Худалдааны борлуулалт нэмэгдлээ
Улсын хэмжээний бөөний
болон жижиглэн худалдааны борлуулалтын 82.5 хувийг нийслэл Улаанбаатар хот
эзэлж байна. Энэ оны эхний арваннэгдүгээр сарын бөөний болон жижиглэн
худалдааны борлуулалт 729.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 56.4
хувиар өслөө. Борлуулалтын 71.0 хувийг бөөний худалдаа, 29.0 хувийг жижиглэн
худалдаа эзэлсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого 110.1 тэрбум төгрөгт хүрэв
Нийгмийн даатгалын
сангийн орлого энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 110.1 тэрбум төгрөгт
хүрч, орлогын төлөвлөгөө 4.0 хувиар давж биелэв. Эрүүл мэндийн даатгалын
сангийн орлогын 50.2 хувийг эмчилгээний эмийн зардалд, 0.9 хувийг эмийн
хөнгөлөлт, рашаан сувиллын зардалд зарцуулжээ. Харин ажилгүйдлийн даатгалын
сангийн орлогын 24.3 хувийг ажилгүйдлийн тэтгэмжид, 0.8 хувийг сургалтын зардалд
зарцуулсан байна.
Цэвэр усны борлуулалт өсчээ
Ус сувгийн удирдах
газрын ус борлуулалтын орлого энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар
8182.5 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар, сувагжуулалтын орлого
4333.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар тус тус өссөн байна. Энэ
сард хүн амд 29725.6 мянган шоо метр, албан байгууллагад 8433.1 мянган шоо метр
цэвэр ус борлуулж, 37302.4 мянган шоо метр бохир шингэнийг татан зайлуулжээ. Цэвэрлэх
байгууламжаар 50224.6 мянган шоо метр бохир цэвэрлэв.
Мянга гаруй толгой том мал зүй бусаар хорогдов
Нийслэл хотод энэ оны
арваннэгдүгээр сард 1319 толгой том мал зүй бусаар хорогдов. Үүний 43.7 хувь
буюу 576 нь өвчнөөр хорогджээ. Хорогдсон малын 25.2 хувийг хээлтэгч мал эзэлж
байна. Зүй бусаар хорогдсон малын 13.5 хувийг адуу, 22.2 хувийг үхэр, 37.2
хувийг хонь, 27.1 хувийг ямаа эзэлж байна. Малын зүй бус хорогдлыг өмнөх оны
мөн үетэй харьцуулахад 15.6 хувиар буюу 244 толгой малаар буурчээ.
Б.Мягмансанж