-Дотоодын "Фенобарбитал” эм Монгол улсын эмийн бүртгэлд шахмал хэлбэрээр бүртгэгдээгүй-
“Монос”-ын жор баригч том хүний тунгаар “Фенобарбитал” эмийг худалдаалснаас болж 16 нярай хордлогод орж, эмнэлэгт хүргэгдээд байгаа.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Эмийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэсэн тус эм нь Монгол улсад бүртгэлгүйг тогтоож, өчигдрөөс эхлэн худалдаанаас татах шийдвэрийг гаргасан.
Үүний дагуу хийсэн гэнэтийн шалгалтаар 15 эмийн сан “Фенобарбитал” эмийг худалдаалж байсныг тогтоогоод байна.
Гэтэл Эрүүл мэндийн яамнаас тайвшруулах, нойрсуулах, таталтын эсрэг үйлчилгээтэй уг эмийг албан ёсны бүртгэлтэй хэмээн үзэж байгаа юм.
Үнэхээр иргэдэд бүртгэлгүй эм худалдаалж байсан уу, дээрх эмийг худалдан авалтаас татлаа гэхэд бусад үйлдвэр болоод аж ахуй нэгжүүд дотоодынхоо хэрэгцээг хангаж чадах уу гэх асуултууд урган гарч байна.
Иргэдийг төөрөгдүүлсэн дээрх асуултуудад хариулт авахаар бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Г.Батмөнх: “Эмийн үйлдвэр” ХХК-д үйлдвэрлэсэн дээрх эмийг татсан ч импортоор орж ирж байгаа эмүүд хэвийн борлуулагдаж байгаа. Мэдээж энэ эм дэлхий нийт болоод Монголд хэрэглэгдээд асар олон жил болж байна. Манай улсад гэхэд Герман, Индонез улсаас импортоор оруулан ирдэг. Тэгэхээр тэдгээр эмэнд татан авалт хийгдэхгүй иргэдэд худалдан авах боломж нээлттэй байгаа” гэлээ.
Монгол улсын хувьд зөвхөн импортоор орж ирсэн эмэнд бүртгэл хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд дотоодын эм, эмэн бүтээгдэхүүнүүдийг бүртгэж эхэлсэн гэж тэрбээр нэмж хэлэв. Тиймээс иргэдийн бүртгэлгүй эм хэрэглэж байсан энэ тохиолдлыг тус ажил хараахан цэгцэрч амжаагүйтэй холбон тайлбарлаж байлаа.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Ш.Энхтуяа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаас уг асуудлыг хэлэлцээд дээрх үйлдвэрийн “Фенобарбитал” эмийг буцаан татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Гол үндэслэл нь уг эм шахмал хэлбэрээр бүртгэгдээгүй байгаа юм. Бүртгэгдсэн гэх тэрхүү ярианд тайлбар өгөхөд, Эрүүл мэндийн яамнаас гаргасан “Монгол улсын эмийн бүртгэлийн жагсаалт”-д “Фенобарбитал” нь зөвхөн нунтаг буюу боловсруулаагүй түүхий эд хэлбэрээр л бүртгэгдсэн байна. Харин импортоор орж ирсэн шахмал хэлбэрээр бол “Барбит” 60 мг, “Валокордин” дусал 20 мг гэж бичигджээ. Үүн дээр л иргэд байгууллагуудын хувьд төөрөгдөл үүсч байна” гэсэн юм.
Иргэдэд дээрх тодруулгаас эмийн нэршилтэй холбоотой тайлбар өгөхөд аливаа эмэнд олон улсын нэршил нэг байдаг бол тухайн эмийг хаана үйлдвэрлэснээс шалтгаалан олон янзын худалдааны нэртэй байх боломжтой аж.
Өөрөөр хэлбэл бидний сайн мэдэх “Амоксициллин” хэмээх олон улсын нэршилтэй эм гэхэд л “Бактокс”, “Хиконцил”, “Моксилен” зэрэг худалдааны нэртэй байх жишээтэй.
Ямар эмийг улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй вэ?
“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 22.7.11 зүйлд “эмчийн жорын дагуу эмийн санд бэлдсэн бэлдмэл”-ийг бүртгүүлэхгүй гэж заажээ. Түүнчлэн
-эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн дээж;
-хандив, тусламжийн эм;
-Засгийн газрын гэрээний дагуу олон улсын байгууллагын шугамаар худалдан авсан эм;
-оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар худалдааны гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой, түүнийг орлуулах этгээд байхгүй эм;
-өнчин эм;
-судалгаа, шинжилгээний ажил, эмнэлзүйн туршилтад хэрэглэх эм
-үзэсгэлэн яармагт оролцуулах эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний загвар;
-эмийн туслах бодис;
-уламжлалт эмийн түүхий эд;
-гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед хэрэглэх эм;
-эмчийн жорын дагуу эмийн санд бэлдсэн бэлдмэл;
-зорчигчийн хувийн хэрэглээний эм зэргийг бүртгүүлэх шаардлагагүй байдаг аж.
Энэ бүхнээс үзэхэд “Эмийн үйлдвэр” ХХК-д үйлдвэрлэсэн "Фенобарбитал” эм Монгол улсын эмийн бүртгэлд шахмал хэлбэрээр, 50мг, 100мг хэмжээтэй бүртгэгдээгүй байна.