Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацийн тэргүүн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин Бүк Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр "Монгол Улс биднээс өмнө цахим сонгууль зохион байгуулсныг хүлээн зөвшөөрөхийн сацуу цахим тоног төхөөрөмж ашигласан танай сонгуулийн байгууллагын туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна" гэлээ.
Мөн Монголын сонгуулийн байгууллага нь парламент болон иргэдийнхээ итгэлийг хүлээн авч чадсаныг чухалчиллаа. Тэд уулзалтын явцад хоёр улсын сонгуулийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл хийж, цаашид хамтран ажиллах талаар ярилцав.
Өнгөрсөн хугацаанд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс нь сонгуулийг ажиглах, сонгуулийн талаарх сургалт, семинарт оролцуулах, туршлага судлах, техник хэрэгслээр туслалцаа үзүүлэх зэргээр ойр дотно хамтран ажиллаж ирсэнд сэтгэл ханамжтай байна гэдгээ Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн илэрхийлэв.
Уулзалтын үеэр удирдлагууд хоёр улсын сонгуулийн байгууллагуудын хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичгийн дагуу хоёр байгууллага нь сонгуулийн тогтолцоо, сонгуулийн автоматжуулсан систем, сонгогчдын боловсрол зэрэг чиглэлээр хамтран ажиллах түүнчлэн талууд шинжээчид болон ажилтнуудаа харилцан илгээж туршлага судлуулах, сонгуулийг үр дүнтэй зохион байгуулах талаар хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар харилцан ойлголцов.
Б.Туул