2014-2015 оны хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг бүрэн нийлүүлэгдэнэ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 95 нэрийн 2 148 661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн ном тус тус хэвлэнэ. 2014-2015 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгүүд наймдугаар сарын 15-аас эхлэн худалдаанд гарчээ.
Төрөөс бага ангиийн сурагчдын 100%, дунд, ахлах ангийн сурагчдын 40%-д сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, сургуулийн номын сангаар дамжуулан олгох аж.
Сурах бичгийн хүртээмжийн хувьд бага ангийн сурагч бүр бүх сурах бичгээр үнэ төлбөргүйгээр хангагдана. Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт сурагчдын 85.0 хувь буюу 10 хүүхэд тутмын 8 нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээрээ хангагдах юм. Сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг байна. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдах юм байна.