БНСУ-ын “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч “Аллерги мед” эмнэлэгт өрөө түрээслэн, манай улсад зөвшөөрөлгүйгээр есөн хүнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагчид илрүүлжээ.
И Чүн Гүг нь үзлэгийн үнэ хэмээн хүн тус бүрээс 30 мянган төгрөг авсан бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилсэн байна. Тэрээр манай улсад жуулчны 90 хоногийн визээр нэвтэрчээ.
Түүнд эмчлэх, сувилах үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, эмч гэдгийг нь нотлох диплом, бусад шаардлагатай баримт бичиг байгаагүй нь шалгалтаар илэрчээ.
Улсын байцаагчид бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй тариур, тарилга, шивүүрийн зүү зэргийг хурааж, түүнийг холбогдох хуулийн дагуу 1 920 000 төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоожээ.
“Миндиллэ” эмнэлгийн танилцуулгад өндөр давтамжийн массаж, өөх задлах зүү, ардын эм ашиглан тураах эмчилгээ хийдэг, залуужуулах үйлчилгээ үзүүлэхдээ ардын эмчилгээний зүү хэрэглэдэг бөгөөд нүүр болон биеийн арьсанд уурагтай утас суулгаж, чангаруулах зэрэг үйлчилгээ явуулдаг гэжээ.
Гадаадын иргэд, тэр дундаа БНСУ-ын эмч нар манай улсад жуулчны визээр амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж, үзлэг, оношлогоо, эмчилгээ хийх тохиолдол цөөнгүй байдаг. Иймд иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт байгаа эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна. Тус газраас өнгөрсөн 4 дүгээр сард шалгалт явуулж, дээрхтэй ижил зөрчил илрүүлж байсан юм.