gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Оюунчимэг: Монгол улс хавчигдмал биш гүүр орон болвол хурдан хөгжинө

Нийгэм
2009-02-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-02-09
Гаалийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Гаалийн удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөний үеэр ирэх жилийнхээ ажлын зорилтын талаар зөвлөлдөхийн зэрэгцээ дотооддоо байгаа алдаа дутагдлаа нэлээд сайн шүүмжилсэн гэж сонсогдсон?
-Хуучин дадал зуршил, хэвшмэл байдлаасаа гарах, шинэ зүйлд суралцах зайлшгүй шаардлага бидэнд байгаа. Гаальчид маань мэргэшсэн, чадвартай бас оюун ухаанаа цэнэглэх нь чухал байна. Мэргэшсэн боловсон хүчинтэй болохын тулд урьд нь гаалийн хаалгаар сургалтгүй шууд орсон, улсын байцаагчийн эрх авчихсан байсан хүмүүсийг курс дамжаанд давтан хамруулсан. Одоо боловсон хүчнийг  мэргэшсэн, оюунлаг болгох зорилт тавьж байгаа. Өнгөрсөн жилүүдийг эргээд харахаар, гаальд оръё гэсэн хүнийг гаднаас шууд аваад л дарга болгочихдог тохиолдол их  байж. Бидний дунд ажилдаа идэвх зүтгэлтэй , төрийн төлөө зүтгэдэг, төрийн нэрийн өмнөөс үйлчлүүлэгчдэд ханддаг гаальчин  олон бий. Гэхдээ цаг нөхцөөдөг, хэн нэгэн албан тушаалтны ивээл дор биеийн амрыг хардаг, чадваргүй мөртлөө дарга болохыг санаархдаг, зүүдэлдэг хүн бас байна аа.

-Гаальд, тэр тусмаа төрийн үйлчилгээ явуулдаг газарт ийм бусармаг явдал бас байна уу?
-Үүнийг үгүйсгэх аргагүй. Энэ нь гаалийн байгууллагын нэр хүндийг сэвтүүлж, олон түмэнд буруу ойлголт төрүүлж байна. Гаалийн төлөө сэтгэл зүтгэлээрээ ажиллахын оронд хууль бус аргаар ашиг хонжоо олох, давхар санаа агуулах сонирхолтой зарим нэг хүн байгаа. Гаалийн байгууллагад гэр бүл, ах дүү, садан төрлөөрөө ажиллах бүлэглэл бий болж , хүнд суртал гаргах, удирдлагын шийдвэрийг далдуур эсэргүүцэх зэргээр авлигын үндсийг тавих оролдлого цөөн боловч байсаар байгаа нь ажилд сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм байдал нь төрийн алба явуулах зарчимд ч харшилж байгаа юм. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй тухайлбал, гаалийн зуучлагч, тээвэр зуучийн хувийн компанитай , эсвэл тэдгээрт  бие төлөөлөгчөө ажиллуулж байгаа нь  ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтнуудад шударга ажиллахад сөргөөр нөлөөлж, шударга өрсөлдөөнд дарамт учруулах, улмаар харилцагчдын эрх ашгийг хөндсөөр байна.

-Тэдгээрийг гаалийн байгууллагынхан мэдэж байгаа биз дээ. Дорвитой арга хэмжээ авч болдоггүй юм уу?
-Үүнийг гаальчид бүгд мэднэ. Гэхдээ далдуур, хаалгаа хаачихаад, шивнэлдэж ярьдаг байсан  асуудал.  Ийм асуудлыг ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавын илтгэлд ил тод гаргаж тавьсан.  Хэн нэгний нөмөр нөөлөгт ажиллаж, эрх тушаалдаа дулдуйдах, улмаар хууль бусаар ажиллах баталгаатай мэтээр ойлгох нь нийт гаальчид, гаалийн байгууллагын ажил үйлсийг харлуулж байгааг таслан зогсоох, бүрмөсөн арилгах хэрэгтэй. Гаальчид бие биедээ хууль ёсны шаардлага тавьж ажиллах нь зүйд нийцнэ. Бид 2009 онд энэ бүхнийг таслан зогсоож, ил тод болгох зорилт тавиад байгаа. Энэ жил гаалийн байгууллагыг “Оюунлаг, нээлттэй, ил тод”  байх зорилт тавьсан. Эрсдэлийн менежментийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлага тавьж байгаа. Энэ нь гаалийн хяналт шалгалтыг зарчмын хувьд өөрчилнө.

-Эрсдэлийн менежмент гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?

-Шалгах обьектоо зөв сонгохыг хэлээд байгаа юм. Үнэхээр хууль зөрчиж байгаа обьектоо оновчтой, зөв сонгодог болъё. Энэ олон компани дотор үнэнч шударга үйл ажиллагаа явуулж буй нь дийлэнх байгаа. Тэгэхээр гадаад худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын талаар мэдээлэл цуглуулж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр  зөв сонголт хийж,  хяналт хийдэг болно гэсэн зорилт тавьсан.  Үүнийг хэрэгжүүлэхийн тулд манай гаалийн байгууллага 2009 онд маш их ажил хийнэ. Тийм учраас саяын зөвлөгөөний үеэр гаалийн дарга нартайгаа уулзаж, үр дүнгийн гэрээнүүдээ шинэчилж   байгуулсан. Шинэ гэрээндээ энэ оныхоо зорилтуудыг нарийвчилж оруулсан. Ийм шинэлэг зүйлийг хийж чадах уу, эрмэлзэл хүсэл байна уу? Байгаа бол яг үүнийг хийнэ шүү гэсэн заалт оруулж байгаа.

-Шинэ, шинэлэг зүйлийг зарим хүн хүлээж авахдаа дурамжхан байдаг. Танайд ийм байдал анзаарагддаг уу?

-Илэн далангүй хэлэхэд, ийм зүйл байгаа шүү. Үйлчлүүлэгчдээ хандсан гаалийн хяналтын шинэ концепцийг хэрэгжүүлэх сонирхолгүй, хуучинтайгаа зууралдсан хэсэг байна. Хуучинсаг, нэг хэв загвартайгаа  зууралдсан хүн байгааг үгүйсгэх арга алга. Тийм хүмүүстэй маш нарийн гэрээ байгуулна. Хэрвээ энэ шинэлэг арга барилыг нэвтрүүлэхийг  хүсэхгүй бол битгий ажилд саад бол гэдэг хатуу шаардлага тавьж байгаа. Үүнийг бид хариуцлагатай ярьж байна. Хэрвээ энэ бодлогыг хэрэгжүүлж чадахгүй бол өөр албанд, өөр газар ажиллах боломж байгаа шүү дээ.

-Өнөө жилийн зөвлөгөөнийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хийх шиг боллоо?
-Тиймээ. Энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөнд гаалийн газар, хорооны дарга нараас гадна,орлогч нарыг дуудаж оролцуулсан онцлогтой. Бид өнгөрсөн онд гаалийн байгууллагаас хийсэн ажлаа ярихаасаа илүү гаальд тулгамдаад байгаа асуудлыг ил тод, илэн далангүй ярьцгаалаа.  2009 онд ил тод, нээлттэй байх зорилтоо энэ зөвлөгөөнөөс эхэлж байна. Гаалийн шалгалт бол ачаа тээш шалгах, татвар ногдуулахаас өргөн ойлголт. Гаалийн хяналтыг маш өргөн утгаар, улс орны эдийн засгийн хөгжилтэй холбож үзэх нь чухал юм. Гаалийн хяналтыг зөвхөн ачаатай чингэлэг нээж, хаагаад л, дотор нь байгаа зүйлсийг тоолоод л, тооны машинаар татвар тооцож бүрдүүлдэг ийм болхи, бүдүүн баараг маягаар төсөөлдөг байсан үеийг халмаар байна. Бид гадаад худалдаа эрхлэгчдэд маш хөнгөн шуурхай үйлчлэх учиртай. Тийм цаг үе ч ирчихээд байна. Монгол Улсын гаалийн байгууллага ийм хөнгөн шуурхай үйлчилж, гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгод нийцүүлж байна гэсэн ойлголтыг олон улсын тавцанд хүргэх юм бол манай орны эдийн засаг хөгжих бололцоо их байна. Манай улсыг “ Landlocked”  гэж нэрлэдэг.

-Энэ нь юу гэсэн үг вэ?
-Хоёр гүрний хооронд хавчигдмал байдаг, далайд гарцгүй орон гэж байгаа юм. Тэгвэл бид одоо  Landbridge  буюу улс орныг холбосон гүүр орон  болъё л доо. Улс хооронд  дамждаг зөндөө ачаа тээш байна шүү дээ.  Монгол Улс нээлттэй, гаалийн байгууллага нь түргэн шуурхай ажилладаг бол  бид амархан хөгжинө.

-Манай улсад транзит орон болох боломж байна уу?

-Байлгүй яахав. Ази Европын хооронд дамжин өнгөрүүлэх тээврийн янз бүрийн коридор буюу хонгил гарцын талаар дэлхийн улс орнууд ярьж байна. Бид л санаачлахгүй, сэтгэхгүй бол бусад улс “шүүрээд”  л авчихна. Эдгээрээс бид боломжийнхоо хэрээр өөрийн нутаг дэвсгэрээр өнгөрүүлэх талаас нь бодлого явуулах хэрэгтэй байна. Тийм ч ажил хийгдэж эхэлсэн.  Хэрвээ ийм тээвэр хөгжих юм бол, транзитыг тойрсон олон үйлчилгээ, ажлын байр нэмэгдэх гээд монголчууд бидний амьдрал ахуй дээшлэх сайхан боломж нээлттэй байна. Үүнтэй холбогдуулаад гаалийн хяналтыг “Оюунлаг”  болгоё, Үйлчлүүлэгчийн талаар судалгаа хийе, мэдээлэл цуглуулъя, түүнийг боловсруулъя. Үйлчлүүлэгчид хандсан үйлчилгээ үзүүлье. Хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, шудрага худалдаачин, компанид түргэвчилсэн байдлаар бүрдүүлэлт хийе л дээ. Хуурч мэхлэх гэсэн, найдваргүй  үйлчлүүлэгчид тавих хяналтаа ёсоор нь хийе.

-Гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт гээд өчнөөн бичиг цаас нэхэж үйлчлүүлэгчид бухимдаж, гаалийн хүнд сурталтайг шүүмжилдэг. Тэгвэл энэ байдал энэ оноос алга болох нь ээ? Түргэвчилсэн гэхээр бараг шалгахгүй гэсэн үг үү?

-Түргэвчилсэн байдлаар үйлчил-гээ үзүүлнэ гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, бичиг баримтад тодруулах зүйл байгаад, түүнийг дараа нь шалгах боломжтой бол үйлчлүүлэгчийг   бичгээ авчир гээд нааш цааш явуулаад,  ачааг нь хил дээр эсвэл терминал дээр саатуулаад байхгүй, ачааг нь олгоод  явуулчихна. Харин дараа нь компани дээр нь, очоод гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийнэ гэсэн үг. Ер гаалийн хяналтын шинэ концепци маань үйлчлүүлэгчийн тухай мэдлэг болон эрсдэлийн судалгаанд тулгуурлаж байгаа юм.

-Энэ нь хувь хүний ачаа тээшид хяналт хийхэд хүндрэл гарахгүй юу? Жаахан эргэлзээтэй зүйл байна гээд дараа нь эргээд шалгах гэхээр ганзгын наймаачин нь тэр болгон олдохгүй байх ч юм уу?
-Гадаад худалдааны хууль гарчихвал хувь хүн ямар хэмжээнд гадаад худалдааг эрхлэх асуудлыг  зохицуулах байх.

-Хувь хүмүүс хүнсний жаахан зүйл аваад хилээр ороод ирдэг. Энэ нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнд яаж хяналт хийх вэ?
-Хүнсний зүйлийг зөвхөн компани  импортлох асуудлыг  хуульчилж өгөх хэрэгтэй байна.  Үүнээс гадна гаалийн маркетингийн асуудал чухалд тооцогдож байгаа. Бид үйлчилгээгээ олон түмэнд сурталчилж нээлттэй ажилламаар байна. Маш олон компани, үйлчилгээний байгууллага өөрсдийгөө сурталчилж байна шүү дээ. Олон түмэн бидний тухай мэдээллийг, хийж байгаа ажлыг маань ил тод мэдэж байг л дээ.

Д.Баярмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан