gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д. Чимэд-Очир: Марк бол улсын тусгаар тогтнолын баталгаа, нэрийн хуудас юм

Нийгэм
2014-10-03
0
Twitter logo

Монгол Улсын шуудангийн анхны марк 1924 онд гарч байжээ. Тэр цагаас хойш тасралтгүй түүхээ бичиж буй монгол марк энэ сарын 7-нд 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Баасан гаригийн ярилцлагын зочноор “Монгол шуудан” ТӨХК-ийн Монгол маркийн газрын мэргэжилтэн Д.Чимэд-Очиртой ярилцлаа.

-Монгол Улс мөнгөн тэмдэгтээсээ өмнө марк гаргаж байжээ. Анхны маркийн түүхээс ярилцлагаа эхлэе?
-Маркийг хүмүүс цавуутай эрээн цаас гэж боддог. Үгүй юм шүү. Марк бол ул­сын тусгаар тогтнолын ба­тал­гаа, нэрийн хуудас болж явдаг. Монгол Улс 1924 онд анхны маркаа хийсэн байдаг. Ардын засгийн газрын түшмэд Бат-Очир гэдэг хүний санаачилгаар “Элдэв-Очир” марк хэвлэгдсэн.

Зургийг нь “марзан” Б.Шарав зурсан байдаг. Тухайн үед тусгаар тогтносон улс гэдгээ баталж, улсынхаа сүлд, тугаа хийчихсэн хэр нь мөнгөн дэвсгэртээ гаргаагүй байж. Мөнгөн дэвсгэртээ 1925 онд гаргасан. Мөнгөн дэвсгэрт улс орон дотроо хэрэглэгддэг бол марк дэлхийн өнцөг булан бүрт очдогоороо онцлог. Дэлхийн шуудан холбооны гишүүн 200-аад оронд манай гаргасан шинэ марк бүрээс очдог.

Марк бол тусгаар тогтносон улсыг сурталчилж буй том хэрэгсэл юм. Дэлхийн анхны шуудангийн марк 1840 онд Английн хатан хаан Викториагийн хөрөг зурагтай гарч байсан түүхтэй. 90 жилийн хугацаанд Монгол Улсын шуудангийн гүйлгээнд 980 гаруй сэдвийн 3980 гаруй марк гараад байна. Түвд, Халимаг, Буриад, Чечень зэрэг жижиг улсууд өөрсдийгөө тусгаар улс хэмээн хуурамч марк гаргадаг. Үүнийг тусгаар тогтнохыг хүсч буйн илэрхийлэл гэж ойлгож болно.

-Таныг хамгийн арвин цуглуулгатай гэх юм билээ. Хэзээнээс марк цуглуулж эхэлсэн бэ?
-Монгол Улс гаргасан марк болгоноосоо маршал Х.Чойбалсан гуайд өгдөг байсан юм билээ. Аав маань маршалын арын албаны жолооч байсан. Намайг дунд ангид орох үед маршалын маркны цуглуулгыг бэлэглэсэн юм. Мөн Чойжилын Чимэд гуай надад хуучны ховор маркуудын жижиг цуглуулга өгсөн.

1924 онд хэвлэгдсэн анхны марк "Элдэв-Очир"

Энэ бүхнээс миний цуглуулганы үндэс тавигдсан. 2001 онд найз маань надад Маркийн газрын улсын фондын эрхлэгчээр ажиллах санал тавьсан. Миний мэддэг, хийж чадах ажил учраас би саналыг баяртайгаар хүлээн авсан.

Дуртай ажлаа хийнэ гэдэг сайхан. Шинэ марк гаргах болгонд тэр сэдвийнхээ судлаач болчихно. 15-17 шат дамжлага дамжин марк бэлэн болж шуудангийн гүйлгээнд гардаг. Түүнээс хойш 13 жил ажиллажээ. Өнөөдөр миний ажлын сүүлийн өдөр. Би гавьяаны амралтаа авч байна.

-Маркийг нэг удаад хэдэн хувь хэвлэдэг вэ?
-Маркийн хэвлэлт сэдвээсээ хамаардаг. Маркийг тарифийн болон уран сайхны гэж хоёр ангилдаг. Түүнээс гадна тоо хэмжээ, зориулалт, сэдэв, технологи зэргээс хамаарч дотроо олон ангилалд хуваагддаг.

Тарифийн маркийг 60-500 мянган хувь хэвлэдэг. Гадаад дотоодод явуулж буй шуудангийн тарифт тохирсон марк юм. Харин уран сайхны маркийг цөөн тоотой хэвлэнэ. Жилд дунджаар 10-15 марк шинээр гаргадаг. Батлагдсан төлөвлөгөөнөөс гадна 4-5 нөөц сэдэв байдаг. Түүгээрээ гэнэтийн том үйл явдалд зориулж марк хийдэг. 2001 онд АНУ-д террорист халдлага болж хоёр өндөр нурахад манайх Өглөгийн марк гаргаж байсан.

Тухайн маркийн үнэн дээр +50 төгрөг гэсэн дагавар үнэ нэмээд худалдаалдаг. Тэр 50 төгрөгөө хэвлэсэн маркийнхаа тоогоор үржүүлээд АНУ-ын бүтээн байгуулалтад хандивлахаар Элчин сайдын яаманд хүээлгэн өгч байсан. Мөн хувийн байгууллага бүх зардлаа гаргаад өөрсдийн тэмдэглэлт ойд зориулан марк хийлгэх тохиолдол бий. Хамгийн сүүлд урд, хойд хоёр хөршийн төрийн тэргүүн ирэхэд нөөц сэдвийн хүрээнд марк хийсэн.

-Монгол марк ямар онцлогтой вэ?
-Монгол маркийн гол онцлог нь өнгөний ялгарал. Монгол зураг өнгөний ялгарал ихтэй байдаг шүү дээ. Мэдээж үндэсний хээ угалзаар чимж өгдөг. Үүгээрээ дэлхийн 200 гаруй орны маркаас ялгагддаг юм.

Хамгийн сүүлд худалдаанд гарсан марк. "В.Путины айлчлал"

-Дэлхийн шилдэг марк шалгаруулалтад манайх орж байсан уу?
-Дэлхийн болон тив, бүсийн шилдэг марк шалгаруулах тэмцээнүүд байдаг. Монгол марк шилдгээр нэлээд олон удаа шалгарч байсан. Хамгийн сүүлд Монголын нууц товчооны 770 жилийн ойд зориулан хийсэн марк шилдгээр шалгарч цом, өргөмжлөл авсан.

Дэлхий дээр олон гоё марк бий. Үнэт чулуу шигтгэсэн марк, гоё мод байлаа гэхэд хажууд нь үрийг нь уутанд хийгээд зүүчих жишээтэй. Маркаа үрэхээр шоколад, сүрчиг, жимс үнэртдэг ч байна. Биеийн дулаан, амьсгалаар үг үсэг нь тодордог марк бий. Модоор, үйсээр, чулуугаар, торгоор, даавуугаар хийнэ. CD марк, 3D марк хүртэл гарлаа. Эдгээр марк нь цуглуулж хадгалах, бэлэг дурсгалын зориулалттай.

-Хамгийн олон удаа марк болсон ямар сэдэв, хүн байдаг вэ?
-Социализмын үед маршал Х.Чойбалсан, жанжин Д.Сүхбаатар, В.И.Лениний зургуудтай марк зонхилж байсан. Гэхдээ маркны цуглуулгаа үзэж суухад түүхийн он дараалал, үйл явдал уншигдаж байдаг.

Сонирхуулж хэлэхэд социалист орнууд болон дэлхийн зарим улсад Сталины зурагтай марк олон гаргасан байдаг. Гэтэл манайх ганц ч марк хийгээгүй. Дэлхийн арван гол үйл явдлаар марк хийхэд гурван улсын хэлэлцээрт орсон гэдгээрээ 2000 онд анх удаа Монгол марк дээр Сталины зураг гарсан.

-1990 оноос хойш Чингис хааны зурагтай марк гарч эхэлсэн үү?
-1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор анхны Чингис хааны зурагтай дөрвөн марк хэвлэгдсэн. Гэхдээ энэ маркнаас болж С.Төмөр-Очир гуай буруудаж, дөнгөж худалдаанд гарангуут нь буцааж татаад, дарчихсан юм билээ. Тэгээд 1990 оноос дахин худалдаанд гарсан ч тун цөөхөн байдаг ховор марк.

-Танд Монголд хэвлэгдсэн 3980 гаруй марк бүгд бий юу?
-Бараг ихэнх нь бий. Надад ганцхан марк байдаггүй. Тэр нь 1926 онд хэвлэгдсэн Монголын хоёр дахь марк. Соёмбо үсэгтэй, 25 долларын үнэтэйгээр 300 ширхэг хэвлэгдсэн марк юм. Мөнгө санхүүгийн баталгаа болгож гаргасан. Тухайн үеийн 25 доллар маш их мөнгө байсан. Одоо энэ марк олддоггүй юм. Монголд хэдхэн хүнд байдаг.

-Марк сонирхогчид сүүлийн үед олширч байна уу?
-Тиймээ. Мөнгөтэй хүмүүс маркийн цуглуулга худалдаж аваад үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх сонирхолтой болж. Цуглуулагчид төрөл зүйлээрээ дагнах нь их. Зарим нь зөвхөн чонын зурагтай марк цуглуулдаг байхад гар барьж байгаа, далбаа, туг дагнан цуглуулдаг ч байх шиг. Төрөлжсөн цуглуулгуудаараа дэлхий болон тив, олон улсын үзэсгэлэнд оролцдог.

Манайхаас хотын нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат “Монголын шуудангийн түүх” цуглуулгаараа марк цуглуулагчдын үзэсгэлэнгээс анхны алтан медаль авсан. Хүмүүс мөнгөний төлөө цуглуулгаа гадны хүмүүст зардаг үе байсан ч одоо өөрчлөгдсөн. Гаднаас л авчирч цуглуулгаа нэмнэ үү гэхээс дотроо бие биедээ дамжуулдаг болсон нь сайхан.

Монголын марк сонирхогчдын холбоо гэж бий. Марк, зоос, тэмдэг, дугтуй, утасны карт цуглуулагчид ням гариг бүр цуглаж, ярилцан цуглуулгаа хольж сольж байдаг юм.

-Сэдвээсээ гадна мар­кийг технологи, мате­риалаар нь ангилдаг уу?
-Манайх тусгай технологийн алтан, алт мөнгөн фольго, торгон, холограмм марк хийсэн. Монгол маркийн 90 жилийн ойд зориулан Монгол гэрийн хэлбэр дүрстэй, товгор, алтан фольгоо бүхий тусгай технологийн марк хийж гүйлгээнд гаргахаар бэлдээд байна.

Мөн маркийн хавтас, анхны өдрийн дугтуйг анх удаа тусгай технологи оролцуулан хэвлэлийн үйлдвэрт захиалан хийлгээд байна. Ойг угтаж 90 жилийн логотой хоёр ч марк худалдаанд гаргасан. Одоо ойн өдрөө шинэ маркаараа бэлэг барина.

Шинэ маркаа худал­даанд гаргахдаа тэр өд­рийг төрсөн өдөр гэж тэмдэг­лэн анхны өдрийн дуг­туй гаргадаг. Дугтуйн дээр марк наагаад, анхны өд­рийн тамганы дардасаа дараад гардаг. Ил захидал дээр марк наагаад тамгалах юм бол картмаксимум болдог. Үүнийг цуглуулагч нарт зориулан цөөн тоогоор хийдэг. 90 жилийн ойн үзэсгэлэн гарна. Марк сонирхогч хүн бүрийг хүрэлцэн ирэхийг хүсье.

Х.Монголхатан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан