дээр физик, хими, биологи гэж хичээл байхгүй, өнгөрсөн жил төгссөн хүүхдүүдийн гэрчилгээг үзээрэй. Гэнэт л ийм нэгдсэн байгалийн ухаан гэсэн хичээлтэй, физик, хими, биологи гэсэн жагсаалтгүй гэрчилгээ ирсэн. Хүүхдүүд энэ гурван хичээлээ үзээд тусад нь дүнгээ бодуулчихсан байдаг. “Яах болж байна” гэсэн чинь наад гурван хичээлийнхээ дүнг нэмээд гуравт хуваагаад байгалийн нэгдсэн ухаан гэсэн хичээлийн ард бич гэв ээ. Ерөнхий шалгалтын дүнгээр их, дээд сургуульд орсон тулдаа хэл амгүй, чимээгүй өнгөрсөн. Түүнээс аттестатын дүн хэрэг болох байсан бол бөөн хэл ам болохгүй юү.

Японд унтаж байгаа нөхөрт заадаг хичээлийн хөтөлбөрийг манайд хэрэгжүүлж болохгүй биз дээ. Монгол хүүхдүүдээ бүгдийг тийм унтамхай, залхуу болгох гэж үү. Би физикийн анги төгссөн. Надад юу ч амлалаа хими заахгүй. Би гэнэт тодорчихоод ийм зүйл яриагүй шүү. 4 /бага/ +4 /дунд/ +3 /ахлах/ гэсэн сургалт явуулж туршаад Японд 60 гаруй, одоо 30 аад хүүхэд явах гэж байна. Америк, Туркт өчнөөн хүүхэд явууллаа. Орох нь гол биш ээ, тэд улсын зардалд багтаж хүүхдүүд сургуульдаа сайн суралцаж байна аа. Амжилттай төгсөх нь чухал.

-Манайхаас олон хүүхэд Японд сургуульд явдаг аа. Тэд маань ямар зиндааныхад нь сураад байгаа вэ?
-Японы Засгийн газрын зардлаар их, дээд сургуульд сурах хөтөлбөр нэг жилийн хэлний  бэлтгэлтэй байдаг. Бэлтгэлд япон хэлнээс гадна математик, хими заана. Монгол хүүхдийн ухаан сийрэг, хүлээж авах чадвар маш сайн учраас нэг жилд хэлээ гайхамшигтай сураад Вьетнам, Лаосаас ирсэн нөхөдтэй уралдаад гайгүй сургуульд нь орчихдог. Хэлийг нь хими, физиктэй хамтатган зааж өгөөд явуулбал бэлтгэлгүй шууд дээд сургуульд орно шүү дээ. Манай сургуулийн хүүхдүүд яваад байгаа чинь бэлтгэл дамжихгүй шууд орж чаддагт байгаа юм. “Япон хүүхэд ч орж чаддаггүй юм даа” гээд хамтран ажилладаг хүмүүс минь алга ташдаг.

-Та сайн нүдэж байна аа?
-Японд нүддэг шиг утгагүй нүдэхгүй. Шалгалт давах нь дөнгөж эхний алхам гэдгийг эртнээс ойлгуулдаг. Хүүхдүүддээ сэтгэлийн хат суулгая гэж боддог. Манай хүүхдүүд энэ шаардлагад минь сайн хариулт өгч байгаа. 2003 онд манайхыг төгсөөд 2004 онд Японы Чибагийн Их сургуулийн инженерийн факультетийн Хэрэглээний химийн ангид орсон Батзаяа гэж охин бий. Тэр эхний жилдээ сурлагаар жаахан муу байсан. Хэлний бэлтгэлд суугаагүй, аргагүй. Хэлний бэрхшээл байсан. Түүнэээс хими, физикийн мэдлэг нь гологдоогүй. Сүүлдээ тодорсоор, одоо Японд бүр гайхагдаж байгаа. Химийн талын нээлт хийсэн, энэ хүүхдийн бакалаврын ажил нь докторын ажлын хэмжээнд хүрсэн гэж багш нь магтсан. Тэгээд “Энэ охиныг Токиогийн их сургуулийн магистрт битгий шилжүүлээрэй. Чибад үлдээж өгөөрэй. Бүтээлээр нь бид магистр, докторын зэрэг өгнө” гэлээ. Японд Засгийн газрын зардлаар хүүхэд явуулдаг. 1000 гаруй хүүхэд шалгуулж, 40-өөд нь тэнцэхэд манайхаас  12 хүүхэд багтсан.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.
-Монголын боловсролд хийх гэж байгаа шинэчлэл зөв гольдролоороо яваасай гэсэндээ ингэж ярилаа. Боловсролын амин сүнс болсон бага ангид хүүхдийн мэдлэгийн суурийг л муу тавибал хожим нь алт шиг сайн хөтөлбөрөөр шахаад нэмэргүй. Багш нараа бэлтгээгүй байж хүүхдээр ингэж туршилт хийж болохгүй шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна. Эхлээд боловсон хүчнээ бэлтгээд, ямар хөтөлбөр, агуулгаар сургах вэ гэдгээ шийдээд ном, сурах бичиг гарсан хойно “За одоо эхэлье” гэх учиртай.

-Бага ангийн ахмад багш нар бол гурван жилийн тос даасан хөтөлбөртэйгээ байгаа шүү дээ. Тэд үүнийгээ дөрөв, тав болгон сунгах гэж нэлээд зүдэрсэн. Одоо зургаан жилд юу заах учраа олж ядаж байгаа гэж та бодож байна аа даа?
-Яг тийм. Үнэндээ багын багш нар зовж байгаа. 45 хоногт заагаад сурчихсан цагаан толгойг гурван улиралд сунгах хэцүү. Ийм хичээл дээр хүүхдүүд ч унтана, багш өөрөө унтахаас аргагүй биз дээ. Хүүхдүүдийн хичээл амархан, хялбархан болсон. Багш нар шахахгүй юм чинь аргагүй. Хуучин аргаараа дор нь заачихвал бараг арга хэмжээ авахуулах байлгүй.

Ц.Энхмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан