Өнөөдөр ГХЯ-нд “Монгол Улсын гадаад харилцаанд өргөмжит консулын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт анхдугаар бага хурал эхэлнэ. Анх удаа болж буй энэ хуралд Монгол Улсад суугаа Өргөмжит Консулууд оролцох юм байна.
Хурлыг Олон улс судлалын Хүрээлэн, Монгол улсад суугаа Өргөмжит Консулууд хамтран зохион байгуулж байгаа юм байна. Хурлыг нээж Гадаад Харилцааны Сайд Л.Болд үг хэлэх бөгөөд “Монгол улс дахь Өргөмжит Консулын үүсэл, үүрэг, хэтийн боломж” гэсэн сэдвээр Тайландын Вант улcаас Монгол Улсад суугаа Өргөмжит Консул Л.Лхагваа үндсэн илтгэл тавих юм.
Дараа нь Олон улс судлалын хүрээлэнгийн дэд захирал, түүхийн ухааны доктор (PhD) А.Нямдолжин, ГХЯ-ны Консулын Газрын дэд дарга Н.Батаа, Чили Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит Консул Д.Пунцаг нар тус тус лекц унших юм байна.