Хамгийн урт насалдаг амьтан бол яст мэлхий билээ. Тэгвэл одоогоор хамгийн хөгшин амьтан байж болох яст мэлхий өдгөө 182 настай гэнэ. Түүнийг Жонатан гэдэг бөгөөд тэрээр өтөлсөн шинжгүй одоо ч хүчтэй, эрүүл чийрэг аж.
Түүнийг хөгшин гэдгийг 1902 онд авахуулсан гэрэл зураг нь батална. Учир нь энэ үед тэрээр 50 хол гарсан буюу насанд хүрсэн биетэй харагдаж байгаа нь түүнийг 1832 онд төрсөн байх гэсэн таамаглалыг төрүүлж буй юм.
Тэрээр дэлхий дээр байгаа хамгийн урт насалж буй амьд амьтан байж болох ч анхных нь биш гэнэ. Учир нь энэтхэгийн нэгэн яст мэлхий 250 насалсан гэсэн албан бус мэдээ байдаг аж.