Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын адаг болон зүүн хажуугийн Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг мөн түүнчлэн Чойбалсан хот, Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум , Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн түвшинг 10-25 см давсан байдалтай байна.
Мөн Онон гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Ч.Ариунболд