Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар 286 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Үүний гуравны нэг нь буюу 95 хүүхэд нь Баянгол дүүргээс ирж хэвтжээ.
Учир нь, Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүйгээс тус дүүргийн 19 хорооны хүүхэд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг аж.
Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас 75 хүүхдийн эвхдэг ор дэлгэн хонгилдоо хүлээн авч эмчилж байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай өнөөдөр танилцахад иймэрхүү дүр зураг угтлаа.
Л.Эрдэнэчимэг гишүүн эхний ээлжинд Баянгол дүүргийн харьяаллын хүүхдүүдийг дүүрэг рүү нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм байна гэв. Мөн Сонгинохайрхан дүүрэгт баригдах жишиг эмнэлгийн барилгын ажлыг яаравчлуулах талаар Нийслэлийн удирдлагууд болон холбогдох хүмүүстэй уулзаж ярилцана гэдгээ тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэнд хэллээ.
Ерөнхий эмч Б.Галсанцэдэн "Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаатай холбоотой ачаалал буурахгүй байсаар байна. Бид хүүхэд багачуудыг эндэгдэлд хүргэхгүйн төлөө бүхий л чадлаараа ажиллаж байна. Нийслэлд тусгайлсан хүүхдийн эмнэлэгтэй болох шаардлагатай" гэв.