Сүүлийн үед 0-3 насны хүүхдүүд парацетамол эмэнд ихээр хордох болсон талаар албаныхан ярьж байна.
Энэ талаар эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Солонго “Эцэг, эхийн буруугаас болж хүүхдүүд парацетамолд хордож ирэх нь их боллоо.
0-3 насны хүүхдүүд парацетамол уулгадаггүй. Парацетамол нь Панодол, Талинол, Парацетамол, Пара-Денк гээд маш олон нэршлээр ороод ирэхээр эцэг, эхчүүд анзаарахгүй панодолыг сиропоор нь хүүхдэдээ уулгачихдаг, Пара-Денкийг шулуун гэдсээр нь хийчихдэг.
Мөн парацетамол хэрэглэчхээд 1-2 цагийн дараа хүүхэд нь дахиад халуурахад парацетамол уулгадаг. Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ халууныг хурдан буулгахын тулд маш өндөр тунгаар уулгасан ч байдаг. Энэ мэт байдлаас болж хүүхэд парацетамолд хордож ирж байна. Хүүхэд парацетамол болон аспиринд хордох маш аюултайг эцэг, эхчүүд мэдэх хэрэгтэй” гэжээ.
Тиймээс хүүхдэдээ парацетамол уулгах гэж байгаа бол өрхийн эмч болон түргэн тусламжийн 103- аас зөвлөгөө авч байхыг эцэг, эхчүүдэд эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.