Долдугаар сарын 24-ний өдөр өөрийн автомашины гараажийг албадан буулгуулсан талаар шог зураач С.Цогтбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн билээ.
Бид түүний фэйсбүүк хуудасны пост болон С.Цогтбаяр зураачаас авсан тодруулгыг та бүхэнд өнөөдөр хүргэсэн. ЭНД ДАРЖ мэдээллийг хүлээн авна уу.
Тэгвэл энэ талаар Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албаны мэргэжилтнээс дараах тодруулгыг авлаа.
Энэхүү сэдвийг хөндөх болсон нь өнөөдөр хаа сайгүй үүсээд буй нэг талаас иргэн өмчид минь халдлаа гэх, нөгөө талаас төр үүргээ биелүүлж байна гэх маргааныг хоёр талаас, тэнцвэртэй байр сууринаас хүргэхийг зорьсон хэрэг. Ингээд албаны тайлбарыг хүргэе.
-Та бүхэн яагаад хүний хувийн өмчид халдсан юм бэ?
-Төрийн албаны аливаа үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу явагддаг бөгөөд ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр тэр тусмаа иргэнийхээ өмч, хөрөнгөд шууд явж очоод халддаг гэсэн ойлголт хаана ч байдаггүй. Нийслэлд байгаа эмх замбараагүй зохион байгуулалтгүй, орчны эрүүл ахуй болон хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц бохирдолтой, төлөвлөлтгүй автогражуудыг эмхэлж цэгцлэж, нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх нь хуулиар хүлээсэн төрийн өөрийнх нь үүрэг юм. МУ-ын Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд "Монгол Улсад Өмчийн төрлийг Нийтийн болон Хувийн өмч байна" гэж хуульчилсан байдаг.
Долдугаар сарын 24-ний өдөр холбогдох захирамж, шийдвэрийн дагуу газар албадан чөлөөлөхөд иргэн С.Цогтбаярын хувийн гараж нураагдсан. Гэвч энэ гараажийг МУ-ын Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д “Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох”-доо эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгө эзэмшигчээр тооцохоор хуульчилсан байна.
ТҮЦ, павильон, гараж, контейнер, өргөтгөл нь түр байгууламж бөгөөд уг байгууламжийн эзэн нь төрийн буюу нийтийн эзэмшлийн зам талбай газрыг ашигласны төлбөрт тухайн нутаг дэвсгэрийн Өмч, газрын харилцааны албатай Газрын төлбөр тогтоох тухай актаар газрыг түр хугацаагаар эзэмшиж хугацаагаа сунгуулаад явдаг. Харин шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр газар чөлөөлж өгөх үүрэгтэй. Ер нь тухайн гаражийг түр эзэмшигчид газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамж гардаггүй. Нэгэнт түр хугацаагаар газрын төлбөрөө төлөөд явж байгаа иргэдийн хувьд тухайн дүүргийн Газрын албанаас урьдчилан мэдэгдэх буюу албан ёсны тамга, тэмдэг бүхий гарын үсгээр баталгаажуулсан хуулийн зүйл заалтыг тусгасан газрын албаны газар чөлөөлөх тухай тодорхой хугацаатай шаардах хуудсыг гаражуудын эздэд нь эсвэл гаражийн хаалган дээр нь нааж үлдээдэг.
Ингээд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57-р зүйлийн 57.3, 57.4, 57.5-д заасны дагуу газрыг албадан чөлөөлж гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуулчильсан байна. Төрийн алба хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зохих шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь МУ-н иргэн, хуулийн этгээдэд бүх талаар нээлттэй байгаа.
-Тэгэхээр С.Цогтбаяр гуайд ямар боломж байгаа вэ?
-Нэгэнт албадан чөлөөлөхөд өртөгдсөн обьектийн эздийн хувьд тухайн обьектийнхоо эдийн засгийн өртөгт асуудлыг тухайн шатны шүүхэд болон төрийн холбогдох байгууллагад хандах эрх нь хуулиар нээлттэй болно.
-Чөлөөлсөн газрыг нь СХД-ийн нэг иргэнд олгосон гэж бичсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ бол аль 2011 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар олгогдчихсон газар. Нийслэлээс манайд гурван удаагийн газраа чөлөөлөх шаардах албан бичиг ирүүлсэн. Мөн манай дүүргийн засаг даргын 2011 оны нийслэлийн гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор зөвшөөрөлгүй баригдсан обьектуудыг чөлөөлөх захирамж ч бий. Эдгээр захирамжийн дагуу бид ажлаа хийсэн.