“Монос” эмийн сангийн жор баригчийн болгоомжгүй үйлдлээс үүдэн 14 нярай хордлогод орсон талаар өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн.
Тэгвэл тус хэрэг шүүхэд шилжсэн талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь 2014 оны наймдугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд тус эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж Г.Маралмаа, Н.Анунгоо, М.Сайн-Алдар, Г.Төгөлдөр, П.Баасандорж, Б.Тамир, Э.Мандах, П.Нандин-Эрдэнэ, А.Хувьтөгөлдөр, А.Энэрэл, Г.Цэгээн, М.Мэргэн, Н.Онжил, Т.Анужин нарын 14-н нярай хүүхдэд фенобарбиталын цочмог хордлого бүхий хөнгөн зэргээр, хоёр нярай болох Э.Хулан, Т.Оюунцацрал нар фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргээр хордсон юм.
2014 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нь 18001883 дугаарын утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэн Ч.Энхжаргал, Р.Эрдэнэсүрэн нарт буруу өгснөөс нярай Э.Хулангийн биед фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргийн хордлого, Э.Мандахын бие хөнгөн зэргээр цочмог хордсон гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.