Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болно. Хэлэлцэх нэг гол асуудал нь Зар сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулах явдал. Архи, согтууруулах ундааны ил болон далд сурталчилгааны эсрэг хатуу заалт оруулах байх гэж найдаж байна. Архины ил, далд сурталчилгаа арай хэтэрч байгааг "Өнөөдөр" сонин байнга хөндөж, цуврал ярилцлага, өгүүлэл нийтэлсээр ирсэн. Харамсалтай нь манай улстөрчид, төр, засгийн өндөр албан тушаалтнууд огтхон ч тоогоогүй. Яг л нүдэн балай чихэн дүлий мэт байсан. 12 хүний эрдэнэт амь нас, 80 шахам хүний эрүүл мэндээр тоглуулсны эцэст аюулын харанга арайхийн дэлдлээ.
Үнэн хэрэгтээ бол улстөрчид та бүхэн улаан хивсний ёслол, элдвийн дайллага, найр цэнгээнээс эхлээд татгалз. Хаад ноёдынхоо нэрнээс аль хэдийнэ халиад төрийн сүлд "Соёмбо"-оороо нэрлэсэн архи хүртэл үйлдвэрлэж, шоу бизнесийнхний шагнал гардуулах баярыг дууриан улаан хивсний ёслол гээчийг зохиож, түүнд та бүхэн нүүр дүүрэн инээмсэглэн очиж байсан дүр зураг саяхных. Та нарын оролцоогүй шинэ жилийн элдэв арга хэмжээ бараг байдаггүй. Жилийн жилд тийм байсан. Та бүхний суусан ширээн дээр өнгө солонгорон алаглах архи, шар айраг, бие биедээ баяр хүргэн хангир жингэр хийтэл хундага тулгаж зогсоо дүр төрх Монголын залууст, ард түмэнд буруу үлгэр үзүүлж байна. Нөгөө талаас нь харвал энэ бол архи, согтууруулах ундааны далд сурталчилгаа яах аргагүй мөн. Тэдгээр рекламны гол баатар нь та бүхэн өөрсдөө байлаа.
Зөвхөн Зар сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулаад бүх асуудлыг гольдролд нь оруулчихна гэвэл бодсоны гарз болно. 300 хүн тутамд нэг ногдож буй архи, шар айраг худалдаалах энэ олон цэгүүдээ сайтар цөөл. Архи, шар айраг, спирт үйлдвэрлэх тэр олон эрхээ даруй цуцал. Ер нь бол Монголд үнэхээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоёр гурван сайн үйлдвэр байхад л хангалттай. Социализмын үед ганц компани л хангаад болоод байсан биз дээ.
Бүх дэлгүүр, зоогийн газарт архи зарахгүй байгаа хэмээн та бүхнийг мэдээлж суухад аль хэдийнэ гар дээрээс сэмхэн худалдаа хийгээд эхэлчихсэн байна гэнэ. Цагдаа харагдахгүй шиг болбол лангуун дороосоо бушуухан аваад өгчихөж байна л гэнэ. Тиймээс эмгэнэлт хэрэг явдалтай холбогдуулан авч буй энэ арга хэмжээ өнгөн засвар төдий л юм. Өөрсдөө эхлээд татгалз, эрхэм гишүүд ээ.
А.Баасандорж