Нийгэм эдийн засагт бодитой хөрөнгө оруулагч ХААН Банк “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ХААН Банк Сангаараа дамжуулан 12-р сарын 4-ний өдөр хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнд үндэсний үйлдвэрлэлийн тэргэнцэр бэлэглэлээ.
Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн хувьд тулгамддаг гол асуудлын нэг нь тэргэнцэр байдаг. Тэдний биеийн онцлог харилцан адилгүй учраас нэг хэмжээ, загвараар хийгдсэн тэргэнцэр тухайн хүнд шууд тохирох нь ховор бөгөөд биеийн онцлогт тохироогүй тэргэнцэр нь холгох, хавчих зэргээр эрүүл мэндийн хувьд эрсдэл дагуулдаг байна.
Иймд ХААН Банк Сангаас нийгмийн хөгжлийн “Дэм дэмэндээ” төслийг хэрэгжүүлж буй манлайлагч залуусын санаачлагыг дэмжин тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд санаа тавин, тэдний биеийн онцлогт тохирсон, зохих стандартыг хангасан тэргэнцэрүүдийг хандивлах ажлыг өрнүүллээ. Төслийн хүрээнд хөгжлийн бэршээлтэй иргэдэд бэлэн үйлдвэрлэсэн тэргэнцэр худалдан авч бэлэглэсэнгүй, харин Монгол хүний ур ухаан, инженер сэтгэлгээгээр зөвхөн тухайн хүнд зориулан “Никел Гамбаа” үндэсний үйлдвэрт захиалгаар цор ганц бүтээгдсэн тэргэнцэрийг бэлэглэж буйгаараа онцлогтой юм. Тэргэнцрийн хэмжээ, бусад чухал үзүүлэлт дээр “Түгээмэл хөгжил” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан хөгжих төвөөс зөвлөгөө өгч хамтран ажилласан тул энэхүү тэргэнцэр нь тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж буйг тэргэнцэр хүлээн авсан иргэд талархан ярьж байлаа.
Тэргэнцэр хүлээн авсан 5 иргэний хувьд Ард кино театрын хажуу талд гар дээрээс худалдаа эрхэлдэг 40 настай С.Жаргал, “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн титмийн эзэн, “Их засаг” их сургуулийн оюутан Д.Цолмон, “Наран туул” захад худалдаа эрхэлдэг 17 настай А.Эрдэнэбаяр, 28 настай н.Азжаргал, ганц бие н.Жаргалсайхан нар байсан юм.
ХААН Банк Сангаас санхүүжүүлсэн энэхүү төслийн ач холбогдол нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжээд зогсохгүй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин, гадаад улсаас өндөр үнэ өртөгөөр оруулж ирдэг тэргэнцрийг Монгол ахуйд тохируулан харьцангуй бага өртөгөөр чанартай үйлдвэрлэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлыг шийдэх боломж байгааг харуулж, мэргэжлийн байгууллагуудад таниулж буйгаараа онцлог юм.