-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 21-60 хувь өсчээ-
УИХ дахь МАН-ын бүлгийн Засгийн газрын хэрэгжүүлсэн эдийн засгийг идэвхжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрт дүгнэлт хийснээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
УИХ-аар өнгөрсөн тавдугаар сарын 8-нд баталсан 26 заалт бүхий энэ хөтөлбөрийн хүрээнд 70 ажил хийхээр төлөвлөсөн ч 30 нь эхлэл шатандаа, 36 –г нь огт хийгээгүй гэж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд ярилаа. Жишээлбэл, бизнесийг дэмжих чиглэлээр төлөвлөсөн 18 ажлаас есийг нь хагас дутуу үлдсэнийг огт хийгээгүй гэв.
МАН-ын бүлгийнхэн улс орны эдийн засгийг хүндрэлээс гарахад тус болох олон санал, санаачилга гаргасан ч эрх баригчид нэгийг нь ч авч хэрэгжүүлээгүй аж. Тухайлбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дүгнэлт, “Чингис”, “Самурай” бонд болон Хөгжлийн банкинд төвлөрсөн санхүүгийн зарцуулалтын Улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгох, Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, 2017-2018 онд төлөгдөх өрийн санг байгуулж, санг одооноос бүрдүүлж эхлэхгүй төсөвт том дарамт болно гэх мэт санал гаргасан байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах 2012 онд манай улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байсан бол 2013 онд 11.7 хувь, энэ оны эхний долоон сард 5.3 хувь хүртэл буурлаа. Эдийн засгийн өсөлт 3.3 дахин саарч, инфляци 14.9 хувьд хүрчээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 21-60 хувь өссөн байна. Жишээлбэл, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг хэрэгжүүлэхийн өмнө “Атар” талхны үнэ 850 төгрөг байсан бол одоо 1150 боллоо.
“Алтан тариа”-гийн нэгдүгээр гурил кг нь 800 төгрөг байсан бол 1180 болж 37.5 хувь өслөө. Төрийн өмчийн сургуулиудын оюутны сургалтын төлбөр энэ жил 13-15 хувь, дотуур байрны төлбөр 10-30 хувь өссөн байна.
Энэ мэтээр ард түмний амьдралд шууд нөлөөлөх бүх үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, амьдрал гэрлийн хурдаар уруудаж байна хэмээн тооцоо, судалгаа хийснээ МАН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэв.