Интернэт ашигласны төлөө татвар төлөх тухай хуулийн төслийг Унгар улсын Засгийн газраас санаачилсан нь олон нийтийн эсэргүүцлийн жагсаал дагуулав. Унгар улсын хэд хэдэн хотуудын гудамжаар хэдэн мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Хамгийн том жагсаал Будапешт хотын төвд болов. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар жагсагчид хотын төв хэсгүүдээр явж, хамгийн сүүлд парламентын байрны урд иржээ.
Ийм эсэргүүцлийн жагсаал энэ сарын 26-нд буюу өнгөрсөн ням гарагт Будапешт хотод мөн болсон юм. Тухайн үед жагсагчид интернэт ашигласны төлөө мөнгө төлөх хуулин төслийг 48 цагийн дотор эргэн татаж авах шаардлага тавьсан. Тус хуулийн төсөлд татаж авсан гигабайт тутамд хэрэглэгч 0.5 евро төлөх ёстой гэж заажээ.
Жагсагчдын шаардлагыг үл харгалзан Унгарын парламент тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өчигдөр хэлэлцэж, татварын дээд хэмжээг тогтоох санал гаргав.
Тухайлбал, хувь хүмүүсийн хувьд сар тутам 2.28 евро, хууль эрх зүйн этгээд сар бүр 16.19 евро төлөх дээд хэмжээг тогтоожээ. Тус хуулийн төслийн төлөөх санал хураалт ирэх оны 18-нд болох юм.
Эх сурвалж: РИА-Новости