Шувуудыг ажиглаад байвал хүмүүн бидэнтэй төсөөтэй ааш аяг харагдах нь цөөнгүй. Амьд байгалийн бодгаль болохоор баярлах гомдох, хөөрцөглөн тоглох, ганцаардан уйтгарлах гэх мэт түмэн дүр төрх илэрхий байх шиг надад санагддаг. Нэг айл гэр, сүрэгт ч ижилдэн амьдрах олон зүйлийн шувууд дор бүрээ өөрийн ааш зантай. Зарим нь цовоо сэргэлэн бол өрөөл бусад нь аядуу номхон. Шувууны зураг авах санаатай хээр явахад таарсан хэдэн зугаатай мөчөөс Танд толилуулья.
Хэн бүхний сайн мэдэх Хар хэрээ (Corvus corone) олноороо сүрэглэн, дуу шуугиантай амьдардаг, хот хөдөөгүй тааралддаг шувуудын нэг.
Навчис нь унасан нүцгэн модны оройд суусан нэг хэрээний хажууд арай биеэрхүү том хэрээ ирж суугаад, чанга дуугаар дээрэнгүй дайрч давшлав.
Түүний хариуд бага залуу шувуу нь аядуу дуугаар баахан учирлаж, харин том нь дуугаа хурааж, сонслоо.
Ингээд арай ч шударга бус явдал боллоо гэдгийг том шувуу нь ойлгосон мэт, яриа тэгсхийгээд намжлаа.
Нуурын мандал дээгүүр Асрын алтан хараацайнууд (Hirunbdo rustica) уйгагүй нисэлдэн, ялаа шумуул, соно шүүрч идээшлээд, хааяа нэг ус руу тонгойсон зэгсэн дээр түр сууж амсхийнэ.
Цайвар цээжтэй ангаахайг суусан газраас босгож, байр булаах гэж нас гүйцсэн нэг шувуу оролдсон боловч залуу нь суудлаа өгсөнгүй “битгий дээрэлхээд бай” гэв бололтой.
Хоёр тийш болсон хэдий ч аль аль нь таагүй царайтай харагдана.
Харин энэ хоёр хараацай нэг зэгсний иш дээр зай хуваан суусан боловч бас л тааламжтай бус байгаа нь илт.
Сэрүүн улиралд манай хот болон ойролцоо Сонгинын буланд хэдэн жимсний бутан дээр Шивэр энхэт бялзуухай (Bombycilla garrulus) хэмээх төө хирийн биетэй, гоёмсог шувуу олноор сүрэглэн ирж өвөлждөг.
Тэд жимс зай завсаргүй идэх учраас ам нь их цангадаг бололтой, үе үе голын харзнаас ундаалахаар түр бууна.
Гэтэл ус уухаар мөчир дээр буусан хоёр бодгаль ам мурийв.
Аль аль нь мөчөөрхөөд, зай тавьж өгөхгүйгээр шийджээ.
Хушуугаа бараг тулгаад л үглээд байлаа.
Нэг нь бүр ихэд хилэгнэж, далавчаа өргөөд нугдайгаад айлгахад, нөгөөх нь жаахан барьц алдаж ухраад ус руу шахагдав. Энэ сүрт тулаан их удаан буюу нэг минут орчим үргэлжлээд, наад нөхөр нь бууж өгөөд, нисэн одлоо.
Ялсан баатар маань тухтайхан ус уулаа. Юуны учир ийм айхтар тэмцэлдээн болов гэвэл тэр мөчир дээр сууж ундаалах гэсэн юм санж. Ер нь шувууд өөрийн суух дуртай модны мөчир, хад чулуутай байх нь олонтаа.
Үргэлжлэл бий.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.