“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж байгаа билээ.
Түүнд туслах хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагаас Соёлын төв өргөөнд болно.
Үзэгч та тус тоглолтыг үзсэнээр Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээнд мөнгө хандивлаж байна гэсэн үг.
Ц.Батчулуун нь нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Энэ мэс заслыг Монголд хийдэггүй тул БНСУ-д хийлгэх шаардлагатай тул зардал нь 250-300 сая төгрөг болж байгаа юм.
Тоглолт мөн 21, 22-ний өдрүүдэд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд “Эгшгэн өргөл” хандивын тоглолт зохион байгуулагдах юм. Тиймээс та өнөөдөр үзэж амжихгүй бол маргааш, нөгөөдөр ч үзэх боломж бий гэдгийг сануулья.
Түүнчлэн албан байгууллага хувь хүмүүсийн хандивыг Ц.Батчулууны ХААН банкин дахь 5031089680 тоот дансанд хүлээн авч байна. Мөн түүний эмчилгээний зардалд зориулан валютын дансанд мөнгө шилжүүлэх бол Ц.Батчулууны Худалдаа хөгжлийн банкин дахь 404187482 данс руу илгээнэ үү.
Дашрамд сонордуулахад, Америк, Япон дахь монголчууд ч энэхүү буяны аянд нэгдэн ороод байна. АНУ-ын Баруун эрэгт ажиллаж амьдарч буй түүний шавь нар, урлагийн анд нөхөд хамтарч 2014 оны 10 сарын 25-ны өдрийн 13 цагт Оакланд хотын Ажаа гэгээний төвийн байранд ардын урлагийн “СЭТГЭЛИЙН ДЭМ” хандивын тоглолт хийхээр болжээ.
Мөн Японд ажиллаж амьдардаг морин хуурч А.Бат-Эрдэнэ ирэх 11 дүгээр сарын 1-нд Токио хотноо тоглолт зохион байгуулж, орлогыг Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээнд зориулах болсон байна.