"ТВ-Коктейль" хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр анд явах туйлын дуртай нэгэн аж. Гэвч хөдөө хээр явж, буу шагайж суудаггүй юм байх. Жийп машин хөлөглөж, хотын төвөөр зугаалахад царайлаг "чоно" зөндөө таардаг гэсэн шүү. Тиймээс гоёмсог хувцас, зузаан хэтэвч, үнэтэй машин байхад л хүссэн "чоно"-оо авлах боломжтой гэх.
Үнэндээ, энэ бүхэн түүний нэвтрүүлгийн нэг хэсэг ажээ. Царайлаг, гоолиг охидыг ийнхүү нэрлэж үзэгчдээ хөгжөөсөн жүжигчин залуу маань "Үнэн үү" нэвтрүүлгийн хөтлөгч болсон нь энэ. Нэвтрүүлгийнх нь зочноор дуучин Сара гэх бүсгүй оролцож байх юм. Жүжигчин А.Цэнд-Аюуш дуучин М.Нарагийн дүрд тун ч чадварлаг хувирчээ. Бусдын хувийн амьдрал руу хэт хошуу дүрсэн хөтлөгч, нууцлах зүйл ихтэй дуучин бүсгүйн яриа гээд л "ТВ-Коктейль" хамтлагийн дуранд өртсөн зүйл олон байгаа гэнэ лээ.