БНХАУ-ын дарга Си Зиньпиний айчлалтай холбогдуулан Монголын Энхтайван найрамдлын байгууллага, Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэгээс “Түмэн газрын цайны зам” соёл урлагийн арга хэмжээг энэ сарын 21-25-нд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээ нь “Хятад Монгол дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэмжээ”-ний үеэр болж буйгаараа онцлогтой юм. Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд болох соёл урлагийн эл арга хэмжээний үеэр цайны соёлын үзүүлэнгийн хэсэг, “Түмэн газрын цайны зам” түүхэн зургийн үзэсгэлэн, Хятадын цайны соёлын тоглолтыг зохион байгуулах юм байна. Дээрх арга хэмжээнээс гадна тус нийгэмлэг хотын болон бүсийн соёл, хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааг дэлгэрүүлэх зорилгоор “Гурав дахь Түмэн газрын цайны зам ба Хотын хөгжил Хятад, Монгол, Орос хотын дарга нарын дээд хэмжээний форум”-ыг хийхээр товложээ.
М.Үүрийнтуяа