gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цэргийн эмнэлэгт шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Х.Көгершин
Нийгэм
2014-09-05
0
Twitter logo

Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх зээлийн гэрээнд гарын үсэг зурах, БХЯ-наас худалдан авсан шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр Батлан хамгаалах яаманд боллоо.

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг хамруулж, гүйцэтгэгчээр Австри улсад бүртгэлтэй “АМЕ Интернэйшнл” компанийг шалгаруулсан.

Энэ дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг БХЯ-нд өгсний дагуу өнөөдөр уг гэрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Австри улсын “АМЕ Интернэйшнл” компанийн гүйцэтгэх захирал ноён Эккехарт Штремитцер нар гарын үсэг зурлаа.

Гэрээ байгуулснаар нийт долоон сая евро буюу 18.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн лаборатори, дүрс оношлогоо, мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгуудад нэг жилийн дотор нийлүүлэх юм.

Ингэснээр цэргийн госпиталийн шинэ барилга ашиглалтад орох цаг хугацаатай давхцан нэн шаардлагатай, орчин үеийн, анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын тэргүүлэх технологийг нэвтрүүлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн цэргийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг гадаад улсын хөнгөлөлттэй зээлээс гадна өөрийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлэх тал дээр Батлан хамгаалах яам анхаарч ажиллаж байна. Тухайлбал, дижитал суурин рентген оношлогооны төхөөрөмж болон багаж хэрэгслийг вакум уураар ариутгагч төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах хөрөнгийг Батлан хамгаалах яамны зүгээс шийдвэрлэх арга хэмжээг авч, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн 2014 оны төлөвлөлтөд тусгаж, батлуулсан.

Эдгээр тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг Батлан хамгаалах яамны тендерийн үнэлгээний хорооноос “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу 2014 оны 6 дугаар сард нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан нийт 387 сая 550 мянган төгрөгийн үнэ бүхий эдгээр хоёр төхөөрөмжийг худалдан авч, суурилуулахад бэлэн болсон бөгөөд холбогдох бичиг баримтыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тус эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа С.Элбэгжаргалд гардуулан өглөө.

Монгол Улсын цэргийн эмнэлгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Бүгд Найрамдах Австри Улсын иргэн ноён Эккехарт Штремитцерийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнасан юм.

Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран “Цэргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл-2012-2020” хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн шинэ барилгаа ашиглалтад оруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, боловсон хүчнээ чадавхижуулах, цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэг бий болгох зэрэг чиглэлээр ажиллаж, цаашдаа уг цэргийн эмнэлгийг нийслэлийн зүүн бүсийн төвлөрсөн эмнэлэг болгоод зогсохгүй Монголдоо тэргүүлэгч эмнэлэг болгох хэтийн зорилготой ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан