gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өгүүллэг

Соёл урлаг
2008-12-06
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2008-12-06
Өгүүллэг
Өнөөдрөөс эхлэн бид та бүхэндээ бямба гариг бүр зохиолч Х.Болор-Эрдэнийн “Зүрхэнд үйлдвэрлэв” номонд багтсан богино өгүүллэгүүдээс хүргэж байхаар боллоо. Ингээд та бүхэн Х.Болор-Эрдэнийн “Хойт эцэг”, “Гэрээслэл” өгүүллэгүүдийг сонирхон уншина уу.

Хойт эцэг

Надад аав байсан. Дуу дуулж хүзүүн дээрээ суулгадаг тийм л аав. Гэнэт тэр явчихсан. Гэхдээ тийм ч холгүй. Аавгүй өнгөрсөн миний он жилүүд урт. Үүнийг хойт эцэг нөхсөн. Түүнийг миний эцэг мөн гэдэгт итгэхийг хичээсэн. Гэтэл тэр аав их ууртай хүн байлаа. Бас харгис. Намайг зодно. Бараг өдөр бүр энэ аймшигт тарчлаан үргэлжилнэ. Суран бүс, модон сандал, гитарын утсаар тэр надад гарын үсгээ үлдээсэн. Харин би удаан тэвчсэнгүй. Арван таван жилийн дараа ааваасаа зугтсан. Тэгээд дуу дуулж хүзүүн дээрээ суулгадаг байсан аавыгаа хайлаа. Төдөлгүй олсон.

Гэтэл би том болчихож. Тэр одоо намайг дахин хэзээ ч хүзүүн дээрээ суулгахгүй. Хүсэх ч үгүй. Түүнд хоёр настай охин байдаг. Би зогслоо.  Эхнээс нь удаан бодов. “тэр явчихсан. Бүр хоёр настай байхад минь явчихсан. Үүгээрээ л дуусаг.”  

Надад аав байсан. Миний хойт эцэг. Ганцхан түүний тухай л дурсах зүйл надад олон бий. Би зоригтой, тэвчээртэй бас дэг журамтай. Яг л цэрэгт явсан хөвгүүд шиг миний бага нас ёслохоос бусдыг заалгасан. Тэр үүнийг надад сургасан. Хойт эцэг. Миний аав. Түүнийг би сайнаар дурсана.

Гэрээслэл

Гэнэтхэн түүнийгээ үгүйлж эхлэв. Саяхан л байсан. Байх байхдаа бүр энүүхэнд байсан. Авчихаж. Алдчихаж.

Ээжээсээ асуув. “Хараагүй ээ, мэдэхгүй.”

Хөршөөсөө сураглав. “Тэрүүгээр яадаг юм.”

Хувцасны шүүгээ, дэр, гудсаа сөхөөд ч олсонгүй. Ийм хурдан, ингээд л алдчихна гэж бодож байсангүй. “Надаас өөрөө явчихав уу? Түүнгүйгээр би оршин тогтноно гэдэгтээ итгэхгүй нь.”

Мөч, хором, сар, жил. Хол хөнгөрчээ. Тэр өдрөөс хойш нулимс, инээд хоёрыг мартав. Худлаа хэлж сурлаа. Хууран мэхлэх боллоо. Ээжийгээ орхилоо. Гунигласангүй. Нөхдөө хаялаа. Ганцаардсангүй.  

Дэлхий миний төлөө эргэнэ. Нар миний төлөө мандана. Хүмүүс миний төлөө амьдарна. Одод миний төлөө гялалзана. Энд надаас өөр хэн ч үгүй. Мөч, хором, сар, жил…

Үсэнд хяруу унаж, үр хүүхдүүд орхив. Дэлхий хөлийг минь тээршааж, нар салхивчаар цухалзана. Хүмүүс намайг мартаж, одод гэрлээ хумина. Тэр мөчид дахиад л түүнийгээ үгүйлж эхлэв. Хэзээ нэгэн цагт байсан. Хэрэг болгон хайж олоогүй. Таягаа тулаад гудамжинд гарлаа. Тааралдсан бүхнээсээ асууж сураглав.

-“Тийм юм байдаг юм уу?”Хэн нэг нь мөрөө хавчина.

-“Тэрэн шиг хэрэггүй юм байхгүй” Хэсэг харчуул сургамжилна.

-“Надад лав тийм юм байгаагүй”. Айлын эхнэр ширэв татна.

-“Хулгайлаад авчихгүй юу.” Хүүхдүүд даажигнана.

Мөч, хором, сар, жил. Мөнөөх л эрэл. Хурааж цуглуулсан бүхнийг минь огторгуйн тоос залгижээ. Мартагдаж хоцорсон надад ээж ч алга, найз ч алга. Хумиж давчидсан сүүлчийн амьсгал. Хүүгээсээ би ингэж гуйлаа. “Хүн чанарыг минь заавал олоорой!”

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан