gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Их наймын уулзалт үргэлжилж байна

Дэлхийд
2007-06-08
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2007-06-08

Уржигдар Германы Хайлигендаммд Их наймын уулзалт эхэлсэн билээ. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг найман орны удирдагчид Росток хотын ойролцоох нисэх онгоцны буудалд нэг цагийн зайтайгаар хүрэлцэн ирцгээсэн. Энэ үед дээд хэмжээний уулзалт болох Хайлингендаммд глобалчлалыг эсэргүүцэгчид цуглаан зохион байгуулж байжээ. Энэ үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна. Уг арга хэмжээнд оролцохоор дэлхийн 10 гаруй орноос хүмүүс Германд ирсэн бөгөөд нийтдээ 80-100 мянган эсэргүүцэгчид байсан гэнэ. Харин Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 25 мянган хүн оролцож, 172 хүн саатуулагджээ. Эсэргүүцэгчдийн дийлэнх нь алиалагчийн эрээн хувцас өмсч, гартаа шалны мод барьсан байсан гэнэ. Тэд төрийн тэргүүнүүдийг хүлээн авах газар очиж хашааг нь даван орж, машин замыг нь хаажээ. Харин Их наймын удирдагчид уулзалт болох харшид нисдэг тэргээр буусан юм.

Гурав хоног үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын албан ёсны хэсэг нь буюу нээлтийн ажиллагаа өчигдөр өглөө боллоо. Мөн энэ өдөр хамгийн гол үйл явдал болсон юм. Энэ нь АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт юм. Ж.Буш, В.Путин нар Германд хүрэлцэн ирэхээсээ өмнөхөн пуужингаас хамгаалах системийг Чех, Польшид байрлуулах болсонтой холбогдуулан бие биеэ нэлээд ширүүн шүүмжилсэн мэдэгдэл хийсэн. Германы канцлер Ангела Меркель Орос, Америкийн Ерөнхийлөгчид уулзаж хэлэлцээ хийхээс өмнө тэдэнд хандан бие биедээ аль болох хүлээцтэй хандахыг хүссэн байна. Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр ч В.Путинтай уулзахдаа илэн далангүй ярилцана гэдгээ мэдэгдлээ. Хэрвээ ОХУ ардчиллын эрхэм зарчим, хүний эрхийг хамгаалах зэрэг асуудалд анхаарахгүй бол Их Британийн хөрөнгө оруулагчдыг тус улсаас гаргана хэмээн урьдчилан анхааруулав.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Косовогийн асуудал, Орос ардчиллын зарчмаас ухарч байгаа зэрэг нэлээд хэдэн асуудлуудыг хэлэлцэх юм, Мөн терроризмтай тэмцэх, Ираны болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэргийг хөндөхөөр төлөвлөжээ. Харин хоёр талын тусгайлсан уулзалтууд өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн юм.

Дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн тэргүүн хатагтай нарт зориулсан арга хэмжээг өчигдөр зохион байгуулсан байна. Германы канцлерын нөхөр Йохим Зауэр гэргүүн хатагтай нарт Хохен Демцин дэх Шлиц шилтгээнийг үзүүллээ. Үдээс хойш нь тэд   Хайлингендаммаас 45 километрийн зайтай орших Висмарт зочилжээ.

ИХ НАЙМЫН ТҮҮХЭЭС

Энэ нь Их наймын 11 дэх удаагийн уулзалт юм. 1970-аад оны эхээр дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлэхэд анх дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан түүхтэй. Тухайн үед АНУ, Япон болон Ев-ропын орнуудын удирдагчид хямралаас гарах зрга замын талаар ярилцсан байна. Анхандаа дээд хэмжээний уулзалтын үеэр зөвхөн эдийн засаг, худалдааны асуудлыг хэлэлцдэг байжээ.  1970-аад оны сүүлчээс улс төрийн асуудлыг хэлэлцдэг болжээ. Анх 1975 онд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Франц болсон бөгөөд Франц, Герман, Итали, Их Британи, АНУ, Япон оролцсон байна. 1976 онд Канад, 1998 онд ОХУ; нэгдсэн билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан