Real Properties Ulaanbaatar судалгаа менежментийн компаниас гаргасан Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн арваннэгдүгээр сарын тойм мэдээллийг хүргэж байна.
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ
2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар зар сонинд 1-4 өрөө байрны хувьд нийт 1100 орчим төрлийн зар тавигджээ. Хуучин орон сууцны зарын мэдээллээс харахад,
- 1 өрөө байр нийт зарын 22%,
- 2 өрөө байр 49%,
- 3 өрөө байр 20%,
- 4 өрөө байр 8%-г эзэлж байна.
Харин үнийн хувьд ЧД, ХУД, СБД-т 1-4 өрөө байрууд хамгийн үнэтэй байгаа бол СХД-т хамгийн хямд үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнийг өрөөний тоогоор ангилан харвал дараах байдалтай байна.
Хуучин орон сууцны үнэнд нөлөөлсөн хүчин зүйлс
Хуучин орон сууцны үнэ чухам юунаас хамаарч, үнэ тогтооход ямар хүчин зүйлс нөлөөлж буйг хэмжин тогтоох боломжтой бөгөөд арваннэгдүгээр сарын байдлаар хуучин орон сууцны үнэнд нөлөөлөх дараах хүчин зүйлүүдийг дурдвал:
- Барилгын хийц
- Бүрэн цутгамал
- Төмөр бетон карказ
- Тоосго
- Угсармал - Байршил
- Хотын төв
- Хотын төв бус - Өрөөний хэмжээ
- Өрөөний тоо
- Ашиглалтанд орсон он
- Барилгын нийт давхар
- Тухайн байрны давхар
- Агаарын бохирдол /Агаарын чанарын индекс буюу АЧИ-ийн дундаж/
- Тухайн байрны давхар орон сууцны хамгийн дээд давхарт байрладаг эсэх
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ
Улаанбаатар хотын хэмжээнд 2014 оны арванэгдүгээр сарын байдлаар нийт 162 барилга баригдаж байна. Нийт барилгын төслийн 69 орчим хувийг нийслэлийн Баянзүрх болон Хан-уул дүүрэг дангаараа эзэлж байна.
Зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны 1м2–н дундаж үнийг авч үзэхэд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 2 сая 358 мянган төгрөг байна.
Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд арваннэгдүгээр сарын байдлаар,
- Сүхбаатар дүүрэг 2 сая 855 мянган төгрөгийн дундаж үнэтэй,
- Хан-уул дүүрэг 2 сая 676 мянган төгрөгийн дундаж үнэтэй,
- Баянзүрх дүүрэг 2 сая 275 мянган төгрөгийн дундаж үнэтэй,
- Бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2.15 саяас доош үнэлгээтэй байна.
Шинэ орон сууцны үнэнд нөлөөлсөн хүчин зүйлс
УБ-ын төвийн зургаан дүүргийн борлуулалт хийж буй 162 барилгын мэдээлэлд тулгуурлан орон сууцны 1м2-ийн үнэд дараах дотоод хүчин зүйлийг таамаг хүчин болгон дэвшүүлж гаргажээ. Үүнд:
- Тухайн төслийн байршил /хотын төв эсэх/
- Тухайн төслийн барилгын нийт давхар
- Барилгын явц /хувь/
- АЧИ /дундаж/
- Зэрэглэл /тансаг, дээд болон бусад/
- Урьдчилгаа төлбөр /хувь/
- Тухайн төслийн нийт айлын тоо
- Ашиглалтанд орох хугацаа
- Зогсоолтой эсэх /дулаан зогсоол шийдсэн эсэх/
- Барилгын хийц /бүрэн цутгамал болон бусад/ гэсэн хүчин зүйлс шинэ орон сууцны үнэд нөлөөлдөг.
Эх сурвалж: Real Properties Ulaanbaatar