gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Алимаа: Миний 8 жилийн хөдөлмөр бас бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг маань энэ амжилтыг авчирсан

Соёл урлаг
2008-01-03
0
Twitter logo

-Юуны өмнө топ модель болсонд тань бас шинэ оны баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. “Гоёл"-ын 20 жилийн ойгоор топ модель өргөмжлөл хүртсэндээ баяртай байна. Та бүхэнд бас танай сонины хамт олонд ч гэсэн шинэ оны баярын мэнд хүргэе.

-Багагүй хугацаанд загвар өмслөө. Үнэнийг хэлэхэд энэ жилийн хувьд өөрөөс тань өөр "нүдэнд торох" модель байгаагүй ч "Топын шагналыг Мянганбаяр туслахдаа өглөө" гэх хүн байна. Монгол газарт ороод удаж байна уу?
-Би найман жил загвар өмсөж байна. Энэ бол бага хугацаа биш. Анх 1998 онд загвар өмсөж эхэлсэн. Мөнх-Ундрах, Соёлмаа нарын нэртэй загвар зохиогчдоор багшлуулж загварын тайзан дээр гарч байлаа. Тэд Дарханд загвар өмсөгчийн 45 хоногийн курс хичээллүүлнэ гэж очиход нь шалгуулаад тэнцэж байсан. Анхны загварын гараагаа Дарханаас эхэлсэн. Зарим нэг жил сургууль, ажлын зав зай болохгүй шалтгаанаар орж чадаагүй тохиолдол бий ч олон жилийн минь хүч хөдөлмөрийг үнэллээ бас ямар ч ажил хийсэн тэр ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг, бүх зүйлээ зориулдагийн маань тус гарлаа гэж бодож байна. Намайг топ болчихлоо гэхэд хүмүүс нэг их гайхаагүй байх. Надад энэ том шагналыг хүртээсэн Дизайнеруудын холбооны хамт олон удирдлагууддаа баярлалаа гэж танай сониноор дамжуулмаар баина. Саяхнаас "Монгол газар"-т захирлын туслахаар ажиллах болсон. "Монгол газар" компанид ч би урьд нь МИАТ компани, "Мобиком"-д хичээн ажиллаж байсан шигээ чадлынхаа хэрээр ажиллаж байгаа.

-Мянганбаяр захирлын туслахаар ажиллаж эхлээд удалгүй топ модель өргөмжлөл хүртсэн нь хүмүүсийн дунд янз бүрийн хардлагыг бий болгож байна. Анх энэ саналыг хүлээж авахдаа энэ тухай бодож байсан уу?
-Тийм юм огт бодоогүй. Өөрийгөө би бэлтгэл сайтай байсан гэж бодож байна. “Гоёл"-д орохын тулд хоёр сар гаруй бэлдсэн. Тэгээд ч манай загварынхан олон жил "Гоёл"-ын тайзан дээр гарч байгаа болохоор байнгын бэлтгэлтэй байсаар сурчихсан. Бид зөвхөн ажил хэргийн холбоотой хүмүүс учраас Мянганбаяр захиралтай ямар нэгэн байдлаар холбож ойлгох шаардлагагүй.

-Нэг хэсэг нам жим амьдарлаа. Голомтод ажилладаг сүйт залуугаасаа саллаа гэснээс хойш хувийн амьдралын тань талаар элдэв яриа гарсангүй. Найз залуутай болсон гэсэн. Нууц биш бол танилцуулаач?
-Би харин ч нууцлагдмал хүн биш шүү дээ. Өөрийгөө нээлттэй хүн гэж боддог. Найз залуутай болсон ч одоохондоо гэрлэх талаар ярих нь бидний хувьд эрт байна гэж бодож байна. Найз залуугийн тухайд дараа болъё. Энэ удаад дэлгэрэнгүй яримааргүй байна л даа.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан