gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төв талбайд 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулна

Нийгэм
2014-10-27
0
Twitter logo

“Нийслэлийн өдөр”-өөр буюу ирэх лхагва гарагт төв талбай дээр “Их хотын хямдрал 375” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.

-“Их хотын хямдрал 375” өдөрлөгийг зохион байгуулахаар болсон гэсэн. Уг өдөрлөгийн талаар тодруулаач?
-Нийслэлийн 375 жилийн ойд зориулан   “Нийслэлийн өдөр”-өөр Их эзэн Чингис хааны талбайд “Их хотын хямдрал 375” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийг ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа.

“Их хотын хямдрал 375” өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулна.

-Хэчнээн аж ахуйн нэгж оролцож хямдралтай урамшуулал зарлахаар төлөвлөөд байгаа бол?
-Өдөрлөгт   “Буян” ХХК өөрийн үйлдвэрийн 100 нэр төрлийн барааг 50 хувийн хямдралтай борлуулна. Түүнчлэн “Дархан нэхий”, “BEST SHOES”, “Эксклюзив” зэрэг компани бүх бараандаа 50 хувь, “Саян-Уул” ХХК мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола”, “Миш маш”, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” , “НВЦ” ХХК-иуд нийслэлийнхээ төрсөн өдрийн баяраар иргэддээ хямдралт, бэлэгтэй худалдаагаар үйлчлэхээр төлөвлөөд байгаа. Мөн “Боса” худалдааны төв өөрийн байрандаа 50 хувь, үсчин, гоо сайхны газрууд   хямдралтай тарифаар иргэдэд үйлчилнэ.   

-Энэхүү хямдралтай худалдааг нийслэлийн төв талбайгаас өөр газарт зохион байгуулах уу?
-Хямдралтай худалдааг нийслэлийн төв талбайгаас гадна дүүрэг бүрт зохион байгуулна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн тавдугаар хороо “Яармаг” худалдааны төвийн гадна талбайд, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо Цэрэндоржийн гудамж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,   Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Ард Аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд,   Чингэлтэй дүүрэг тавдугаар хороо Тусгаар тогтнолын талбайд, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын нэрэмжит талбайд тус тус болно.

-Хямдралтай худалдаа хэдээс хэдэн цагийн хооронд үргэлжлэх вэ?
-“Их хотын хямдрал 375” өдөрлөгийн хямдралтай худалдаа Чингисийн талбайд 11.00 цагаас иргэдэд үйлчилж эхлэх бол 13:30 цагаас худалдааны цан цохиж албан ёсоор эхлэх юм. Энэ үеэр “НВЦ” ХХК таван метр диаметртэй хамгийн том Омлет хийж, залуу тахианы тэжээллэг өндгөө 180 төгрөгөөр худалдаалах бол Арьс ширний холбооноос нийслэлийн ойг тохиолдуулан 375 хос арьсан бээлийг 50 хувийн хямдралтай борлуулах зэрэг олон бэлэг иргэддээ барихаар төлөвлөж байгаа

-Өдөрлөгийн үеэр худалдаж буй хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хэрхэн яаж хянах вэ?
-Аж ахуйн нэгжүүдийн хямдралтай худалдаж буй хүнсний бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана. Хямдралтай худалдааг дэмжин ажиллаж, идэвхтэй оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл эдийн засгийн хямралтай байгаа энэ үед түрээсийн мөнгө төлөхгүйгээр иргэддээ үйлчлэх боломж олгож байгаад талархал илэрхийлээд байгаа. Тиймээс ч өргөн сонголттой бараа, бүтээгдэхүүнүүдээ хямдралтай худалдаална.

Ж.Отгон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан