Өнөөдөр 375 жилийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж буй нийслэлийн түүхийн талаар товч мэдээлэл хүргэе.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот есөн дүүрэгтэй, 4,704.4 км² газар нутагтай. 2014 оны нэгдүгээр сарын 1-ний албан ёсны статистик мэдээллээр нийслэлд 1,267,024 хүн оршин сууж байна.
Улаанбаатар хот Монгол Улсын дорно-төв биед Төв аймгаар хүрээлүүлж, хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөрТуул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулын дунд хөндлөн тийш сунагар хэлбэртэй оршдог.
1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноос эхлэн нийслэл хотын түүхийг тоолно.
1778 онд одоогийн газраас нүүлгүй ийнхүү суурьжээ. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд улам л их хотын төрх бүрдэж байна.
Нийслэл өнөөг хүртэл хугацаанд таван удаа нэрээ сольсон байдаг. Тодруулбал:
- Өргөө 1639-1651
- Номын хүрээ 1651-1706
- Их хүрээ 1706-1911
- Нийслэл хүрээ 1911-1921
- Улаанбаатар 1921 оноос хойш.
Ерөнхий төлөвлөгөөгөө мөн таван удаа хийж байсан.