gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аяллын нэвтрүүлэг хийдэг залуус Майхан толгой орчмоос бэртсэн хар өрөвтас олжээ

О.Ариунбилэг
Нийгэм
2014-09-30
0
Twitter logo

Аяллын нэвтрүүлэг хийдэг “Рүүн” продакшны залуус зураг авалт хийхээр явах үедээ нэгэн бэртсэн шувуутай таарч, хотод авчиржээ. Биднийг очих үед шувуу хоол идэж чадахгүй, ус л ууж байсан юм. Ээжээсээ үлдэж хоцорсон өрөвтасын бяцхан дэгдээхэйн амийг аврахаар хичээж буй залуустай ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Буяндэлгэр гэдэг. Би “Рүүн” продакшны найруулагч, хөтлөгч хийдэг. Манай продакшныхан Эх орон сувагт “Би монгол” нэртэй аяллын нэвтрүүлэг хийдэг. Нэвтрүүлэг маань хоёр жил болох гэж байна. Дөрөв хоногийн өмнө Майхан толгой руу байгалийн зураг авахаар явж байгаад энэ дэгдээхэйтэй таарсан юм. Эхлээд сонирхоод утсан дээрээ зургийг нь авсан чинь айж үргэсэн ч  нисдэггүй. Нисэх гэж оролдохоороо л толгойгоороо газар унаад байсан. Тэгээд бид авчирч ус өгч хонуулаад, маргааш нь Нийслэлийн мал эмнэлэгт хандсан. Тэнд шувууны ханиад эсвэл өвчтэй байна уу гэдэг шинжилгээ өгөхөд эрүүл гэж гарсан.

-Шувууны мэргэжилтнүүдтэй уулзсан уу?

-Би фэйсбүүк дээрээ тавихад маш олон хүн холбогдсон. Гэхдээ өөрийн биеэр ирсэн нь та л байна. Энэ хар өрөвтас шувуу нь их ховор юм билээ. Хошуу болон хөл нь улаан өнгөтэй болдог гоё шувуу юм билээ.

-Юм идэж байна уу, хоолыг нь яаж зохицуулж байна?

-Одоо бол ус л ууж байна. Өчигдөр загас өгсөн чинь идэхгүй байна. Миний судалснаар хоёр нутагтан, мэлхий, могой, нялцгай биетэн шавьж, жижиг загасаар хооллоно гэсэн байна билээ. Тэгээд бид юүтүбээр хайгаад үзтэл яг ийм насны дэгдээхэй нь ээжийнхээ амнаас хооллож байна лээ. Гэхдээ өөрөө ангаа хийж иддэг үү үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Хэрвээ эхийнхээ амнаас иддэг бол энэ загасыг идэхгүй байгаа нь аргагүй байх.

-Ойр хавьд нь бол шувуу байгаагүй гэсэн?

-Байгаагүй.

-Эмнэлэгээс юу гэж хэлсэн бэ?

-Нийслэлийн мал эмнэлэгийн ерөнхий эмч нь түнх нь мултарчихсан байна гэсэн. Зүгээр алхаад байгаа атлаа нисч чадахгүй, ниссэн тохиолдолд бууж чадахгүй гэж хэлсэн юм. Тийм болохоор энэ өвөлдөө тэжээгээд ирэх хавраас тавих боломжтой юм билээ. Тэгэхгүй бол одоо гаргах л юм бол хөлдөөд үхчихнэ. Шувуу судлаачид бас ярьж байна. МУИС, ХААИС-ынхан, сонирхогчдын клубийнхэн ярьж байна. ХААИС-ын багш Ууганбаяр гээд хүнтэй ярихад тэр хүн шувуу судлаачидтай холбогдсон юм билээ. Өнөөдөр тэд надад хариу хэлж ярина гэсэн. Би ер нь хүмүүсийг нэг их тоохгүй байх гэж бодож байсан. Гэтэл хүмүүс өндөр ач холбогдол өгч, санаа тавьж байгаа нь гоё санагдаж байна.

-Та бүхэн аяллын нэвтрүүлэг хийдэг гэсэн. Ер нь ийм тохиолдолтой урьд өмнө нь таарч байв уу?

-Аяллаар бишгүй хол яваад л, тайгад сар амьдрах ч тохиолдол бий. Тэр үед бэртэж гэмтсэн амьтадтай нэлээн таардаг. Хөл, сарвуугаа хавчуулсан амьтантай таараад анхны тусламж үзүүлсэн тохиолдол ч бий. Харин шувуу бол хэцүү юм байна.

-Хэрвээ мэргэжлийнхэн таараад энэ шувууг авья гэвэл та бүгдийн зүгээс бол татгалзах зүйлгүй юм байна тийм үү?

-Байхгүй. Бид ийш тийшээ явахдаа төмөр торонд хийж зөөгөөд байгаа. Мэргэжлийнхэн зохих хоол хүнсийг нь өгөөд авна гэвэл болж л байна. Бид амийг нь аврах л зорилготой болохоор мэргэжлийнхэнд өгөхөд дургүйцэх зүйлгүй. Байгальд нь гаргавал амьд гарах боломжгүй гэсэн учраас байлгахаас өөр арга алга. Энэ өрөвтасын 12 төрлийн шувуу байдаг юм байна. Энэ төрлийн шувууд бусад шувууг бодвол хүнд дасах магадлалтай юм билээ. Юутай ч өнөө маргаашдаа хооллох учрыг нь олохгүй бол гэмтлээсээ биш өлсөөд үхчих аюул учраад байгаа юм.

Тэд ийнхүү ярьлаа. Харин өрөвтас шувууны талаар википедиад хэрхэн дурьдсаныг энд сийрүүлье.

Хар өрөвтас Ciconia nigra нь Өрөвтасынхан овгийн томхон, ус гатлагч шувуу юм. Энэхүү зүйл нь өргөн тархсан боловч ховор бөгөөд 1 м орчим өндөр, далавчаа дэлгэхэд 1.8 м, биеийн жин нь 3 кг болно. Цагаан хэвлийгээс бусад хэсэг нь хар бөгөөд хошуу, хөл нь улаан өнгөтэй. Алгуур удаан алхаж явна.

Хар өрөвтас навчит болон шилмүүст модон ойн ойролцоо чийгтэй, намгархаг газар, мөн уулархаг газар нутагладаг. Өндөр модонд үүрээ засна. Гол идэш тэжээл нь хоёр нутагтан, шавьж хорхой зэрэг юм.

4-5 сард 3-5 цагаан өндөг гаргана.

Тэд холын зайн нүүдлийн шувуу бөгөөд Африк, Энэтхэгийн дулаан бүсэд өвөлждөг. Иберийн хойгт амьдрах хэсэг нь суурин байна. Хар өрөвтас өдөрт 100-250 км туулах ба хамгийн дээд тал нь 500 км ниссэн бүртгэл бий.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан