gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баян-Өлгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн удирдлагад ял оноолоо

Нийгэм
2014-11-21
0
Twitter logo

Баян-Өлгий аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд болон арилжааны банкны ажилтнууд нийлсэн 20-иод хүнд Халамжийн сангийн хөрөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн өвөл эрүүгийн хэрэг үүсгэснийг бид цаг тухайд нь мэдээлж байсан.

Удаан хугацаагаар шалгасны эцэст зарим холбогдогчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, зургаан хүнд Дүүргийн II прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг Хүний хөгжил сангийн, Халамжийн, Хүний хөгжил сангийн төсвийн тухай хууль, Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоол болон түүний дагуу гарсан дүрэм журмыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж буруутгасан аж.

Тодруулбал, Монгол Улсын харьяатаас гарсан 299 иргэнд “Хүний хөгжил сан”-гаас 139.4, нас барсан 127 иргэнд 17.9 сая төгрөгийг эх орны хувь хишиг болгон өгсөн гэж үзжээ. Мөн Казахстан улсад эмчилгээ хийлгээд ирсэн 41 хүнд унааны нэг талын хөнгөлөлт болгон 8.9 сая төгрөгийн тэтгэмж, Улаанбаатарт нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамрагдсан нь хангалттай нотлогдоогүй 16 иргэн нийслэлд эмчлүүлээгүй байхад 3.1 сая төгрөг өгсөн мэтээр баримт бүрдүүлж, улсад 260 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

Улмаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Я.Сьезд, тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан О.Файзол, А.Хайролмажит нарын зургаан хүний гэм буруутай эсэхийг тогтоолгохоор Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн аж.

Тус шүүх хэргийг хэлэлцээд, Я.Сьезд, О.Файзол, А.Хайролмажит нарыг гэм буруутайд тооцож, Я.Сьездэд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван жил хасаж, таван жил хорих ял шийтгэв. Мөн О.Файзолд гурван жил зургаан сар, А.Хайролмажитад гурван жилийн ял оноожээ. Харин үлдсэн гурван хүний гэм буруутай нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгав.

Г.Равжаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан